Сурталчилгаа (15)
Хаах

Танай тогны мөнгө их гараад байна уу? Тэгвэл ийм учиртай...

Технологийн эрин үед бидний эдэлж, хэрэглэж байгаа бүхэн ухаалаг болж, цахилгаан бараа, хэрэгслийг түгээмэл хэрэглэх болсон. Түүнийг дагаад бидний хэтэвчнээс сул зардлууд их урсахаас гадна, зарим нөхцөлд амь насаа эрсдэлд оруулан, хохирч байгаа гэхэд хилсдэхгүй. Иймд бид та бүхэндээ цахилгааны зарцуулалтыг багасгаж, аюулгүй ажиллагааг хангах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Танай тогны мөнгө их гараад байна уу? Тэгвэл ийм учиртай...

1 Гар утасны цэнэглэгч

Гар утасны цэнэглэгчийг хэдийгээр утаснаас салгасан ч, хэрэв ишийг нь залгуураас бүрэн салгаагүй бол, цэнэглэгч тог идсээр л  байдаг аж. Хэдийгээр тогны зарцуулалт харьцангуй бага боловч, энэ нь хураагдсаар таны хэтэвчнээс нэлээд хэдэн төгрөгийг салгах болов уу. Мөн хэрэв цэнэглэгчээ угнаас нь салгаагүй үед хүүхэд түүнийг амандаа хийвэл, тогонд цохиулж, амь насаа эрсдэлд оруулах аюултай.

Гар утасны цэнэглэгч

2 Интернэтийн төхөөрөмж

Интернэтийн төхөөрөмжийг ч мөн угаар нь бүрэн салгахгүй бол, жилд маш их хэмжээний мөнгийг зүгээр хаяснаас өөрцгүй юм. Бид телевиз үзэх, интернэт ашиглаж дууссаныхаа дараа зүгээр л телевизээ унтраагаад орхидог. Ингэж л тооцоолоогүй, хэрэгцээгүй сул зардлыг гаргаж байгаа юм. Мөн шөнө унтахдаа тэдгээр цахилгаан хэрэгслийг унтраахгүй байх нь, таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ялангуяа бага насны хүүхдийг тархины хорт хавдар тусахад дам нөлөөлдөг байна.  

Интернэтийн төхөөрөмж

3 Телевиз

Телевизыг бид удирдлагаар унтрааснаар, бүрэн унтардаг хэмээн боддог. Гэвч энэ нь ердөө тухайн хэрэгслийг унтаа горимд шилжүүлж байгаа хэрэг юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр мөн л таны цахилгааныг дэмий үрж байгаа хэрэг билээ. 

Телевиз

4 Компьютер, нөүтбүүк

Бид ялангуяа зөөврийн компьютерийг горимын дагуу зөв хугацаагаар цэнэглэдэггүй. Энэ нь таны компьютерийн эдэлгээг багасгаад зогсохгүй, маш их тогийг дэмий үрдэг юм. Мөн хэрэв та ийнхүү тогоо зарцуулдаг бол, цахилгааны зардлаа 1.5 дахин нэмж тооцоолох хэрэгтэй байна.

Компьютер, нөүтбүүк

5 Автомат цахилгаан хэрэгсэл

Цагтай буюу ухаалаг, автомат цахилгаан хэрэгслүүд нь маш их тогийг зарцуулдаг. Эдгээр хэрэгслүүдийг ашиглаагүй үедээ бүрэн салгаж хэвшсэнээр та жилд, маш их мөнгийг хэмнэх болно. 

Автомат цахилгаан хэрэгсэл

6 Ишээр нь салгах хэрэгтэй юу?

Та ямарваа цахилгаан хэрэгслийг цахилгаанаас ишээр нь бүрэн салгаж  байх хэрэгтэй. Ингэснээр таны цахилгаан зарцуулалтыг хэмнэхээс гадна, гэнэтийн хүчдэл ихсэх үед шатах эрсдлийг бууруулдаг болохыг анхаараарай.

Ишээр нь салгах хэрэгтэй юу?

138
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл