Сурталчилгаа (15)
Хаах

Зөгийн балны итгэмээргүй ач тус

Шингэн алт хэмээгддэг шинэхэн, зөөлөн амттай зөгийн бал нь цай, кофе, нимбэгтэй ус, самрын тостой талх тэргүүтэнтэй төгс зохицдог. Хүн төрөлхтөн зөгийн балыг бүр эртнээс буюу ойролцоогоор 2400 жилийн өмнөөс хоол хүнс болон эмчилгээний зориулалтаар хэрэглэсээр иржээ. Тухайлбал, Египетийн хатан хаан, гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг болсон Клеопатра хүртэл сүү, зөгийн балтай усанд орж, арьсаа хөгшрөлтөөс хамгаалдаг байсан түүхтэй.

Зөгийн балны итгэмээргүй ач тус

Нэмэлт орц найрлагагүй цэвэр зөгийн бал нь "антиоксидант" буюу эсэлтийн эсрэг үйлчилгээтэй, нян, бичил биетэн, мөөгөнцрийг эсэргүүцэх чадвартай байдаг. Байгалийн саахараар баялаг амтат зөгийн бал нь мөн найрлагандаа В2, В3, В12, С витамин, кальци, төмөр, кали, фосфор, магни зэргийг агуулдаг байна. Харин цэвэр зөгийн балыг нэгээс доош насны хүүхдэд ихээр өгвөл хоолны хордлоготой төстэй шинж тэмдэгтэй суулгалт өвчнөөр өвчлөх магадлалтай байдгийг анхаарууштай. Зөгийн бал нь эрүүл мэнд, гоо сайхны маш олон ач холбогдолтой бөгөөд доорх зөвлөгөөг уншаад та гайхшрах болно. 

1 Шархыг анагаах:

Хэрвээ та биеийнхээ аль нэг газрыг хөнгөн шалбалсан бол элдэв эм, түрхлэгээс урьтаад зөгийн балыг хэрэглээд нэг үзээрэй. Учир нь зөгийн бал нь нян болон халдвартай тэмцэх чанартай бөгөөд өвдөлтийг намдааж, шархыг түргэн хугацаанд аниулдаг байна. Дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлд 2011 онд нийтлэгдснээр, зөгийн бал нь эд, эсийг түргэн хугацаанд нөхөн төлжүүлдэг бөгөөд энэ нь шарх, сорвийг эдгээхэд тусалдаг байна. 

  • Шархи, сорвин дээр цэвэр зөгийн бал, ялангуяа "манука" хэмээх эмчилгээний зориулалттай зөгийн балыг түрхэж, самбайгаар боох хэрэгтэй. Үүнийг өдөрт хэд хэдэн удаа хийвэл илүү үр дүнтэй байх болно. 

Шархыг анагаах:

2 Түлэгдэлтийг эмчлэх:

Хоол хийх, гал ноцоох үед хөнгөн хэлбэрийн түлэгдэлт учрах нь элбэг байдаг. Цэвэр зөгийн бал нь арьсыг зөөлрүүлж, сэргээн, нян, халдварын эсрэг үр дүнтэй тэмцэн, түлэгдэлтийн шарх, сорвийг түргэн хугацаанд аниулдаг байна. 

  • Түлэгдсэн хэсэгтээ зөгийн балыг нимгэн түрхэж хэрэглэнэ. Шархыг эдгэтэл тогтмол түрхэж байвал үр дүнтэй. 

Түлэгдэлтийг эмчлэх:

3 Хоолойн өвчин, ханиалгыг намдаана

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Америкийн нялхсын эрүүл мэндийн төвөөс зөгийн балыг ханиад томууны үед эм бэлдмэлийн оронд хэрэглэхийг зөвлөж байна. Хэрвээ таны хоолой өвдөн, ханиалгаж байгаа бол халбага зөгийн бал бүх асуудлыг шийдэх болно. Мөн зөгийн бал нь ханиалгыг намдаахаас гадна цэр ховхлох үйлчилгээтэй юм. 

Унтахаасаа өмнө 1 халбага зөгийн бал уух нь ханиадны үед эм тарианаас ч илүү нөлөө үзүүлдэг болохыг эрдэмтэд тогтоожээ. 

  • Өдөрт 2 удаа 1 хоолны халбага зөгийн балыг халуун сүү, эсвэл цайнд хийж ууснаар хоолойн өвчин намдах болно. 

Хоолойн өвчин, ханиалгыг намдаана

4 Нойр хулжсан үед:

Тавтай амрахад ч бас зөгийн бал сайн нөлөөг үзүүлдэг. Учир нь, зөгийн бал нойрсож байх үед элгийг тэжээлээр хангахад тусладаг байна. Унтахынхаа өмнө зөгийн бал идвэл элгэнд хангалттай хэмжээний нүүрс ус хуримтлагдаж, таны тархи нэмэлт шим тэжээл хайхгүйгээр тайван амрах болно. Мөн "инсулин" дааврыг ялгаруулж, "триптофан" хэмээх амин хүчлийг тархинд нийлүүлэхэд тусладаг байна. Ингэснээр хүнийг унтахад шаардлагатай "мелатонин" нэртэй дааврын ялгаруулалт нэмэгддэг байна. 

  • Унтахынхаа өмнө цай эсвэл бүлээн сүүнд 1 цайны халбага зөгийн бал хийж ууснаар  тавтай нойрсох болно. 

Нойр хулжсан үед:

5 Харшлын үед:

Харшлаас болж нүд загатнах, нулимс гоожих, хамар шуугитнах, хоолой өвдөх, ханиалгах, амьсгалахад хүндрэл учрах, толгой өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрсэн бол танд зөгийн бал байхад л хангалттай. Зөгийн бал хэрэглэснээр харшлыг үүсгэж буй ургамлын тоосонцрыг эсэргүүцэх дархлаа бий болдог байна. Мөн харшлын үед хусны нахианаас тоос хүртсэн зөгийн балыг хэрэглэх нь, цэвэр зөгийн балнаас илүү үр дүнтэй байдгийг эрдэмтэд нотолжээ. 

  • Харшлыг үед цэвэр зөгийн балнаас өдөрт хэд хэдэн цайны халбагаар идэх хэрэгтэй. 

Харшлын үед:

6 Шарталтын үед:

Согтууруулах ундаа хэрэглэснээс болж, өглөө сэрэхэд толгой хүчтэй өвдөх нь шарталтын гол шинж тэмдэг билээ. Энэ үед танд аспиринаас илүү зөгийн бал гайхалтай нөлөө үзүүлэх болно. Зөгийн балны найрлагад агуулагддаг "фруктоз" (зөгийн бал жимс зэрэгт агуулагддаг байгалийн сахар) нь танд эрч хүч өгч, алкохолийг түргэн хугацаанд бодисын солилцоонд оруулж, биеэс ялгаруулна. 

  • Шарталтын үед зөгийн балыг шарсан талх, эсвэл сахаргүй жигнэмэгэн дээр түрхэж идсэнээр таны бие алкохоль болон  бусад хорт бодисыг түргэн хугацаанд гадагшлуулна.

Шарталтын үед:

7 Ходоодны шархыг эмчилнэ

Султан Кабоос их сургуулийн анагаах ухааны сэтгүүлд бичсэнээр зарим төрлийн зөгийн бал нь хеликобактерийг устгах онцгой нөлөөтэй байдаг байна. Зөгийн бал нь хеликобактериас үүдэлтэй ходоодны шархыг эмчилнэ. Ялангуяа цэвэр зөгийн бал нь бактерийн өсөлтийг сааруулж, ходоодны хананаас зайлуулдаг байна. Бид зөгийн балыг бактерийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдгийг дээр дурдсан билээ.

Мөн зөгийн бал нь ходоодны салст бүрхүүлийн үрэвслийг дарах устөрөгчийн хэт ислийн ялгаралтыг нэмэгдүүлдэг байна. Эдгээр өвчнүүдийг эмчлэхийн тулд та өдөр бүр нэг халбага цэвэр зөгийн бал идэхэд л хангалттай. 

Ходоодны шархыг эмчилнэ

8 Хайрст үлдийг эмчилнэ

Хайрст үлд бол нийтлэг тохиолддог арьсны өвчин бөгөөд арьсыг улайлгах, цэврүү үүсгэх, загатнуулах, арьс хуулрах гэх мэт шинж тэмдгүүдээр илэрнэ. Зөгийн балны арьсыг чийгшүүлэх шинж чанар нь гэмтсэн арьсыг сэргээж, эдгээх үүрэгтэй байдаг байна. Мөн зөгийн баланд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бодисууд агуулагддаг бөгөөд дархлааны системийг дэмждэг байна. "Канука" хэмээх зөгийн бал нь хайрст үлдийн үед хэрэглэдэг гелэн түрхлэгтэй ижил нөлөө үзүүлдгийг эрдэмтэд нотолжээ.

  • Хайрст үлдийг эмчлэхийн тулд зөгийн балыг арьсны өвчлөлтэй байгаа хэсэгт нимгэн түрхээд, 30 минутын дараа угаана. Өдөрт 1-2 удаа үүнийг хийвэл зохимжтой. 

Хайрст үлдийг эмчилнэ

9 Үсийг сайхан харагдуулахад туслана

Зөгийн балны чийгшүүлэх болон "антиоксидант" (эсэлтийн эсрэг үйлчилгээ) нь таны үсийг зөөлрүүлж, торго мэт намируулахад туслана. Мөн хуйханд шим тэжээл өгч, хүчил шүлтийн орчныг тэнцвэржүүлдэг байна. Хэрэглэх заавар:

  • Үсээ савандсаны дараа зөгийн балаа түрхэж, хэдэн минут байлгасны дараа усаар зайлж, угаана. Үсээ угаах бүртээ зөгийн бал хэрэглэвэл таны үс үргэлж зөөлөн, намирч байх болно.
  • Өөр нэг арга бол нэг цайны халбага зөгийн балыг нэг сав усанд хийж, үсээ угаасныхаа дараа хэрэглэж, сэнс хэрэглэхгүйгээр хатаах.
  • Үс унах үед, 1 хоолны халбага зөгийн балыг 1 хоолны халбага сонгины шүүстэй хольж, сайтар хутгаад хуйхандаа массаж хийн, түрхэнэ. 30 минутын дараа үсээ угаана. 7 хоногт 2 удаа энэ аргыг хэрэглэвэл, маш үр дүнтэй байх болно. 

Үсийг сайхан харагдуулахад туслана

10 Ой санамжийг сайжруулна

Зөгийн бал нь хүний богино болон урт хугацааны ой санамжийг сайжруулахад тусалдаг байна. Ялангуяа эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед өндөр үр нөлөөтэй. Цэвэршилтийн тухай 2011 оны судалгаанаас үзвэл "туаланг" хэмээх зөгийн балыг 16 долоо хоногийн турш цэвэршилт явагдаж буй эмэгтэйчүүдэд хэрэглүүлж үзэхэд тэдний богино хугацааны ой санамж нь дааврын эмчилгээ хийлгэсэн хүмүүстэй харьцуулахад харьцангуй сайжирсан байна. Цэвэршилтийг үед "Туаланг" зөгийн балыг хэрэглэхдээ:

  •  Өглөө бүр 1-2 халбага, мөн өдөр эсвэл орой хагас халбагыг уух гэх мэтээр тогтмол хэрэглэх нь зүйтэй. 

Ой санамжийг сайжруулна

Зөгийн бал нь эрүүл мэнд, анагаах ухааны ач холбогдол бүхий байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Та эдгээр зөвлөгөөнүүдийг амьдралдаа тогтмол хэрэгжүүлж заншвал гоо сайхан, эрүүл мэндээ найдвартай хадгалан үлдэх боломжтой. 

 

22
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл