Сурталчилгаа (15)
Хаах

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ?

Хоол хийх нь урлаг болтлоо хөгжиж, хүн бүр л шим тэжээл сайтай хоолыг бэлтгэх гэж багагүй цаг хугацааг зарцуулж байдаг.  Амттай сайхан хоол нь гэр бүлд халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж, дурсамжтай, жаргалтай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжийг олгодог билээ. Харин өнөөдөр бид та бүхэндээ тахианы махтай амтат хоолыг хэрхэн бэлтгэх арга болон жорыг дуулгахаар бэлтгэлээ. 

Тахианы махаар 15 минутын дотор хэрхэн амттай хоол хийх вэ?

1 Орц:

  • Тахианы цээж мах - 4 хэсэг
  • Моцарелла бяслаг - 100 гр
  • Пармезан бяслаг - 50 гр
  • Улаан лооль - 1 ширхэг
  • Сармис - 1 хумс
  • Базилик - амталгаагаар
  • Халуун ногоо - амталгаагаар
  • Перец - амталгаагаар
  • Давс - амталгаагаар

Орц:

2

Эхлээд улаан лооль, сармис, базиликаа хэрчиж, Пармезан бяслагаа үрж бэлтгэнэ. Моцералла бяслагаа том нимгэн хэрчээрэй. 

3

Тахианы махаа давс, халуун ногоо, хар перец болон тосоор амталж, шарах шүүгээний тавцанд хийгээрэй. Үүнийгээ хэсэг амраасны дараа шарах шүүгээнд 180 хэмд, 10-15 минут шарна. 

4

Махаа шарах шүүгээнээс гаргасны дараа дээр нь ногоо болон үрсэн бяслагаа цацаж тараана.

5

Харин моцарелла бяслагаа ногоон дээрээ тааруулан өрж байрлуулах хэрэгтэй. Үүнийгээ шарах шүүгээнд хийж, ахин 10-15 минут байлгаарай. 

6

Ингээд л таны амттай хоол болох болно. Та сайхан хооллоорой!

12
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл