Сурталчилгаа (15)
Хаах

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль

Та бүхэндээ нарлаг, амралтын өдрийн мэндийг хүргэе. Хоол хийх болон гал тогооны ажил нь үргэлж хүнд бэрхэд тооцогддог. Гэрийн эзэгтэй нарын мөнхийн асуудал болсон гал тогооны ажлыг хөнгөвчлөх, хоол хийх цагийг хэмнэх гайхалтай аргуудыг аминчлан танд дуулгахаар бэлтгэлээ. Эдгээр нь цаг завыг хэмнэхээс гадна тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, төвөгтэй байдлыг үгүй хийх болно. 

Зөвхөн тогооч нарын хэрэглэдэг 12 заль

1 Долоо хоногийн цэс гаргах

Гэрийн эзэгтэй та өдөр бүр ямар хоол хийх вэ? хэмээн толгойгоо гашилгаж, суудаг бол бидний санал болгох аргыг хэрэглээд үзээрэй. Долоо хоног бүрийн эхний өдөр эсвэл ням гарагийн орой сууж байгаад долоо хоногийн хоолны цэсээ гаргаж, хөргөгчин дээрээ нааж болох юм. Ингэснээр та ямар хоол хийх тухай бодож цаг алдахгүй давуу талтай. Мөн хоолны цэс гаргахдаа аль болох хоолнуудаа давхцуулахгүй, өөр өөр, сонирхол татахуйц байхаар төлөвлөөрэй. 

Жишээлбэл. даваа гарагт амтат шөл, будаа, мягмар гарагт загас, ногооны салат, гэхчлэн явсаар ням гарагт гэртээ хийсэн жигнэмэг хэмээн цэсээ гаргаж болно. Харин та цэсээ гаргасны дараа хоолонд орох орцнуудаа урьдчилан бэлтгэж, хөргөгчөө дүүргэх хэрэгтэй. 

Долоо хоногийн цэс гаргах

2 Бүх хоолыг жигнэж болно

Одооноос хоол хүнсээ шарж идэхээс татгалзаарай. Харин үүний оронд шарах шүүгээг ашиглаж болох юм. Ямар ч хоолыг байлаа гэсэн их тосонд шарахын оронд, шарах шүүгээний тавцанг тосолж бэлтгээд, хийгээрэй. Энэ нь таны ажлыг хөнгөвчилж, өөрөө бүхнийг бэлэн болгоод өгнө. 

Бүх хоолыг жигнэж болно

3 Болсон хоолыг хөлдөөх

Та хийгээд илүү гарсан хоолоо хөлдөөж, хэдэн өдрийн дараа, өлссөн үедээ халааж идэх боломжтой. Зарим хүмүүс энэ нь муудсан, ашигт байдлаа алдсан тул, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ хэмээдэг. Гэхдээ энэ нь ямар ч асуудалгүй бөгөөд муудах вий хэмээн айх шаардлагагүй юм.

Хэрхэн хөлдөөх вэ?:

  • Та хоолоо зурагт үзүүлсэнтэй адил, наалддаг амсартай уутанд хийгээрэй.
  • Мөн хоолоо идэх хэмжээгээр тус тусад нь хийнэ.
  • Ууттай хоолон дээрээ нэр болон өдөр сарыг нь бичсэн цаасыг наах хэрэгтэй. 
  • Та ямар ч төрлийн хоолыг хадгалах боломжтой бөгөөд шөлийг ч мөн хадгалж болох юм. 
  • Ингээд л та хөлдөөсөн хоолоо хэдэн өдрийн дараа ч халаагаад идэж болно. 

Болсон хоолыг хөлдөөх

4 Хоолны хүнс бэлтгэх

Та дэлгүүрээс хөлдөөсөн ногоо, лаазалсан мах авахын оронд бүгдийг нь гэртээ бэлтэж болно.

  • Хоолны ногоог хэрчиж бэлтгээд бага багаар нь уутанд хийж, хөлдөөж, дараа нь хэрэглэж болно.
  • Хоолны шөлийг ч мөн мөс болгон хөлдөөгөөд, дараагийн удаа хоол хийхдээ хэрэглээрэй.
  • Мөн татсан махыг овоолж, уутанд хадгалах биш, тарааж байрлуулан хөлдөөгөөрэй. Энэ нь хөргөгчинд бага зай эзлэх төдийгүй хэрэглэхэд хялбар байх болно. 

Хоолны хүнс бэлтгэх

5 Том аягыг хогийн сав болгон ашиглах

Хоол хийх үед ногооны хальс, махны илүүдэл хэсэг, өндөгний хальс гэхчлэн маш олон хаягдал, хог гардаг. Харин та энэ бүхнийг томхон аяга сонгож хийгээрэй. Ингэснээр гал тогоо тань цэгцтэй, цэвэрхэн байх болно. Мэдээж дараа нь хогоо хаяж, алгаа цэвэрлэхэд хангалттай. 

Том аягыг хогийн сав болгон ашиглах

6 Хүнсний ногоог хальслахгүй хэрэглэх

Лууван, төмс, хулуу, чэс, өргөст хэмх, улаан лооль зэрэг ногоог заавал хальсалж, цэвэрлэх шаардлагагүй юм. Зүгээр л усаар угаахад хангалттай. Учир нь эдгээр ногооны хальсанд маш их витамин, амин дэм агуулагдаж байдаг аж. 

Харин төмсний нухаш хийх гэж байгаа тохиолдолд, төмсийг хальстай нь чанаарай. Энэ нь цэвэрлэхэд хялбар байх төдийгүй амархан болдог байна. 

Хүнсний ногоог хальслахгүй хэрэглэх

7 Загасыг халбагаар цэвэрлэх

Загасыг хутгаар үрж цэвэрлэх нь тийм ч сайхан санаа биш бөгөөд та гараа зүсэх аюултай билээ. Харин үүний оронд халбагыг хэрэглэж болох юм. Загасны сүүл хэсгээс толгой руу чиглэлд халбагаар үрж, цэвэрлээрэй. 

Загасыг халбагаар цэвэрлэх

8 Хүүхдийн будаа чанах

Амттай хүүхдийн будаа чанахын тулд, хүйтэн сүүн дээр каш буюу хүүхдийн будаагаа хийж, сайтар хутгаарай. Сүүгээ халж, будааг өтгөртөл хутгасаар байх бөгөөд ингэснээр та хоолоо амт чанар сайтай, бөөгнөрөхгүй болгох аж. 

Хүүхдийн будаа чанах

9 Өндөг чанах арга

Та өндөг чанахдаа нэг зүсэм нимбэг, эсвэл нэг халбага хүнсний содыг хийж хутгаарай. Ингэснээр болсон өндгийг хальслахад хялбар байх болно. 

Өндөг чанах арга

10 Чанасан төмс хальслах

Чанасан төмсийг хальслах үргэлж төвөгтэй байсаар ирсэн билээ. Тэгвэл та одооноос энэхүү аргыг хэрэглэж байгаарай. Төмсөө чанахаас өмнө эхлээд нэг талд нь хутгаар нарийхан зүсэх хэрэгтэй. Харин төмсөө болсны дараа хүйтэн усанд хийж хэсэг байлгаарай. Одоо төмсөө хальслахад ямар ч асуудал үүсэхгүй. 

Чанасан төмс хальслах

11 Сармис хальслах хялбар арга

Хэрэв сармисны хальс арилгах танд хэцүү, төвөгтэй санагдаж байвал, үүнийг богино долгионы зууханд хийж, 15 секунд эргүүлээрэй. Ингэснээр хальслах илүү хялбар байх болно. Та энэхүү аргыг жүрж, нимбэг зэрэг жимсний шүүсийг шахахдаа хэрэглэх боломжтой. 

Сармис хальслах хялбар арга

12 Аяга таваг угаах

Та хоолоо бэлтгэж эхлэхээс өмнө, угаалтуурт халуун ус тосож, бага зэрэг аяга таваг угаагч хийн, хөөсрүүлж орхиорой. Харин хоол хийж байх үедээ бохирдуулсан аяга тавгаа шууд угаалтуур руу хийж орхих бөгөөд та хоол хийсний дараа, аяга тавгаа зөвхөн цэвэр усаар зайлах ажил л үлдсэн байх болно. 

Аяга таваг угаах

Танд амжилт хүсье!

24
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл