Сурталчилгаа (15)
Хаах

Таны үнэ цэнийг унагадаг 15 үйлдэл

2017-07-17, 16:01
43,123

Хүн бүр л өөрийн гэсэн итгэл үнэмшил, амьдралын хэв маягтай хэдий ч бүгд л алдаа гаргаж, заримдаа бүр ичмээр байдалд орох нь бий. Та магадгүй зарим үйлдлүүдийг хийх үедээ "бусад хүмүүс ч гэсэн иймэрхүү үйлдлийг гаргаж л байдаг" хэмээн өөрийгөө тайвшруулж байсан байх. Доорх 15 үйлдлүүд нь гаж буруу зуршил биш ч гэсэн, олны өмнө таны үнэ цэнийг унагахад нөлөөлөх болно.

Таны үнэ цэнийг унагадаг 15 үйлдэл

1 Хүмүүст таалагдахын тулд худлаа ярих

Хүн бүр л үйл явдлыг бага зэрэг дэгсдүүлж, хэтрүүлж ярих нь бий. Заримдаа худал ярих нь үнэнийг хэлэхээс илүү бусдын анхаарлыг татаж, өөрийгөө өмөөрөх арга болдог. Мэдээж цаг ямагт шударга байх нь боломжгүй зүйл. 

Хүмүүс ихэвчлэн ажлаасаа халагдах, хэн нэгэнд хаягдах гэх мэт үед худлаа ярьдаг. Ялангуяа цахим ертөнцийн хөгжил нь худал нийтлэл, зургуудаар бусдын санаа бодлыг өөрчлөх, өөрийн амьдралыг байгаагаас нь өөрөөр харагдуулахад тусалдаг. Жишээ нь, та 6 сарын өмнө наран шарлагын газар авахуулсан зургаа Фэйсбүүк хуудсан дээрээ тавьж, сайхан үгээр чимсэн боловч нийтлэл бичсэн хугацааг нь хараад л хүмүүс таныг худлаа ярьж байгааг мэдэх болно. 

Хүмүүст таалагдахын тулд худлаа ярих

2 Өөрийгөө алдартай гэж төсөөлөх

Алдарт гарах төлөвлөгөө байхгүй, ямар нэгэн онцгой авъяас ч үгүй мөртлөө өөрийгөө хуурч, төсөөлөлдөө итгэн амьдардаг хүмүүс цөөнгүй бий. Хүмүүс бүгд л хувиа хичээсэн зангаасаа зайлсхийхийг хүсдэг ч өөрийгөө ертөнцийн төв мэтээр төсөөлөх нь элбэг. Тиймээс л бид өөрсдийгөө бусдаас илүү байлгах гэсэндаа алдар нэртэй болохыг хүсч, зарим нь бүр алдартай гэдэгтээ бүрэн итгэж явдаг. Жишээ нь дууны клип, кинонд тоглох, дуу дуулж олны хүртээл болгох, зарим нь бүр телевизийн шоунд орвол ямар асуултанд яаж хариулж болохоо хүртэл бодож суудаг. 

Өөрийгөө алдартай гэж төсөөлөх

3 Хоолоо хэтрүүлж идэх

Цахим орчин бидний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хийж буй үйлдлүүдээ бусдад мэдээллэх боломжийг нээлттэй болгосон. Үүний нэг нь яах аргагүй хоол юм. Орчин үед бараг хүн болгон л хоол хийж, идэж буй зургаа Фейсбүүк хуудсандаа тавьдаг болсон. Гэвч хүмүүс яг үнэндээ хэр хэмжээний хоол идэж байгаагаа хэзээ ч бусдад үнэнээр нь хэлдэггүй. Хүн бүрт л заримдаа жирийн үеийнхээсээ их идэх, хоолны дуршил нь огцом нэмэгдэх тохиолдол байдаг шүү дээ. Харин олон нийтийн газар байхдаа энэхүү хооллох дуршлаа хянаж байх нь зүйтэй юм. 

Хоолоо хэтрүүлж идэх

4 Өөрөө өөртэйгээ ярилцах

Хүмүүс үргэлж толгой дотроо өөрөө өөртэйгээ ярьж байдаг. Итгэхгүй байвал та гэрлэн дохио хүлээж зогсоо хүмүүсийг нэг хар даа. Тэд бүгд л амандаа ямар нэг зүйл үглэж, өөртэйгээ эсвэл дарга, гэр бүлийнхэн гэх мэт хүмүүсээ төсөөлөн бодож, тэдэнтэй ярилцаж байдаг. Заримдаа бүр бодолдоо гүн автаж, амандаа чанга үглэх тохиолдол ч гардаг. 

Өөрөө өөртэйгээ ярилцах

5 Нүүрний будгаа арилгалгүйгээр унтах

Нүүрний будагтайгаа унтах нь арьсанд хортой төдийгүй ариун цэврийн хувьд ч онцгүй зүйл юм. Зарим хүмүүс гэртээ ирэнгүүтээ нүүрний будгаа арилгаж, шинэ мэдрэмжийг мэдрэх дуртай байдаг бол заримдаа үүнийг хийхээс залхуу хүрэх нь бий. Гэхдээ та хар батга, идээт батга, арьс тослогжих зэрэг таагүй үр дүнг бий болгохгүйн тулд хэдхэн минутыг өөртөө зарцуулаад нүүрээ угааж, цэвэрлээрэй. 

Нүүрний будгаа арилгалгүйгээр унтах

6 Бусдыг үл тоох

Хамгийн сайхан ааштай хүн ч бас заримдаа бүсдыг үл тоох үйлдлийг гаргаж л байдаг. Ялангуяа таньдаг хүнтэйгээ мэндлэхгүй өнгөрөх тохиолдол бий. Үүний гол шалтгаан бол тэр хүн тантай хариу мэндлэхгүй байх, эсвэл бүр таныг танихгүй байж магадгүй хэмээх таамгаас үүддэг. Гэвч тэр хүн таны үл тоож байгаа үйлдэлд урам хугарч, таагүй сэтгэгдэлтэй үлдэж болохыг бодоод үзээрэй. 

Бусдыг үл тоох

7 Утсаараа дэмий оролдох

Хоолны газар, нийтийн тээвэр гэх мэт олон хүн цугласан газар эвгүй байдалд орохоороо ихэнх хүмүүс утсаа барьж аваад, өөрийгөө завгүй байгаа мэт харагдуулахыг хичээдэг. Энэ үед зурвас, дуудлагуудаа дахин дахин шалгах, авсан зурагнуудаа үзэх мэтийн зүйлсийг хийх нь элбэг. Хүн бүр л ичиж, бантдаг шүү дээ. Үүнийг хүндээр хүлээж авалгүй зүгээр л өөрийнхөөрөө байх гээд хичээгээд үз. 

Утсаараа дэмий оролдох

8 Хүний хэлж байгааг ойлгоогүй байсан ч толгой дохих

Хүмүүс өөрийгөө тэнэг харагдуулахгүй гэж, эсвэл ойлгоход маш энгийн юм шиг зүйлийг ойлгохгүй байгаагаа мэдэгдэхгүйн тулд зүгээр л толгой дохиод, инээмсэглээд өнгөрдөг. Харин та хожим өөрийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд ойлгоогүй зүйлсээ сайтар асууж, нягталж байгаарай. 

Хүний хэлж байгааг ойлгоогүй байсан ч толгой дохих

9 Олон өдрийн турш нэг хувцастайгаа байх

Заримдаа ойрхон дэлгүүр гарах, хүнтэй уулзах үедээ хувцсаа сольж өмсөхөөс залхууран өмсөж байсан хувцастайгаа яваад очих үе бий. Бид өдөр болгон шинэ хувцас худалдан авч, өмсөх албагүй ч байгаа цөөн хувцсаа хооронд нь сайн зохицуулж өмсөөд, дор дор нь угааж хэвшвэл өмсөх хувцасгүй болох, байнга нэг хувцаснаасаа салахгүй байх бэрхшээлээс ангижирч чадна. 

Олон өдрийн турш нэг хувцастайгаа байх

10 Өөрийгөө үнэрлэх

Хачин ч гэсэн бараг хүн болгон л үүнийг хийдэг. Заримдаа зүгээр л биеэсээ эвгүй үнэр гарч байгаа эсэхийг шалгах хэрэг гардаг шүү дээ. Зарим хүмүүс эвшээж байгаа мэт дүр үзүүлээд амнаасаа юу үнэртэж байгааг, эсвэл суниаж байгаа мэт гараа сунгаад суганыхаа үнэрийг шалгах гэх мэт үйлдлүүдийг хийдэг. Харин олон нийтийн газар таны ийм үйлдэл гаргаж байхыг хэн нэгэн харвал таны үнэлэмж огцом буурах болно гэдгийг санаарай. 

Өөрийгөө үнэрлэх

11 Хүн ирж байхыг харсаар байж цахилгаан шатны хаалга хаах

Хүн болгон л ядаж амьдралдаа нэг удаа энэ үйлдлийг гаргаж байсан байх. Цахилгаан шатанд 30 секунд орчим л зорчих байсан ч танихгүй хүнтэй хамт зорчихоос ганцаараа явахыг илүүд үзэн, хувиа хичээх үе бий. Гэвч та хэн нэгнийг ажилдаа яарч явахад нь, эсвэл чухал үед нь саад болсон бол тэр таныг сайнаар бодохгүй л болов уу.

Хүн ирж байхыг харсаар байж цахилгаан шатны хаалга хаах

12 Усанд орохгүй байх

Ядарсан үед шүршүүрт орох нь маш төвөгтэй байдаг. Ялангуяа өвлийн хүйтэнд халуун шүршүүрт орж, гарч ирээд даарахын оронд зүгээр л дулаан хувцсаа өмсөөд, эсвэл хөнжилдөө шургахыг илүүд үздэг шүү дээ. Хүн болгон л заримдаа усанд орохоос залхуурдаг. Гэвч цэвэр цэмцгэр байдал нь танд өөртөө итгэх итгэлийг бий болгож, эргэн тойрны хүмүүстээ эерэг сэтгэгдэл төрүүлэхэд туслах болно. 

Усанд орохгүй байх

13 Цахим ертөнцөд хэн нэгнийг мөрдөх

Бараг хүн бүр л ямар нэг байдлаар үүнийг хийж үзсэн байх. Цахим ертөнцөд хүнийг мөрдөх олон арга байдаг. Жишээ нь хэн нэгний бүх зургийг нь үзэж, сэтгэгдэл бичих, хаана, хэнтэй байгааг нь олж мэдэхийг хичээх гэх мэт... Сониуч зан хүн болгонд л тодорхой хэмжээгээр бий. Гэхдээ үүнийгээ хэмжээ хязгаартай байлгахгүй бол хэн нэгэн танаар мөрдүүлэхдээ дуртай байхгүй л болов уу.

Цахим ертөнцөд хэн нэгнийг мөрдөх

14 Санаатай авхуулсан зургаа санамсаргүй даруулсан мэт аашлах

Санаандгүй даруулсан зурган дээрээ сайхан гарсан хэмээн бусдад итгүүлэхийг хүсдэг хүмүүс маш олон байдаг. Яагаад гэвэл энэ нь бас л хүний хувиа хичээсэн, өөрийгөө дөвийлгөсөн зантай холбоотой. Яг үнэндээ зүгээр нэг санаандгүй авхуулсан зурган дээрээ хүн камер луу эгц харж авхуулахгүй шүү дээ. 

Санаатай авхуулсан зургаа санамсаргүй даруулсан мэт аашлах

15 Гэртээ үлдэхийн тулд хуурамч төлөвлөгөө зохиох

Олон нийтийн ажилд оролцоно, эсвэл төлөвлөсөн чухал ажил байгаа гэж гэрийнхэндээ худал хэлээд гэртээ ганцаараа үлддэг хүмүүс их бий. Заримдаа хэн ч байхгүй гэрт ганцаараа зурагт үзэж, өөртөө хоол хийж идээд, муудалцах, уурлах хүн байхгүй ганцаараа хэсэг амрахыг хүн бүр л боддог байх. Олон хүмүүс үүнийг хийж үздэг ч энэ нь үнэхээр өрөвдмөөр, ганцаардмал санаа юм. 

Гэртээ үлдэхийн тулд хуурамч төлөвлөгөө зохиох

Эдгээр нь хүмүүсийн маш түгээмэл гаргадаг үйлдлүүд гэдгийг та хүлээн зөвшөөрч байгаа байх. Харин олон нийтийн газар та иймэрхүү үйлдэл хийвэл таны үнэлэмж буурах болно гэдгийг санаарай!

43
таалагдаж байна

83
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл