Сурталчилгаа (15)
Хаах

Хушга идсэний дараа бидний биед юу болдог вэ?

2017-07-17, 13:00
17,576

Хушга бол хүний биед хэрэгтэй олон шим тэжээлийн бодисыг өөртөө агуулдаг хүнсний бүтээгдэхүүн юм. Тухайлбал, Е витамин, фенол (органик бодис), ханаагүй өөх тос болон омега 3-аар баялаг төдийгүй антиоксидант үйлчилгээтэй байна. Эдгээр найрлагуудынхаа ачаар хушга хүний эрүүл мэндэд маш сайн нөлөө үзүүлдэг. Доорх мэдээллээс та хушганы 5 гайхалтай ач тусыг олж мэдээрэй. 

Хушга идсэний дараа бидний биед юу болдог вэ?

1 Стрессийг бууруулна

Хушга нүд ирмэхийн зуурт л стрессийг үгүй хийж чадна. Хэрвээ та үргэлж бухимдаж, стресст автдаг бол хушга хамгийн шилдэг шийдэл байх болно. Учир нь хушга стрессээс үүдэлтэй биед гарч буй сөрөг хариу үйлдлүүдийг намдааж, стрессийг даван туулахад туслана. 

Стрессийг бууруулна

2 Тархийг хамгаална

Хушга нь омега 3-аар баялаг бөгөөд энэ нь анхаарал төвлөрөхгүй байх эмгэг, хорт хавдар, сэтгэл гутрал зэрэг өвчинтэй тэмцэхэд тусладаг байна. Мөн хушгыг тогтмол хэрэглэснээр, Алцгеймер буюу зөнөх өвчин тусах эрсдлийг бууруулах болно. Эрдэмтдийн тогтоосноор хушга нь цусан дахь холестериний хэмжээг бууруулж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна. 

Тархийг хамгаална

3 Зүрхэнд тустай

Та зүрхнийхээ эрүүл мэндийг сайжруулахыг хүсч байвал, хушга идээрэй. Учир нь хушганы антиоксидант үйлчилгээ нь бие дэх чөлөөт радикалууд (буюу нэг электрон нь дутуу атом) -тай тэмцэж, үхжсэн эсүүдийг биеэс зайлуулан, зүрхний өвчинтэй тэмцдэг байна. Долоо хоногийн 4 өдөр 1 атга хушгыг хэрэглэснээр зүрх, судасны өвчлөлийн эрсдлийг бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ. 

Зүрхэнд тустай

4 Жин хасах

Хушганы найрлага дахь ханаагүй өөх тос нь артерийн судасны бөглөрөлөөс сэргийлэхийн сацуу хүний хоол идэх дуршлыг бууруулдаг байна. Тиймээс хушга идсэнээр, та нэг хэсэгтээ л өлсөхгүй болов уу.

Жин хасах

5 Үс, арьс, хумсыг бэхжүүлнэ

Хушганы найрлага дахь омега 3 болон ханаагүй өөх тос нь хумсыг эрүүл, толигор болгодог бөгөөд үсийг торгомсог, зөөлөн болгох болно. 

Үс, арьс, хумсыг бэхжүүлнэ

Жингээ барьж, эрүүл мэндээ хамгаалахын тулд та өдөрт 5 ширхэг хушга идэхэд л хангалттай!

 

53
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл