Сурталчилгаа (15)
Хаах

Үзэсгэлэнтэй харагдахын тулд бидний заавал хийх ёстой зүйлс

Та алдартай одуудыг хараад хэрхэн ийм үзэсгэлэнтэй, залуухан харагдаж чаддаг юм бол? хэмээн гайхдаг л биз дээ. Тэгвэл одооноос эхлэн тэдэнд атаархаж, гайхах шаардлагагүй. Учир нь бид та бүхэндээ үзэсгэлэнтэй харагдахын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр аргуудыг дэлхийн алдарт, хамгийн чадварлагт тооцогддог гоо сайханчид зөвлөсөн тул үр дүнгээ үзүүлж, таны үзэсгэлэнт төрхийг тодотгох нь гарцаагүй юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үзэсгэлэнтэй харагдахын тулд бидний заавал хийх ёстой зүйлс

1 Нарны тос заавал түрхэх ёстой

Нарны тос хэрэглэхгүйгээр эрүүл, цэвэрхэн арьстай болно гэдэг бүтэшгүй зүйл. Холливудын одууд өдөр болгон нүүрэндээ нарны тос түрхдэг байна. “Нарны тосыг зөв хэрэглэж сурах хэрэгтэй, эс бөгөөс арьсны бусад арчилгаа ямар ч нөлөөгүй болно. Нарны тос таны дадал зуршил болох хэрэгтэй” гэж нэрт дуучин Мадоннагийн гоо сайханч Мами Макдональд зөвлөжээ. Мөн та SPF-30-аас доошгүй тэмдэглэгээтэй нарны тосыг хэрэглэх бөгөөд өдрийн турш наранд байхаар бол ойр ойрхон тосоо давхарлаж түрхэх хэрэгтэй юм. 

Нарны тос заавал түрхэх ёстой

2 Арьс үрэвссэн тохиолдолд, хэт хуурайшуулж болохгүй

Ихэнх батганы эсрэг үйлчилгээтэй тосонд "бензопероксид" гэх бодис ихээр агуулагддаг бөгөөд энэ нь арьсыг хуурайшуулах үйлчилгээтэй юм. Харин эдгээр хүчтэй угаагч, цэвэрлэгч бодиснууд нь арьсыг хэт хуурайшуулж, батгыг улам бүр үрэвсүүлэх аюултай байдаг. Иймд та шавар эсвэл сүүний хүчлийн агууламжтай бодисоор нүүрээ цэвэрлэж болох бөгөөд энэ нь тослогийн хэмжээг тэнцвэржүүлж, батгыг эмчилдэг байна. 

Арьс үрэвссэн тохиолдолд, хэт хуурайшуулж болохгүй

3 Хүзүүгээ мартаж болохгүй

Тухайн эмэгтэйн насыг илтгэж байдаг биеийн чухал хэсгийн нэг бол хүзүү юм. Тиймээс хүзүүндээ анхаарал хандуулахгүй байж хэрхэвч болохгүй. Хүзүүний арьс нь нимгэн байх тул, нүүртэйгээ адил арчилж, чийгшүүлж байгаарай. 

Хүзүүгээ мартаж болохгүй

4 Нүүрээ мөсөөр арчих

Нэрт гоо сайханч Ава Шамбан "Нүүрээ хэдэн секундын турш мөсөөр арчих нь цусны эргэлтийг сайжруулж, арьсны өнгийг сэргээдэг" хэмээсэн бөгөөд охидыг нүүрээ мөсөөр арчиж байхыг давхар зөвлөсөн байна. 

Нүүрээ мөсөөр арчих

5 Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ зөв хадгалах

Гоо сайхны бүтээгдэхүүнээ угаалгын өрөөнд хадгалахаас татгалзаарай. Учир нь чийглэг агаар нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг багасгаж, амархан муутгадаг байна. Харин нүүрний крем болон бусад гоо сайхны бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж болох ч гэлээ, тогтмол хадгалах хэрэггүй. 

Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ зөв хадгалах

6 Арьсанд тань хүрч байгаа бүхэн цэвэрхэн байх шаардлагатай

Та бохир гараараа нүүрэндээ хүрч болохгүй. Мөн долоо хоногт нэг удаа дэрээ угааж, цэвэрлэх шаардлагатай бөгөөд арьс тань тослог бол 3 хоногт нэг удаа дэрээ угаана. Үүнээс гадна нүүрэндээ тогтмол хүргэдэг гар утсаа ч мөн цэвэрлэж байх шаардлагатай. 

Арьсанд тань хүрч байгаа бүхэн цэвэрхэн байх шаардлагатай

7 Таны нүүрэн дээр батга гардаг бол, скраб хэрэглэхээс татгалз

Бидний сайн танил, загвар өмсөгч Кендалл Женнер удаан хугацаанд нүүрэн дээрх батгатайгаа тэмцсэн байна. Харин тэрээр Кристие Кидд хэмээх гоо сайханчийн зөвлөгөөг дагаж, нүүрээ скраб, үрэгчээр угаалгүй, зөөлөн цэвэрлэжээ. Тус аргын тусламжтайгаар загвар өмсөгч бүсгүй батга, нүүрний үрэвслээс салж чадсан байдаг бөгөөд ус болон аспирины зуурмагийг нүүрэндээ түрхэж, эмчилдэг байсан гэнэ. Бүсгүй та ч мөн эмзэг, батгатай арьсаа хэт хүчтэй савангаар угааж, гуужуулахаас татгалзаж, зөөлөн цэвэрлэж байгаарай. 

Таны нүүрэн дээр батга гардаг бол, скраб хэрэглэхээс татгалз

8 Нүдний доорх хар хүрээг арилгах иллэг

Та нүднийхээ доод талын хар хүрээг арилгахын тулд, нүүрэндээ иллэг хийх хэрэгтэй. Доороо дээш чиглэлд арьсаа татаж, тойрог хэлбэрээр сайтар илээрэй. Ингэснээр таны арьс чангарч, нүдний доорх хар хүрээ ч мөн арилах болно. 

Нүдний доорх хар хүрээг арилгах иллэг

9 Гараа арчлах

Бүсгүйчүүд гар болон хүзүүний арьсаа тэр бүр тоолгүй орхидог нь тун буруу юм. Тухайн хэсгийн арьс маш нимгэн бөгөөд эмзэг байдаг тул үргэлж анхаарал хандуулах шаардлагатай. Цэвэрлэгээ хийхдээ гартаа бээлий өмсөж, гарын тос түрхэн, үрчлээнээс сэргийлэх маскыг ч мөн тавих ёстой болохыг гоо сайханчид анхааруулж байна. 

Гараа арчлах

10 Нүүрээ сайтар цэвэрлэх

Хүнийг унтаж байх хугацаанд шинэ арьс төлжин ургадаг. Харин нүүрний будагтайгаа унтсанаар, арьсны нүх бөглөрч, батга гарах үндэс бий болдог байна. Харин зарим хүмүүс ганц удаа будагтайгаа унтахад зүгээр хэмээн ташаа ойлгож, өглөөг өхөөрдөм хэдэн батгатай угтах нь бий. 

Нүүрээ сайтар цэвэрлэх

11 Унтахаасаа өмнө хөхний даруулгаа тайлах

Та орондоо орж унтахаас өмнө хөхний даруулгаа заавал тайлж байгаарай. Ингэснээр цусны эргэлт сайжирч, таныг тухтай амраах төдийгүй арьсны зөөлхөн, гэрэлтсэн байдлыг хадгалдаг аж. Харин тогтмол хөхний даруулгатайгаа унтсанаар, арьс үрэвсэж, холгох аюултай юм. 

Унтахаасаа өмнө хөхний даруулгаа тайлах

Та үзэсгэлэнтэй харагдуулах энгийн аргуудыг ЭНД дарж, мэдэж аваарай!

30
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл