Сурталчилгаа (15)
Хаах

Таны амьдралыг сүйрүүлдэг 10 зүйл

Хүн бүхэн л хэзээ нэгэн цагт энэ хорвоогоос хальж, хүмүүний ертөнцөөс замхран алга болно. Харин энэхүү мөнх бус амьдралаа стресс бухимдал, муу муухай зүйлсээр дүүргэн, хэтэрхий хайхрамжгүй өнгөрүүлэх нь дэндүү харамсалтай. Иймд өнөөдөр бид амьдралыг хорлож, аз жаргалыг үгүй хийдэг зүйлсийг та бүхэндээ танилцуулахын зэрэгцээ өөрөөрөө байж, амьдралын амтыг мэдрэх зөвлөмжүүдийг хүргэж байна. 

Таны амьдралыг сүйрүүлдэг 10 зүйл

1 Ажил амьдралаа ялгаж салгахгүй байх

Ажил болон амьдралаа ялгаж, салгахгүй байх нь өнөөдөр маш олон хүнд дарамт үүсгэж, амьдралын сайхныг мэдрэх боломжийг нь үгүй хийж байгаа билээ. Ихэнх хүмүүс гэрэлт ирээдүйг хүсч мөрөөдөхдөө ажлаа сонгож, карьераа өсгөхийг хичээдэг бөгөөд энэ их зүтгэлийнхээ явцад хайртай хүмүүс, гэр бүлээ орхигдуулсан байх нь бий.

Харин амжилтанд хүрээд эргэж харахад, хайртай дотны хүмүүс тань хажууд байхгүй, хүйтэн өрөө, нэр хүндээс өөр зүйлгүй байвал, энэ амьдрал, аз жаргал мөн гэж үү? Тиймээс үргэлж ажилд баригдалгүй, өөртөө амралт өгч, аз жаргалыг мэдрүүлдэг хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх зайлшгүй шаардлагатай. 

Ажил амьдралаа ялгаж салгахгүй байх

2 Бусдаас шийдвэр гаргуулах

Энэ таны амьдрал, таны ертөнц гэдгийг хэзээ ч бүү март. Аав ээж тань амьдралыг илүү их мэдэх тул, тэдний үгийг дагана гэх утгагүй бодлоо толгойноосоо авч хаях хэрэгтэй. Хэдийгээр тэдний үгс зөв мэт санагдаж болох ч, өөрийн хүсч байгаа замаар явж, алдаа гаргасан ч хамаагүй зүтгэхийг зөвлөе.

Бусдын заасан замаар явах нь таны амьдралыг эмх замбараагүй, утга учиргүй болгох эрсдэлтэй байдаг. Тиймээс хамгийн гол нь өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсож, зөвхөн өөрөө шийдвэрээ гаргах шаардлагатай. Мөн алдаа гаргахаас эмээх хэрэггүй бөгөөд хүн алдаж байж амжилтанд хүрдэг гэдгийг хэзээ ч битгий мартаарай. 

Бусдаас шийдвэр гаргуулах

3 Гадаад төрхөөсөө ичих

Та эерэг, инээд хөөрөөр дүүрэн амьдрахыг хүсч байвал, хамгийн түрүүнд өөрийнхөө гадаад төрх байдалд, бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Бусдын юу гэж хэлэхэд санаагаа чилээлгүй, зөвхөн өөрийнхөө зөв гэж бодсон, өөрт таалагдсан зүйлсээ сонгон хийж байгаарай.

Харин хажуугаар өнгөрөх хүмүүс, атаархагчид, үзэн ядагчдын хэлсэн үгэнд эмзэглэж, хүндээр тусгаж авах нь хамгийн арчаагүй, итгэлгүй хүний үйлдэл гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Энэ нь таныг бухимдуулж, сөрөг энергиэр цэнэглэх аюултай юм. 

Гадаад төрхөөсөө ичих

4 Хайр сэтгэлийн асуудал

"Та хайртаасаа болж үргэлж нулимс унагадаг гэж үү? Тэгвэл таны хайрт сонгино гэсэн үг үү?" хэмээн үг байдаг. Таныг үргэлж бухимдуулж, аз жаргалыг тань үгүй хийдэг хүнтэй тэсвэрлэн байж хамт байх шаардлагагүй. Магадгүй та түүнгүйгээр илүү сайхан, амар тайван амьдарч мэдэх юм. Тиймээс шийдвэр гаргахаас эмээж, бухимдлыг тань төрүүлдэг хүнтэй хамт байх шаардлагагүй. 

Хайр сэтгэлийн асуудал

5 Хүсээгүй бэлгийн харьцаанд орох

Хэдийгээр тэр таны ханилсан нөхөр, эхнэр байлаа ч гэсэн, хүсээгүй байхад тань хүчээр бэлгийн харьцаанд оруулна гэдэг байж боломгүй зүйл юм. Хэрэв таны хайрт үргэлж өөрийн дур хүслээ дээгүүр тавьж, хүсээгүй байхад тань секс хийж, дарамталж байвал, харилцааныхаа тухай ахин нэг бодоод үзэхэд буруудахгүй. Энэ таны амьдрал учраас, бусдын дарамтанд өнгөрүүлнэ гэдэг хэтэрхий харамсалтай билээ. 

Хүсээгүй бэлгийн харьцаанд орох

6 Бусдад хууртах

Худал хуурмаг, итгэл алдах зэрэг нь харилцааг үгүй хийж байдаг. Таны найз нөхөд, амраг хайрт тань хууран мэхэлж, итгэлийг тань алдсан бол, ахин дахин боломж олгох шаардлагагүй юм. Нэг удаа илтгэл алдсан хүнд, дахин итгэж хайрлана гэдэг тун хэцүү зүйл бөгөөд өөрийгөө улам бүр шархлуулах нь бий. Харин та энэ төвөгтэй байдлаас өөрийгөө гаргаж, итгэлийг тань алдаж, сэтгэлийг тань шархлуулсан хүмүүсээс зайгаа барьж, амьдралаа шинээр эхлэх хэрэгтэй. 

Бусдад хууртах

7 Бусдад доромжлуулах

Сургууль, ажил дээрээ бусдад доромжлуулж, үргэлж гутарч явах хүмүүс олон байдаг. Гэхдээ яг одоо та өөрөөсөө яагаад ингэж амьдрах ёстой юм бэ? хэмээн асуугаад үзээрэй. Уйтгар гуниг, бухимдал дунд явахад амьдрал хэтэрхий богино тул, яг одооноос өөртөө итгэж, таныг доромжилж, гоочлох хүмүүсийн өөдөөс дотроо хадгалдаг бүхнээ хэлэх хэрэгтэй.

Тэдний утгагүй үйлдэл бусдад ямар их дарамт болж, бухимдал төрүүлдэг гэдгийг хэлж ойлгуулахыг хичээгээрэй. Хэрвээ тус аргыг хэрэглээд ч нэмэр болохгүй бол, муу муухай энерги шингэсэн, бухимдал төрүүлэх газраас холдож явах нь зөв шийдвэр байж болох юм. 

Бусдад доромжлуулах

8 Сэтгэл санаа болон бие эртхнээр дарамтлуулах

Таны аюулгүй байдал бол хамгийн чухал зүйл. Танд үргэлж сэтгэл санаа болон бие мах бодийн хохирол учруулдаг хүнтэй хамт байхаас татгалзаарай. Тэд таныг хохироож, зовоох ямар ч эрхгүй гэдгийг сайтар ухамсарлаж, өөрийн амьдралаа өөрөө шийдэх хэрэгтэй.

Сэтгэл санаа болон бие эртхнээр дарамтлуулах

9 Үргэлжийн хяналтанд байх

Хэрэв хэн нэгэн таны явах, суух бүрийг тань хянан цагдаж, яг л шоронд байгаа мэт сэтгэгдэл  төрүүлж байвал, яг одоо бүхнийг эргэцүүлээд үзээрэй. Ямар ч хүнд хувийн орон зай гэж байх ёстой. Харин таны орон зайд нэвтэрч, хэт хянаж байгаа тохиолдолд тухайн хүнтэй ярилцах, өөрийгөө ойлгуулах хэрэгтэй. Хэрэв тус арга нэмэргүй бол, яагаад та тэнд эрх чөлөөгөө боогдуулж, бусдын эрхэнд байх ёстой гэж? өөрөөсөө асуугаарай. 

Үргэлжийн хяналтанд байх

10 Төгс байхыг шаардах хүмүүстэй цуг байдаг

Төгс байна гэдэг хэзээ ч боломжгүй зүйл. Хүн бүхэнд ямар нэгэн дутагдал гэж байдаг. Харин таныг төгс байлгах гэж хичээдэг, үргэлж өөг тань хэлж, бусдаас дор нэгэн гэх ойлголт төрүүлдэг хүмүүсээс зайгаа бариарай. Тэдгээр хүмүүс нь таны өөртөө итгэх итгэлийг үгүй хийж, аз жаргалаас тань хумсалж байдаг аж. 

Төгс байхыг шаардах хүмүүстэй цуг байдаг

54
таалагдаж байна

11
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл