Сурталчилгаа (15)
Хаах

Франц бүсгүйчүүд шиг хувцаслаж сурцгаая!

Дэлхийн загварын төв болсон Францын энгийн эмэгтэйчүүд хэрхэн хувцаслаж, өвөрмөц дүр төрхөө бүрдүүлдэг тухай энэхүү нийтлэлдээ дурдлаа. Тэдний сайхан харагдах хамгийн гол арга нь заавал үнэтэй, чамин гэлтгүй байгаа хувцсаа донжийг нь тааруулж өмсөх юм. Тиймээ, та сайхан харагдахын тулд заавал гял цал байх албагүй.

Франц бүсгүйчүүд шиг хувцаслаж сурцгаая!

1 Дүр төрхөө малгайгаар чимээрэй!

Дэгжин, загварлаг малгай нь таныг нарны хурц туяанаас хамгаалаад зогсохгүй нүүрээ хөнгөн будсан, үсээ янзалж амжаагүй үед тун тохиромжтой шийдэл байх болно.

Дүр төрхөө малгайгаар чимээрэй!

2 Бэлхүүсээ хэт барих хэрэггүй

Франц бүсгүйчүүд хамаг бие барьсан хувцаснаас илүүтэй, сул загвартайг нь илүүд үздэг. Нимгэн, замбараагүй, сул загвартай хувцсыг тохируулан өмссөнөөр илүү энгийн, загварлаг харагдах юм.

Бэлхүүсээ хэт барих хэрэггүй

3 Хөндлөн судалтай цамц

Энэ бол Франц бүсгүйчүүд шиг харагдах хамгийн энгийн арга юм. Ялангуяа сүүлийн үед эмэгтэйчүүд хөх, цагаан хөндлөн судалтай даавуун цамцыг өргөнөөр өмсөх болсон шүү дээ.

Хөндлөн судалтай цамц

4 Пүүз, кетнээс аль болох татгалз

Та дугуй унаж явах байлаа ч гэсэн эмэгтэйлэг төрхөө хадгалахын тулд үдээсгүй, загварлаг кет, эсвэл сандаал өмсөж болох юм. Үдээсгүй кет болон сандаал нь чөлөөтэй хувцаслалтанд ч, үдшийн болзооны үеэр ч таныг эвгүй байдалд оруулахгүй. Түүнчлэн өндөр өсгийт өмсөхөөр бол, нэгэн хэвийн бус, илүү өвөрмөц, өнгөлөг загвартайгаас нь сонгоорой! Энэ нь таныг гал цогтой, басхүү халуухан харагдуулж чадна.

Пүүз, кетнээс аль болох татгалз

5 Сул өмд өмсөх

Францад тирко шиг өмд өмссөн эмэгтэй тун ховор байдаг. Илүү загварлаг, эмэгтэйлэг хэв маягтай цамц, футболкны доор эрэгтэй хүнийх шиг өргөн сул өмд өмсөөд, доогуур нь углааш, кет, өндөр өсгийт, алийг нь ч өмссөн та жирийн үеийнхээсээ илүү донжтой харагдах болно.

Сул өмд өмсөх

6 Найз залуугийнхаа хувцасны шүүгээг ч бас хараарай!

Загварлаг харагдах хамгийн хялбар бөгөөд хямд төсөр арга нь найз залуугийнхаа цагаан цамцны ханцуйг нь нугалж, товчийг нь бага зэрэг дутуу товчилж өмсөх юм. Энэ цамц нь цайвар өнгийн жийнсэн өмд, шортон дээр гайхалтай зохицох болно. Харин илүү этгээд, өвөрмөц харагдахыг хүсч байвал даавуун цамцаа индүүдэхгүй байсан ч болно.

Найз залуугийнхаа хувцасны шүүгээг ч бас хараарай!

7 Арзайсан үс

Үс чинь бага зэрэг долгиолж, сэгсийсэн байвал тэр чигт нь орхих хэрэгтэй. Ялимгүй сэгсийсэн үс нь илүү өвөрмөц харагдана.

Арзайсан үс

Эмэгтэй хүн өөрийнхөө гоо үзэсгэлэнг тодотгохын тулд заавал гялтганасан, биеэ барьсан хувцас өмсөх шаардлагагүй, харин өөрийнхөөрөө байхад л хангалттай.

56
таалагдаж байна

16
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл