Сурталчилгаа (15)
Хаах

Үүнийг өдөр бүр хэрэглээд, үрчлээсэндээ баяртай гэж хэлээрэй!

Хүний биед эрдэс бодис, витамин хэрэгтэй байдаг шиг, арьсанд ч мөн чийгшил юу юунаас илүү хэрэгтэй юм. Арьсанд чийгшил дутагдсанаар, хагарч хуурайшин, үрчлээс үүсч эхэлдэг байна. Тэгвэл арьсаа үргэлж чийглэг, торгомсог байлгах хялбар аргуудыг та бүхэндээ дуулгахаар бэлтгэлээ. Та энэхүү аргыг хэрэгжүүлээд, үргэлжийн мөнх 18 настай мэт гэрэлтсэн, торгомсог зөөлөн арьстай болоорой!

Үүнийг өдөр бүр хэрэглээд, үрчлээсэндээ баяртай гэж хэлээрэй!

1 Хэрхэн хийх вэ?

Энэхүү маскыг бэлтгэхийн тулд танд доорх орцууд хэрэг болох болно. Үүнд:

  • Нунтаг кофе - Энэ нь арьсыг толигор болгож, пүдрийн хорыг тайлах болно.
  • Сүү - Илчлэг, тослог сайтай сүүг сонгох хэрэгтэй. Ингэснээр таны арьсыг гүн чийгшүүлж, давхар цайруулах юм.
  • Орцуудаа хольж, хутгах том хэмжээтэй шилэн сав
  • Модон халбага - Модон халбагаар зуурмагаа зуурч, бэлдэх нь маскны чанар, үйлчилгээг сайжруулдаг. Харин төмөр халбага нь маскны чанарыг саармагжуулах тул ашиглахгүй байх нь зүйтэй.

Хийх арга:

  1. Нунтаг кофегоо шилэн саванд хийж, дээр нь сүүгээ нэмж өгнө. Ингээд зуурмаа өтгөн болтол нь сайтар зуурч, хутгаарай.
  2. Бэлтгэсэн маскаа нүдний ойр орчмоос хол байхаар арьсандаа жигд болгоомжтой түрхэж өгнө.
  3. Маскаа 15-20 орчим минут байлгаарай!
  4. Ингээд цаг болсны дараа нүүрээ бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

Тус маскыг тавьснаар, цусны эргэлт түргэсч, таны арьс булбарай зөөлөн болох болно.

Хэрхэн хийх вэ?

2 Бид та бүхэндээ БОНУС болгож үрчлээнээс сэргийлэх болон үрчлээс арилгах маскыг хэрхэн бэлтгэх тухай бэлтгэлээ

Айл бүрт байдал вазелин нь үрчлээ арилгахад онцгой үйлчилгээг үзүүлдэг. Та үүнээс орой бүр гарандаа авч, үрчлээ үүсэх магадлалтай зовхи, болон урууландаа түрхэж байгаарай! Мөн шинэ таргийг орой бүр нүүрэндээ түрхэж байвал, үрчлээ үүсэхээс таныг хамгаалах болно.

Бид  та бүхэндээ БОНУС болгож үрчлээнээс сэргийлэх болон үрчлээс арилгах маскыг хэрхэн бэлтгэх тухай бэлтгэлээ

Танд амжилт хүсье!

 

42
таалагдаж байна

9
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл