Сурталчилгаа (15)
Хаах

Таны бие өвдөөд унтаж чадахгүй байна уу? Тэгвэл энийг туршаад үзээрэй!

Судлаачдын үзсэнээр, хүн өдөрт дунджаар 7-9 цаг унтах ёстой бөгөөд сайн унтаж амрахад олон цаг унтахаас гадна хэвтэх байрлал ч мөн чухал нөлөөтэй байдаг байна. Ямар байрлалтай унтахаас шалтгаалан, цусны даралт ихсэх, хамар битүүрэх гэх мэт олон төрлийн эрүүл мэндийн асуудлууд бий болдог байна. Энэхүү нийтлэлээр танд 9 төрлийн өвчний үед ямар байрлалтай унтвал зохистойг танилцуулж байна. 

Таны бие өвдөөд унтаж чадахгүй байна уу? Тэгвэл энийг туршаад үзээрэй!

1 Хүзүү өвдөхөд:

Хүзүүний өвчний үед хөлөө бага зэрэг нугалж, өвдөж буй талаараа хэвтвэл, өвчин намдана. Мөн унтахдаа хоёр хөлийнхөө завсар дэр хийхийг зөвлөж байна. 

Хүзүү өвдөхөд:

2 Нуруу өвдөхөд:

Нуруу өвдөх үед, зөв байрлалаар унтах нь хамгийн чухал юм. Дээшээ харж хэвтээд, өвдөгнийхөө доор дэр хийж, нурууныхаа доод хэсэгт бөөрөнхийлж ороосон алчуур эвэх нь зүйтэй.

 

Нуруу өвдөхөд:

3 Толгой өвдөхөд:

Толгойн өвдөлтийн үед хэрхэн унтахаас шалтгаалж өвчин намдах уу, эсвэл сэдрэх үү гэдэг нь хамаарна. Судлаачдын үзэж буйгаар, толгойн өвдөлтийн гол шалтгаан нь унтахдаа биеэ хумьж хэвтсэнээс үүдэлтэй гэнэ. Харин биеэ цэх байрлуулж, толгойныхоо хоёр талд дэр тавьж унтвал, өвчнийг намдааж чадна. 

Толгой өвдөхөд:

4 Хамар битүүрэх үед:

Унтах үедээ дэрээ өндөрлөн, толгойгоо өндөрт байрлуулан хэвтвэл, хамар битүүрэхгүй бөгөөд таны бүхий л шөнийн турш чөлөөтэй амьсгалах боломж олдоно. 

Хамар битүүрэх үед:

5 Цусны даралтын үед:

Судлаачдын үзсэнээр, ямар байрлалаар унтах нь цусны даралтанд ч мөн нөлөөлдөг бөгөөд толгойгоо доош харуулж унтвал, цусны даралтыг бууруулдаг ажээ. Гэхдээ цусны даралтын үед дур мэдэн эмчилгээ хийлгүйгээр эмчид хандан, зөвлөгөө авах нь зүйтэй юм. 

Цусны даралтын үед:

6 Сарын тэмдгийн өвдөлтийн үед:

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед өвдгөн доороо дэр эвж унтах нь нурууны ачааллыг бууруулж, өвдөлтийг намдаадаг байна. 

Сарын тэмдгийн өвдөлтийн үед:

7 Хүзүү өвдөхөд:

Хүзүүний өвдөлтийг намдаахын тулд дэрээ бага зэрэг өндөрлөх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, хүзүү эсвэл дэрнийхээ доор жижиг хэмжээтэй эвхсэн алчуурыг хийж унтах хэрэгтэй. 

Хүзүү өвдөхөд:

8 Хоол боловсруулах замын эрхтний өвчлөлийн үед:

Хүний ходоод нь зүүн тийшээ хазайж байрладаг тул гэдэс өвдөх үед зүүн талаараа харж унтвал, татах хүчний нөлөөгөөр өвдөлт намддаг байна. 

Хоол боловсруулах замын эрхтний өвчлөлийн үед:

9 Цээж хорсох:

Цээж хорсох үед зүүн талаараа харж унтах нь зүйтэй.

Цээж хорсох:

Зөв байрлалаар унтах нь эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хангалттай нойр авахад тусалдаг байна. 

29
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл