Сурталчилгаа (15)
Хаах

Цусан дахь сахарын түвшин ихэссэнийг илтгэх 14 шинж тэмдэг

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэний улмаас чихрийн шижин гэгч аюулт өвчин үүсдэг. Энэхүү өвчнөөс болж, зовж шаналах хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Тэгвэл бид эрүүл мэнддээ анхаардаг эрхэм уншигч та бүхэнд энэ өвчний тухай мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Та цусан дахь сахарын хэмжээ ихсэх гэж юу болох, чухам юунаас үүсдэг, ямар шинж тэмдэг илэрдэг болохыг дуулгахаар бэлтгэлээ.

Цусан дахь сахарын түвшин ихэссэнийг илтгэх 14 шинж тэмдэг

1 Чихрийн шижин гэж юу вэ?

Цусан дахь глюкозын хэмжээ их байх нь чихрийн шижин өвчний эх үүсвэр юм. Жирийн хэмжээ нь 60-100 мг байдаг бөгөөд 100-110 мг бол чихрийн шижин өвчний хөнгөн хэлбэр гэж үзнэ. Харин 110-аас их бол чихрийн шижинтэй гэсэн үг юм. Ихэвчлэн хэт их стрессээс, эсвэл нүүрс ус ихтэй хүнс буюу түргэн хоол идсэнээс болж цусан дахь глюкозын хэмжээ ихэсдэг ажээ.

Чихрийн шижин гэж юу вэ?

Танд үргэлж өлсөж байгаа мэдрэмж төрж, жин нэмэн, сүүлдээ хөдлөхөд ч төвөгтэй болж байгаа бол, таны цусан дахь сахарын хэмжээ их байж мэдэх юм. Өдөр тутамдаа хийжүүлсэн ундаа, амттан, чихэр, түргэн хоолыг их хэмжээгээр идсэний улмаас, цусан дахь сахарын хэмжээ ихэсдэг байна. Харин үүнийг богино хугацаанд эмчлэхгүй бол чихрийн шижин өвчин хүндэрч, эрүүл мэнд муудах аюултай. 

2 Цусан дахь сахарын хэмжээ ихсэх шалтгаан

Таны цусан дахь сахарын хэмжээ ихсэхэд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. 

  • Хөдөлгөөний дутагдал
  • Уураг шим тэжээлийн дутагдал
  • Стресс бухимдал
  • Эмийн хэт их хэрэглээ
  • Эрүүл мэндийн асуудал

Та эдгээр шалтгааны улмаас, цусан дахь сахарын хэмжээгээ өсгөж, эрүүл мэндээ эрсдэлд оруулдаг байна. 

Цусан дахь сахарын хэмжээ ихсэх шалтгаан

3 Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед илрэх шинж тэмдэг

1. Ам хатна

2. Хараа муудна

3. Ам цангана

4. Арьс хуурайшиж, загатнана

5. Ядарч, сульдана

6. Ойр ойрхон шээс хүрнэ

7. Шарх удаан эдгэнэ

8. Анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болно

9. Жин нэмнэ

10. Сул дорой болно

11. Мэдрэлийн систем муудна

12. Ходоод гэдэс өвдөнө

13. Халдвар авч, өвдөнө

14. Байнга өлсөнө

Цусан дахь сахарын хэмжээ ихэссэн үед илрэх шинж тэмдэг

4 Эмчлэх арга

Та энэхүү өвчнийг хоол хүнсээр эмчлэх боломжтой. Цусан дахь глюкозын хэмжээгээ тэнцвэржүүлснээр, чихрийн шижин, төрөл бүрийн өвчнөөс өөрийгөө сэргийлж, эрүүл урт удаан амьдрах боломжтой. 

  • Бага хэмжээгээр тогтмол цагт 5-6 удаа хооллоно.
  • Хамгийн багадаа 1-2 литр шингэн зүйл ууна.
  • Жимс ногоо их хэрэглэнэ.
  • Давстай хоолноос зайлсхийнэ.
  • Согтууруулах ундаа хэрэглэж болохгүй. 

Энэхүү дэглэмийг баримталж, цусан дахь глюкозын хэмжээгээ бууруулан, эрүүлжин, чихрийн шижин өвчнөөс салаарай. 

Мөн цусан дахь глюкозын хэмжээг нэмэгдүүлэхгүйн тулд:

Мах, загас, сүү сүүн бүтээгдэхүүн, будаа, овъёос, хөх тарианы талх, өндөг, шош, улаан, ногоон чинжүү, байцаа, сонгино, лууван, сармис, өргөст хэмх, бууцай, салатны навч, улаан лооль, вандуй, алим, тоор, нэрс, цангис, нимбэг зэрэг хоол хүнс, жимс ногоог хэрэглэж болох юм. 

Хамгийн гол нь амттан чихэр, гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, элсэн чихэр зэргээс татгалзах ёстойг мартуузай. 

Эмчлэх арга

Танд эрүүл энхийг хүсье!

42
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл