Сурталчилгаа (15)
Хаах

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нүхжилт нь үрэвсэл, батга болон бусад арьсны асуудлуудаас болж үүсдэг бөгөөд нас ахих тусам хүний арьс уян хатан чанараа алдаж, нөхөн төлжихөө больсноор нүхжилт ихэсдэг байна. Гэхдээ та санаагаа нэг их чилээх хэрэггүй юм. Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлж, арьсаа зөв арчилснаар үүнээс ангижрах бүрэн боломжтой. Энэхүү нийтлэлд 25 хүртэлх болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн арьсан дээрх нүхжилтийг хэрхэн багасгах тухай мэдээллийг хүргэх болно. 

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

1 Нүхжилт яагаад үүсдэг вэ?

Арьсны нүхжилт нь үсний уутанцруудаас бий болдог бөгөөд эдгээр нь хөлсний булчирхайнаас ялгарч буй бодисыг арьсны гадаргуу дээр гаргах суваг болж өгдөг байна. Эдгээр нүхнүүдийн ачаар арьс амьсгалж, бодисын солилцоо явуулан, арьсыг хамгаалах давхаргыг бий болгодог.

Арьсан доорх тосны булчирхайнууд нь голдуу дааврын үйл ажиллагаагаар зохицуулагддаг. Тухайлбал, "Андроген" нь тосны булчирхайг зохицуулах үүрэгтэй даавар юм. Өсвөр насанд арьс тослогтож, батга гарах нь дааврын өөрчлөлтөөс болдог бөгөөд энэ үед арьсыг бага зэрэг арчилахад л хялбархан алга болох болно. Харин насанд хүрсэн үед энэ нь дааврын үйл ажиллагааны дутагдлаас болдог байна. Гэхдээ нүхжилт нь арьсны бүтцийн нэгээхэн хэсэг билээ. 

Нүхжилт яагаад үүсдэг вэ?

2 20-25 насандаа нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?

Хэвийн арьсан дээр үүссэн нүхжилтэнд ийлдэс буюу "serum", арьсны халим буюу "sebum"-ийг бууруулах маскыг хэрэглэх нь үр дүнтэй. Дэлгүүрт зарагддаг энэ төрлийн арьс арьчилгааны бүтээгдэхүүнүүд нь хэт хүчтэй байдаг тул аль болох гэрийн нөхцөлд бэлтгэсэн маскыг хэрэглэхийг зөвлөж байна. 

Ингээд танд гэрийн нөхцөлд хялбар бэлтгэх боломжтой, арьсыг цэвэрлэж, нөхөн сэргээх маскыг танилцуулж байна. Зурагт үзүүлсэн найрлагуудын дагуу орцоо бэлтгэж, дараах заавраар хэрэглэнэ:

  • 1 цайны халбага шавар маскыг аяганд хийж, 2-3 дусал цайны модны тос, 1-2 дусал жожоба тосыг хийж хутгаад хагас цайны халбага ус, 1 цайны халбага нимбэгний шүүсийг хийж холино. Бүх орцоо хийснийхээ дахин сайн хутгахад маск бэлэн болно.
  • Маскыг нүүрэндээ жигд түрхэж, 15 минутын дараа угаана.
  • Шавар маск нь нүүрэн дээрх тослогийг өөртөө шингээж авдаг.
  • Цайны модны тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
  • Жожоба тос нь арьсыг сэргээж, үрэвслийг дарах үйлчилгээтэй.
  • Нимбэг нь нянгийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг байна. 

20-25 насандаа нүүрний арьсаа хэрхэн арчлах вэ?

3 25-аас дээш настай хүмүүс арьсаа хэрхэн арчилах хэрэгэтэй вэ?

25-30 насанд арьсанд нүхжилт үүсэх нь чийгшил буурч арьсны тэнцвэр алдагдсанаас үүсдэг байна. Тиймээс энэ үед нүхжилтийг багасгахын тулд арьсандаа шим тэжээл өгч, чийгшүүлэх хэрэгтэй. Бид танд арьсыг тэжээлээр хангах гадил болон цөцгийн тосны маскыг санал болгож байна. Үүнийг бэлтгэхдээ, гадилны 1/4-ийг сайтар нухаж, 1 халбага цөцгийн тосыг нэмээд хутгана. Мөн та гадилнаас гадна арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй бусад жимсийг ашигласан ч болно. 

Нүхжилтийг багасгахын тулд иллэг хийх нь ч мөн үр дүнтэй. Өдөр бүр 10-15 минут нүүрэндээ иллэг хийвэл, 1-2 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц өөрчлөлт бий болох болно. Иллэгийг нүүрээ цэвэрлэснийхээ дараа доорх шугамын дагуу, хурууныхаа өндөгнүүдээр хийх хэрэгтэй.

  • Духны төвөөс чамархай руу
  • Хамарны үзүүрээс чихний дэлбээ рүү
  • Эрүүний дунд хэсгээс чихний гэдэс рүү хуруугаа зөөлөн хөдөлгөж иллэг хийгээрэй. Мөн иллэг хийхдээ нүүрний тосыг ашиглаж болно. 

25-аас дээш настай хүмүүс арьсаа хэрхэн арчилах хэрэгэтэй вэ?

4 Нүүрний будгийг зөв сонгоорой

Хэрвээ таны нүүрний арьс нүхжилт ихтэй бол нүүрний будгийг сонгохдоо анхааралтай байх хэрэгтэй. Тоник, хуурай энгэсэг, хацар өнгөлөгч зэрэг нь нүхийг ихээр бохирдуулдаг учраас эдгээрээс татгалзаарай. 

Нүүрний будгийг зөв сонгоорой

Та арьсаа тогтмол зөв арчилж, нүүрний будгийг зөв сонгосноор, нүхжилтээс ангижрах боломжтой. 

 

15
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл