Сурталчилгаа (15)
Хаах

Таныг ер бусын чадвартай болохыг илтгэх 11 шинж

Хүн бүрт дахин давтагдашгүй чанар бий. Гагцхүү зарим нь өөрийгөө ховорхон тохиолдох "онцгой  чадвартай" хүн гэдгээ мэдэхгүй явж байдаг. Бид энэхүү нийтлэлээрээ хүн бүрийн хийж чаддаггүй 11 содон зүйлсийг танилцуулах болно. Та эдгээрийг хийж чаддаг эсэхээ нягталж, дэлхий дээр цөөн байдаг онцгой хүмүүсийн нэг гэдгээ мэдэж аваарай.

Таныг ер бусын чадвартай болохыг илтгэх 11 шинж

1 Уян хатан хэл

Генетикийн судалгаанаас үзвэл, тухайн хүний амьдарч байгаа газар, ярьж байгаа хэл нь хэл уян хатан байхад нөлөөлдөг байна. Жишээ нь, Энэтхэг хүмүүс иймэрхүү уян хатан хэлтэй байх нь элбэг. Судлаачид үүнийг Энэтхэгчүүдийн ярилцдаг хэлнүүдийн онцлогоос улбаатай хэмээн үздэг.
Үүнийг хэр элбэг тохиолддогийг эрдэмтэд тогтоохын тулд олон үндэстний, янз янзын хүмүүс дээр туршилт хийжээ. Судалгаанд оролцсон хүмүүийн 63% нь хэлнийхээ үзүүрийг эргүүлж чаддаг, 14% нь дундуур нь нугалж чаддаг, харин ганцхан хувь нь хэлээрээ гурвалжин дүрс хийж чаддаг байжээ.

Уян хатан хэл

2 Чихээ хөдөлгөх

Дэлхий дээр байгаа нийт хүмүүсийн 22% нь нэг чихээ, 18% нь хоёр чихээ долгиолох маягаар хөдөлгөж чаддаг ажээ. Харин бидний эртний өвөг дээдэс чихээ маш сайн хөдөлгөж чаддаг байсан байна. Учир нь эртний хүмүүсийн чих, нүүрний булчин сайн ажиллагаатай байсантай холбоотой бөгөөд энэ нь түүхэн хувьслын явцад өөрчлөгдөж, өдгөө маш цөөхөн хүн л чихээ хөдөлгөж чаддаг болсон аж.

Чихээ хөдөлгөх

3 Хөлийнхээ хуруу нэг бүрийг хөдөлгөх

Та хичнээн оролдсон ч хуруунуудаа ингэж хөдөлгөж чадахгүй л болов уу. Учир нь хүний хөлийн эрхий, чигчий хуруу л тус тусдаа булчинтай холбогддог бөгөөд дунд гурван хуруу нь нэгэн булчинд зангидагддаг тул нэг нэгээр нь хөдөлгөхөд хэцүү байдаг аж.  Түүнчлэн сэтгэл судлаачдын үздэгээр хөлийн чигчий хуруугаа сайн хөдөлгөж чаддаг эрэгтэй хүн хувийн эрх чөлөөг илүү эрхэмлэх хандлагатай байдаг гэнэ.

Хөлийнхээ хуруу нэг бүрийг хөдөлгөх

4 Тохойгоо долоох

Дэлхий дээр байгаа нийт хүмүүсийн 1% нь л гарын тохойгоо долоож чаддаг гэнэ. Үүнийг хийхийн тулд та богино гартай, урт хэлтэй байх ёстой ажээ. Мөн ийм байсан ч гэсэн таны гар маш сайн сунгалттай байж гэмээнэ л тохойгоо долоох боломжтой.

Тохойгоо долоох

5 Үүдэн шүднийхээ хооронд завсартай

Нийт хүмүүсийн 2% нь ийм шүдтэй байдаг. Үүнийг мэс заслын аргаар засч болдог ч зарим хүмүүс үүнийг өөрийнх нь онцлог байдал хэмээн хүлээн зөвшөөрч мэс засал хийлгэхгүй хэвээр үлдээдэг байна.

Үүдэн шүднийхээ хооронд завсартай

6 Нэг хөмсгөө өргөх

Энэ чадвар нь хүн өөрийнхөө нүүрний булчинг хэр зөв удирдахаас шалтгаалдаг. Хамгийн сонирхолтой нь нэг хөмсгөө өргөж чаддаг хүмүүс чихээ хөдөлгөж чаддаг байх магадлал өндөр байдаг гэнэ.

Нэг хөмсгөө өргөх

7 Хацрын хонхорхой

Нийт хүмүүийн 25% нь хацрын хонхорхойтой байдаг бөгөөд энэ нь нүүрний булчингийн өвөрмөц хөгжил буюу удамшлаас шалтгаалдаг ажээ. Түүнчлэн төрөлхийн хацрын хонхорхойгүй боловч нүүрээрээ таргалснаас үүдэж инээх үед хацрын хонхорхой үүсэх боломжтой байдаг.

Хацрын хонхорхой

8 Чихнийхээ гадна нүхтэй

Шинээр мэндэлж буй хүүхдүүдийн 5% нь нэг эсвэл хоёр чихнийхээ гадна бага зэргийн нүхтэй байдаг байна. Сонирхолтой нь АНУ-д мэндэлж байгаа хүүхдүүдийн 1%-д нь тохиолддог байхад Ази хүүхдүүдийн 10 орчим хувь нь чихнийхээ гадна нүхтэй байдаг гэнэ.

Чихнийхээ гадна нүхтэй

9 Эрхий хуруу уян хатан байх

Эрхий хуруу нь алганы эсрэг зүгт 90 градусаас дээш өнцгөөр нугарч чаддаг хүмүүс 100-ны 25%-д тохиолддог бөгөөд ихэнх нь удамшлаас үүдэлтэй байдаг байна.

Эрхий хуруу уян хатан байх

10 Шөрмөс харагдахгүй байх

Аль нэг гарынхаа бүх хурууг нийлүүлж бугуйгаа өөр рүүгээ нугалаад үз дээ. Энэ үед бугуйны дотор хэсэгт шөрмөс товойн харагдаж байвал та гарын урт булчингүй 100-ны 14% байдаг хүмүүсийн нэг юм. Энэхүү булчин нь түүхэн хувьсах хөгжлийн явцад алга болж байгаа бөгөөд энэ булчин нь байхгүй байлаа ч гарны хөдөлгөөнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй ажээ.

Шөрмөс харагдахгүй байх

11 Дарвины булцуу

Чихний дэлбээний дотор талд товойж гарч ирсэн энэхүү хэсгийг Дарвины булцуу хэмээн нэрлэдэг. Энэ нь дэлхийн нийт хүн амын 10-аас бага хувьд нь тохиолддог бөгөөд мөн л түүхэн хувьсах хөгжлийн явцад үгүй болж байгаа ажээ. Дарвины булцуутай хүмүүс дууны долгионыг илүү сайн мэдэрдэг бөгөөд дуу чимээ ихтэй газар олон янзын авиаг ялган сонсохдоо сайн байдаг гэнэ.

Дарвины булцуу

Харин уншигч та эдгээр ховор хүмүүсийн нэг мөн үү?

 

126
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл