Сурталчилгаа (15)
Хаах

Ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт "маск"

Энэ удаагийн нийтлэлээр урт үстэй бүсгүйчүүдэд тун хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Жирийн нэг тэжээлийн тос түрхээд та үс салаалахаас сэргийлж чадахгүй. Харин доорх бүтээгдэхүүнүүүдээр үсээ арчилвал та дахин үс гэмтэх бэрхшээлтэй хэзээ ч тулгарахгүй юм.

Ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт "маск"

1 Самрын маск

Орц:

  • 20 гр самар
  • 1 цайны халбага оливийн тос 

Бэлдэх арга: Самраа нухаж, оливын тостой холино. 

Бэлдсэн маскаа үсэндээ түрхсэний дараа 20-30 минут байлгасны дараа усаар зайлж угаана. 

Самрын маск

2 Зөгийн бал, өндөгтэй маск

Орц:

  • 1 өндөгний шар
  • 1 цайны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага оливын тос

Бэлтгэх арга: Өндөгний шарыг зөгийн балтай хольсны дараа оливын тосоо нэмнэ. 

  • Бэлдсэн маскаа үснийхээ бүх хэсэгт түрхэнэ.
  • Үснийхээ уганд 3-5 минут орчим массаж хийнэ.
  • Үсээ дээш шууж, алчуураар битүү орооно. 
  • 30 минутын дараа бүлээн усаар угаана. 

Зөгийн бал, өндөгтэй маск

3 Ногоон маскаар эмчлэх нь:

Орц: 

  • 25 гр Энэтхэг хенна будаг
  • 1 цайны халбага оливын тос

Бэлтгэх арга:

  • Хена будгийг буцалж буй усанд 1:3 харьцаатайгаар хийж буцалгаад, оливын тосыг нэмнэ. 
  • 15 минут сайтар хандалсны дараа хэрэглэхэд бэлэн болно. 

Маскийг үсэндээ түрхэж, 30 минут болсны дараа савандахгүйгээр угаана. 

Ногоон маскаар эмчлэх нь:

4 Тарагтай маск

Орц:

  • 100 мл тараг
  • 1 өндөгний шар
  • 1 хоолны халбага нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Таргандаа өндөгний шар, нимбэгний шүүсийг хийгээд сайтар хутгана.

Маскыг үсэндээ түрхэж, алчуураар битүү боон, 30-40 минутын дараа савандаж угаана. 

Тарагтай маск

Танд амжилт хүсье!

 

15
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл