Сурталчилгаа (15)
Хаах

Ямар ч үед идэхэд тохиромжтой амтат салатны жорууд

Баяр наадмын үеэр өөрийн эрхгүй их хоол идэж, ходоод гэдэс хямрах нь бий. Мөн та бүхэн өөх, тостой хүнд хоолны оронд хөнгөн зууш хийж идэхийг хүсч байвал бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Эдгээр салатны жорын хамгийн том давуу тал нь ходоодны “дайсан” болох майонезгүйгээр хийдгээрээ онцлог юм. Та бүхэн эдгээр жорыг туршиж үзэн, гэр бүлийнхэнтэйгээ хамт сайхан хооллоорой. 

Ямар ч үед идэхэд тохиромжтой амтат салатны жорууд

1 Гүнжидийн үр, тахиатай салад

Орц:

  • Дунд зэргийн хэмжээтэй лууван 1ш
  • Хятад байцайны тал
  • Тал багц  Килантро (cilantro)
  • 1 халбага хар гүнжидийн үр
  • 1 халбага цагаан гүнжидийн үр
  • 35 гр тожилын самарцаг (cashew)
  • 200-300 гр тахианы цээж мах
  • 2 халбага буурцагны жан (soy sauce)
  • 2 см цагаан гааны үндэс
  • 2 халбага оливын тос
  • 1,5 халбага гүнжидийн тос
  • 2-3 ширхэг ногоон сонгино
  • Давсыг хүссэн хэмжээгээрээ

Бэлтгэх арга:

  • Саванд буурцагны жан, цагаан цуу, олив, гүнжидийн тос, давсыг хийж хутгаад, ногоон сонгино, цагаан гааг нэмнэ. 
  • Эдгээрийг хутгасны дараа амраах явцдаа өөр саванд лууванг үрүүлээр үрж, Хятад байцай, килантрог нарийн хэрчиж бэлдэнэ.
  • Тахианы цээж махыг болтол нь чанаж, том хэрчинэ. 
  • Орцуудыг саванд хийж, үлдсэн орцуудаа нэмж хутгаарай.

Гүнжидийн үр, тахиатай салад

2 Сэвэг зарам (lentil)-тэй салат

Орц:

  • Сэвэг зарам- 200гр
  • 1ш сонгино
  • 2 хоолны халбага оливын тос
  • 150 гр бууцай
  • 50 гр бяслаг
  • 3 халбага улаан дарсны цуу
  • Шанцай- 3 ширхэг
  • Амтат чинжүү- 2 ширхэг
  • Укроп, нунтаг чинжүү, орегано, давсыг хүссэн хэмжээгээрээ хийнэ.

Бэлтгэх арга:

  • Сэвэг зармыг тогоонд хийж, 3 аяга ус нэмээд 30 минутын турш зөөлөн гал дээр буцалгана. 
  • Сонгино, шанцайгаа хэрчиж, оливын тосонд шарна. 
  • 5 минут зөөлөн гал дээр шарсны дараа хэрчсэн чинжүү, давс, амтлагчуудаа хийж , бага зэрэг ус хийгээд 5 минут буцалгаарай.
  • Сэвэг зармаа чанасны дараа шүүж гаргаад, ногоонуудаа нэмж, улаан дарсны цуугаар амтална. 
  • Салатыг таваглахдаа бууцайны навчаа дэвсэж,  бяслагаа дээрээс нь үрж хийгээрэй.

Сэвэг зарам (lentil)-тэй салат

3 Яргай загас, будаатай салат

Орц:

  • 200 гр цагаан будаа
  • 350 гр утсан яргай загас (salmon)
  • 3 халбага оливын тос
  • 2 халбага нухсан самар (ямар ч самар байж болно)
  • 1 халбага зөгийн бал
  • 2 халбага хулууны эсвэл наран цэцгийн үр
  • Давс, нунтаг чинжүү, укроп

Бэлтгэх арга:

  • Будаагаа агшаах зуураа яргай загасыг жижиглэн хэрчинэ. 
  • Наран цэцгийн үр, нухсан самрыг бага зэрэг шарна. 
  • Өөр нэг саванд оливын тос, зөгийн бал, давс, бусад амтлагчуудыг хольж, хутгана. 
  • Будаагаа болгож, хөргөөд бусад орцтой хамт хутгаад таваглаарай.

Яргай загас, будаатай салат

4 Хүрэн манжингийн салат

Орц:

  • 4 ширхэг хүрэн манжин
  • 60 гр бяслаг
  • Яншуй- 1 багц
  • 2 хумс сармис
  • 2 халбага нимбэгний шүүс
  • Нунтаг хар перец, давс
  • 3 халбага оливын тос

Бэлтгэх арга:

  • Хүрэн манжингаа зөөлөртөл нь чанаж, хальслаад, хөргөнө.  
  • Дараа нь бяслаг, хүрэн манжингаа адил хэмжээтэй, шоо  дөрвөлжин хэрчинэ.
  • Яншуй, сармисаа хэрчиж, бусад амтлагчтайгаа нэмж хутгаарай.

Хүрэн манжингийн салат

5 Хаш, үхрийн махтай салат

Орц:

  • 300 гр үхрийн мах
  • 250 гр чэс буюу хаш
  • 1 лууван
  • 4 хумс сармис
  • Цагаан гаа
  • 100 гр пүнтүүз
  • Укроп
  • Ургамлын тос
  • 4 хоолны халбага шар буурцагны жан

Бэлтгэх арга:

  • Үхрийн махыг нарийн хэрчээд жангаар амталж, 30 минут байлгана.
  • Лууванг нарийн үрүүлээр үрж, сармисыг жижиг хэрчинэ. 
  • Хайруулын тавгандаа ургамлын тос хийж, үхрийн махыг 10 минут, их гал дээр шараарай. 
  • Сармис, цагаан гааг нэмж, 1 минут шарна. 
  • Үүний дараа лууван, жангаа нэмж 10 минут жигнээрэй. 
  • Таваглахдаа хаш, чанасан пүнтүүзийг нэмж хутгана. 
  • Та уг салатыг халуун, эсвэл хүйтнээр нь идэж болно.

Хаш, үхрийн махтай салат

6 Тахиа, шарсан талхтай салат

Орц:

  • 200 гр тахианы цээж мах
  • 250 гр өргөст хэмх
  • 200 гр талх
  • 150 гр бяслаг
  • 1 сонгино
  • Салатны навч
  • 2 хумс сармис
  • 1 халбага улаан дарсны цуу
  • 3 халбага ургамлын тос
  • Давс, перец

Бэлтгэх арга:

  • Талхыг шоо дөрвөлжин хэрчиж, ургамлын тосонд борлотол нь шарна. 
  • Чанасан тахианы цээж махыг өргөст хэмхтэй хамт жижиглэн хэрчинэ. 
  • Сонгиныг хагас цагираг хэлбэртэй хэрчиж, бяслагийг үрж бэлдэнэ. 
  • Өөр нэг саванд ургамлын тос, жижиглэн хэрчсэн сармис, улаан дарсны цуу, давс, перецийг хольж хутгана.
  • Бүх орцоо хольсны дараа  салатны навчийг дэвсэж таваглаарай.

Тахиа, шарсан талхтай салат

7 Гоймон, алим, пекан самартай салат

Орц:

  • 200 гр бууцай
  • 1,5 аяга гоймон (макарон)
  • 1 ширхэг шанцайны иш
  • Хагас аяга хатаасан цангис жимс
  • 5-6 ширхэг мандарин
  • 1 том ногоон алим
  • 1 халбага нимбэгний шүүс
  • 1/3 аяга пекан самар (хушгаар орлуулж болно)
  • Бяслаг
  • 4 халбага оливын тос
  • 2 халбага алимны цуу
  • 2 халбага цагаан дарсны цуу
  • 2-4 халбага элсэн чихэр
  • Перец
  • 1 халбага намуу цэцгийн үр

Бэлтгэх арга:

  • Гоймонгоо чанах зуураа соусаа бэлдэх хэрэгтэй.
  • Үүний тулд оливын тос, алимны цуу, цагаан дарсны цуу, элсэн чихэр, перец, намуу цэцгийн үрийг холигчид хийж, эргүүлнэ. 
  • Гоймонгоо шүүж гаргаад, дээрх соуснаас 2 халбагыг хийж хутгаад, хөргөнө. 
  • Бууцай эсвэл салатны навчийг жижиг тасдаж, аяганд хийнэ. 
  • Үүн дээрээ шанцай, цангис, мандариныг хийж, холиорой. 
  • Алимыг нимгэн хэрчиж, лимоны шүүсний хамт үлдсэн ногоонуудтайгаа холино. 
  • Үүн дээрээ хөргөсөн гоймонгоо нэмж хутгаарай. 
  • Салатаа таваглахдаа самар, бяслагаар чимэглэвэл илүү амттай болно. 

Гоймон, алим, пекан самартай салат

Сайхан хооллоорой!

 

4
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл