Сурталчилгаа (15)
Хаах

Гараа хэрхэн хөгшрөлтөөс хамгаалах вэ?

Та арай нүүрээ арчлахдаа, гараа хөсөр орхиж, тоодоггүй юм биш биз! Бүсгүй хүний насыг нүүр, хүзүү бус гарынх нь арьсаар дүгнэдэг болохыг та мэдэх үү? Ялангуяа халуун зуны улиралд бид бүхэн арьсаа арчлах, тэр дундаа гараа хэрхэн арчлах тухай тэр бүр ойлголт муутай байдаг. Гаранд тос түрхэхээс гадна, хамгаалах маш олон аргууд байдаг байна. Иймд бид та бүхэндээ гарын арьсыг хөгшрөлтөөс хэрхэн хамгаалах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Гараа хэрхэн хөгшрөлтөөс хамгаалах вэ?

1 Аяга таваг угаахдаа резинэн бээлий өмсөх

Хамгийн гол нь өдөр тутмын гэрийн ажил, цэвэрлэгээ хийхдээ үргэлж зориулалтын резинэн бээлийг өмсөж хэвших хэрэгтэй!

Аяга таваг угаахдаа резинэн бээлий өмсөх

2 Гарандаа ч мөн нарны тос түрхэхээ мартаж болохгүй

Гадуур гарахдаа гарандаа нарны тос түрхэхээ огтхон ч мартаж болохгүй. Учир нь гарын арьс ч мөн нүүрний арьстай ижил маш эмзэг тул, гарах бүртээ нарны тос түрхэж хэвшээрэй. Ингэснээр таны гар хуурайших, түлэгдэх, нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ.

Гарандаа ч мөн нарны тос түрхэхээ мартаж болохгүй

3 Гарынхаа арьсыг гэмтээхгүйгээр зөв угаах аргачлал

  • Крантны ус хэт халуун байж болохгүй. Энэ нь арьсыг зөөлрүүлэх боловч, арьсны чанга байдлыг алдагдуулж, үрчлээс үүсгэдэг.
  • Мөн гараа хатаагчинд хатаахаас илүүтэй гарын цаас эсвэл алчууранд арчиж байгаарай!

Гарынхаа арьсыг гэмтээхгүйгээр зөв угаах аргачлал

4 Гарандаа маск тавих

Гарын арьсанд лимон, өндөг, авокадо жимс нь сайн үйлчилгээтэй байдаг. Лимон нь гарын арьсыг цайруулж, шаардлагатай амин дэмээр хангадаг бол, өндөг нь нөсөө толбыг арилгадаг. Харин авокадо жимс нь үрчлээнээс сэргийлдэг юм. Та тус маскыг бэлтгэхийн тулд авакода жимсийг яснаас нь салгаж миксердэнэ.

Дээр нь тал лимоны шүүсийг шахаж, өндөгний шартай хольж сайтар зуурах хэрэгтэй. Ингээд бэлдсэн маскаа орой унтахын өмнө гарандаа түрхэж, зориулалтын бээлийг өмссөний дараа 15-20 минутын дараа угаагаарай!

Гарандаа маск тавих

5 Чийгшүүлэх

Гарыг хэрхэн зөв арчлах аргачлалыг дуулгая!

  • Гараа усанд дүрэх бүрийдээ гартаа багахан чийгшүүлэх тосыг түрхэж заншаарай! Ингэснээр гарын арьс хэзээ ч хуурайшихгүй. 
  • Хумсанд ч мөн тос түрхэхээ битгий мартаарай!
  • Мөн ямарваа хүнд хүчир, биеийн хүчний ажил хийх бүртээ зориулалтын ажлын бээлийг өмсөж хэвших хэрэгтэй.

Чийгшүүлэх

Танд амжилт хүсье!

 

35
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл