Сурталчилгаа (15)
Хаах

Амттай, шүүслэг тарвасыг хэрхэн зөв сонгох вэ?

Зуны халуун өдрүүдийг давахад амттай, шүүслэг жимс танд туслана. Гэвч амт, чанар сайтай, бүрэн болсон жимсийг таньж мэдэхэд үнэхээр хүндрэлтэй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ амт, чанар сайтай тарвас болон гуаг хэрхэн сонгох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Та энэхүү мэдээллийн тусламжтайгаар, амтат тарвас болон гуаг сонгох сурах төдийгүй тэдгээр жимсний тухай багагүй зүйлсийг мэдэж авах юм. 

Амттай, шүүслэг тарвасыг хэрхэн зөв сонгох вэ?

1 Гуаны төрлүүд

Гуаны төрлийн жимснүүдэд амтат гуа, шийгуа буюу тарвас, канталуп зэрэг багтдаг. Кантапул нь Франц улсад ихэвчлэн худалдаалагддаг. Харин амтат гуаг хаа саагүй тариалж, хоол хүнсэндээ хэрэглэдэг. Тус жимс нь нөмөр дулаанд дуртай, агаарын температур 15 хэмээс буурсан үед өсөлт нь зогсдог байна.

Шийгуа буюу тарвасны тухайд хүмүүсийн зун хамгийн идэх дуртай жимс билээ. 5000 жилийн өмнө анх Египет улсад ургадаг байжээ. 

Гуаны төрлүүд

2 Хэзээ хамгийн сайн ургадаг вэ?

Тарвас, амтат гуа бол зуны жимс билээ. Эдгээр нь 5-8 сард тариалахад хамгийн амттай, шүүслэг, бүрэн гүйцэт болдог байна. Тиймээс та ихэвлэн 7 болон 8-р сард тарвас, амтат гуаг худалдан авч идээрэй. Энэ нь шинэхэн, амт чанар сайтай байх болно. 

Хэзээ хамгийн сайн ургадаг вэ?

3 Дэлгүүрээс амттай тарвас хэрхэн сонгох вэ?

Тарвас, амтат гуаг хураахад ямар амттай байсан яг тэр амтаа удаан хадгалж чаддаг. Гадил, хан боргоцой зэрэг шиг цаг уураас хамаарч, амт чанараа өөрчилдөггүй юм. 

"Кантапул": Таны сонгож байгаа кантапул бөөрөнхий, хэмжээндээ таарахуйц жинтэй байх ёстой. Мөн нэг тогшиж үзэхэд гэмгүй. Өнгөний тухайд ногооноос илүү шаргал өнгө давамгайлсан байвал, энэ нь бүрэн гүйцэт болоогүй гэсэн үг. 

"Амтат гуа": Хүнд жинтэй, бөөрөнхий хэлбэртэй байх ёстой. Мөн жимсээ эргүүлж тойруулан харж, зарим газар хагарсан байгаа эсэхийг ажиглаарай. Дараа нь амтат гуаг дарж үзээрэй. Зөөлөн байвал энэ нь түүхий болохыг илтгэх бөгөөд бүрэн гүйцэт болсон гуа нь хатуу байдаг. Тус жимс нь удаан хугацаанд ургадаг тул, та зуны сүүл сард л гүйцэт боловсорсон, амттай гуаг олж идэх боломжтой. 

"Тарвас": Тарвасны хальсны цагаан шаргал толбыг сайтар шалгаж, таньж сурах хэрэгтэй. Энэхүү толбо гүн шаргал байх тусмаа тарвас бүрэн болсон, амттайг илэрхийлдэг байна. Мөн хэмжээнээс нь хамаарч, тарвасаа сонгож болох юм. Та аль болох том, хүнд жинтэй тарвасыг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь илүү амттай, шүүслэг байдаг аж. 

Дэлгүүрээс амттай тарвас хэрхэн сонгох вэ?

4 Хэрхэн хадгалах вэ?

Гуа жимсийг удаан хугацаанд хадгалах боломжгүй. Амтат гуаг хөргөгчинд 7 хоног хадгалж болох бол, тарвасыг 3-4 долоо хоног хадгалж болох гэнэ. Харин дөрвөлжилж хэрчээд хадгалж болохгүй бөгөөд маш богино хугацаанд амт чанараа алдаж, идэхийн аргагүй болдог байна. Үүний оронд та жимсээрээ төрөл бүрийн смүти, шүүс бэлтгэн ууж болох юм. 

Хэрхэн хадгалах вэ?

5 Бэлтгэж идэх аргууд

Та амтат гуа, тарвас жимсээр төрөл бүрийн амттан бэлтгэж идэх боломжтой. Жимсээ хальсалж, блендэрт хийгээрэй. Үүн дээрээ бага зэрэг лайм жимсний шүүс нэмэх хэрэгтэй. Дараа нь бэлэн болсон шүүсээ зайрмагны машинд хийж, зуны халууныг мартуулах амтат зайрмаг хийж идээрэй. Үүнээс гадна тарвасыг лайм жимстэй хольж, шүүс хийж ууж болох юм. Амтат гуаг нимгэн хэрчсэн ягаан сонгино, давс, перец, оливын тос, дарсны цуу зэрэгтэй хольж, салат бэлтгээрэй. 

Бэлтгэж идэх аргууд

6 Биед үзүүлэх эерэг нөлөө

Кантапул нь А витаминаар баялаг, амтат гуа нь калиг их хэмжээгээр агуулдаг бол, тарвасанд агуулагдах "Lycopene" хэмээх бодис нь зүрхний шигдээс, бүдүүн гэдэсний хорт хавдар, үе мөчний өвчин зэргээс сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр жимсний нэг аягатай нь 54, 61, 43 хэмжээний калор агуулдаг байна. Та тарвасны хальс нь хүний эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлдэг болохыг мэдэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Биед үзүүлэх эерэг нөлөө

Та дээрх зөвлөгөөний дагуу, амттай шүүслэг тарвасыг сонгон идээрэй! 

 

16
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл