Сурталчилгаа (15)
Хаах

Амжилттай яваа хүмүүсийн залуу үеийнхэндээ өгч буй 15 чухал зөвлөмж

Хүн бүхэн амьдралд хөл алдаж, буруу шийдвэр гаргах нь бий. Харин тэд нас ахиж, амьдрал үзэхийн хэрээр ухаан сууж, өнгөрсөндөө буцаж, гаргасан алдаагаа засахыг хүсдэг. Мэдээж энэ нь боломжгүй зүйл тул, ахмад буурлууд, амьдрал үзсэн ах эгч нар нь залуус дүү нартаа захимжилж хэлэх үгс гэж байх аж. Харин бид тэдний зөвлөмжүүдийг та бүхэндээ хүргэх гүүр болж, энэхүү мэдээллийг бэлтгэлээ. 

Амжилттай яваа хүмүүсийн залуу үеийнхэндээ өгч буй 15 чухал зөвлөмж

  • Алдаа гаргаж, буруу зүйл хийсэн ч өөртөө бүү гутар. Бүх зүйлс сайхан болно. Өөрийгөө хайрлаж бас урамшуулах хэрэгтэй. 

 

  • Тамхи татаж үзэх хэрэггүй. Зүгээр нэг татаад үзье гэсэн ч, сүүлд нь хэзээ ч гарч чадахааргүй болж мэднэ. 

 

  • Сайн унтаж амрах хэрэгтэй. Үргэлж өөрийгөө залуу байх мэт санаж, амралтгүй ажиллах тийм ч сайхан санаа биш. 

 

  • Хэрэггүй хүмүүстэй зууралдаж цаг үрэхээс татгалзаарай. Хол явах хүнд хог хэрэггүй гэдэгтэй адил таниас хойш татдаг хүмүүсээс салах хэрэгтэй.

 

  • Өөрийнхөөрөө байж, зөвхөн мөрөөдлөө дага. Энэ зөвхөн таны амьдрал. Өөр хэнийх ч биш. Тийм болохоор бусдаас хамааралтай байхаас татгалзаж, бүхнийг өөрөө хийгээрэй.

  • Өөрийнхөө зорилго, мөрөөдөлд илүүтэй анхаарлаа хандуулаарай. Үргэлж өөрийгөө тэргүүнд тавьж, зорилгынхоо төлөө явах хэрэгтэй. Бусдын сүүдэр дор нуугдаж, тэдний төлөө зүтгэх нь таны амьдралыг утга учиргүй болгоно.

 

  • Хичээл номондоо илүүтэй анхаарлаа хандуулж, шамдан сурахыг зөвлөе. Сургуулиа төгссөний дараа хүмүүс ахиад жоохон хичээж сурах минь яав даа хэмээн харамсаж, өөртөө гутрах нь элбэг байдаг. 

 

  • Бүх зүйлд бэлэн байж, өөрийгөө олон талаар хөгжүүлээрэй. Хүнд мэдлэг, туршлага хэзээ ч илүүдэхгүй. 

  • Хэрэггүй зүйлсэд мөнгөө бүү үр. Мөнгийг зөвхөн өөрийн зорилгодоо хүргэх гүүр болгох ашиглаарай. 

 

  • Залуу насаа мэдэрч, өөрийн гоо сайхнаар бахархаарай. Танд залуу нас ахиж олдохгүй тул, өөрийгөө голж суухын оронд эрч хүч, гоо сайхнаа мэдэрч, өөртөө итгэлтэй, бардам алхах хэрэгтэй. Таны хамгийн тансаг гоёл бол залуу нас.

  • Шалгалт, хичээлд санаагаа чилээх хэрэггүй. Амьдрал дээр гараад ирэхэд дүнгээс илүүтэй таны хурааж хуримтлуулсан мэдлэг, чадвар хамгийн чухалд тооцогдох болно. 

 

  • Дулаан хувцаслаж байгаарай. Би л залуу хүн гэсэн шиг хүйтэн сэрүүн өдрүүдэд нимгэн явж болохгүй. Таны гаргасан алдаа эцэс сүүлд нь эрүүл мэндэд тань сөргөөр нөлөөлж болзошгүйг бүү мартаарай. 

 

  • Эцэг эхийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Тэд танд хэзээ ч буруу зүйлсийг заахгүй. 

 

  • Гэр бүлийнхнийхээ хэлсэн үг бүрийг хүндээр тусгаж аван, тэдний нүдээр амьдралыг харах хэрэггүй. Хүн бүхний ертөнцийг харах өнцөг өөр. Тиймээс хамгийн гол нь өөрийгөө олох хэрэгтэй. 

 

  • Хувийн мэдээллээ бусдад алдахаас сэргийлээрэй. Утас, болон компьютертээ үргэлж нууц үг хийж байхыг зөвлөе.

Танд амжилт хүсье!

 

53
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл