Сурталчилгаа (15)
Хаах

Үүнийг долоо хоног уугаад хэвлийгээрээ тураарай!

2017-07-16, 15:44
31,267

Илүүдэл жин нь эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй бөгөөд ялангуяа чихрийн шижин, зүрхний шигдээс зэрэг өвчний шалтгаан болдог байна. Гэхдээ үүнээс тун хялбар аргаар ангижрах боломж бий. Яагаад байгалийн аргаар үр дүнтэй турж болохгүй гэж? Хэгвээ та жингээ эрүүл аргаар хаяхыг хүсэж байвал, бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Үүнийг долоо хоног уугаад хэвлийгээрээ тураарай!

Энэ удаагийн дугаараар уншигч танд маш үр дүнтэй тураах ундааны жорыг танилцуулж байна. Та шинэ өдрийг энэхүү ундаагаар эхэлвэл, хэвлийн илүүдэл өөхнөөс салах боломжтойгоос гадна энэхүү ундаа нь маш амттай бөгөөд найрлагууд нь ч энгийн юм. Та өөрийгөө эрүүл байлгахыг хүсч байвал нэн түрүүнд юу идэж, ууж байгаадаа анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох хэв маягаа өөрчлөн, илүү их жимс, ногоо, бүхэл үрийн гурил оролцсон бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн, элсэн чихрээс бүрэн татгалзаарай. Хэвлийн өөхийг хайлуулахын тулд та энэхүү ундааг 7 хоногийн турш өдөр бүр уух хэрэгтэй. 

 

1 ​Орц:

  • Өргөст хэмх - 1 ширхэг
  • Хан боргоцой 3 хэрчим
  • 1 ширхэг шанцайны иш
  • 1 аяга яншуй

Бэлтгэх арга:

Жимс, ногоогоо хүйтэн усаар угааж, цэвэрлэнэ. Өргөст хэмхийг бөөрөнхий, шанцай, яншуйг жижиглэн хэрчинэ. Холигчид хийж хутгахдаа, хан боргоцойг нэмнэ. 

​Орц:

2 Хэрэглэх арга:

Бэлтгэсэн ундаагаа өглөө өлөн элгэн дээрээ уух хэрэгтэй. Найрлагад нь элсэн чихэр болон чихэр орлуулагч бүтээгдэхүүн хийх хэрэггүй. Түүнчлэн энэхүү ундааг удаан хадгалвал, шим тэжээлээ амархан алддаг учраас бэлтгэсний дараа 15 минутын дотор уух хэрэгтэй.

Энэхүү ундаа нь амин дэмийн баялаг эх үүсвэр юм. Мөн маш богино хугацаанд үр дүнгээ өгөхөөс гадна таныг эрүүлжүүлж, тамир тэнхээг сэргээх болно. Эдгээр орц найрлагууд нь гэдсийг цэвэрлэх үйлчилгээтэй учраас 1 сараас илүү хугацаагаар хэрэглэх нь тохиромжгүй. Мөн үүнийг уусны дараах биеийнхээ хариу үйлдлийг сайн анзаарч, ямар нэгэн таагүй шинж тэмдэг илэрвэл, даруй зогсоохыг зөвлөж байна. 

Хэрэглэх арга:

32
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл