Сурталчилгаа (15)
Хаах

Целлюлитийг сарын дотор арилгах тусгай аргууд

2017-08-08, 12:30
25,606

Өнөөдөр маш олон охид бүсгүйчүүд целлюлитээс болж дуртай хувцсаа өмсөж чадахгүй, сэтгэлээ чилээн суугаа билээ. Хэдий тийм боловч, үүнийг хэрхэн арилгах, ямар арга хэмжээ авах ёстойгоо төдийлөн мэддэггүй шүү дээ. Тиймээс ч бид нийт охид бүсгүйчдээ зориулан целлюлитийг хэрхэн үр дүнтэй арилгах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Целлюлитийг сарын дотор арилгах тусгай аргууд

Целлюлит нь цусны эргэлт удааширсан, тэрчлэн илүүдэл жинтэй хэсгүүдээр түлхүү үүсдэг. Тэдгээр хэсгүүдэд өгзөг, гуя, гарын унжсан мах, хэвлий зэргүүд болно. Иймд та дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр, илүүдэл жингээсээ салж, целлюлитыг ч мөн арилгах боломжтой. Хэдийгээр илүүдэл жингүй ч гэсэн, целлюлиттэй хүмүүс байдаг. Энэ нь богино хугацаанд хэт их жин хассан, болон дээр дурдсан тухайн хүний эрүүл мэнд, өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой байдаг. 

 

1 Өдөр бүрийн хооллолт болон ус

Турсны дараа целлилют алга болно гэдэг бол худлаа. Харин целлилютийг арилгах хамгийн зөв арга бол зөв хооллох юм. Үүний тулд та эдгээр хүнсийг өдөр тутамдаа хэрэглээрэй:

  • Уураг (мах, самар, шош)
  • Лецитин (өндөг, улаан лооль, бууцай, шар буурцгийн шош)
  • Тосны хүчил (загас, чидун жимс, авокадо, самар)
  • Өөх шатаах жимс, хүнсний ногоо (бэрсүүт жүрж)

Харин доорх бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх нь зүйтэй! Үүнд:

  • Эсгэсэн талх, давстай, хэт чихэрлэг, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, алкохолийн агууламжтай зүйлс (бага зэргийн улаан дарс нь аюулгүй)

Целлилютийг арилгахад тустай хүнсний бүтээгдэхүүнүүд:

  • Гадил, усан үзэм, наран цэцгийн үр, цагаан гаа, загас, оливийн тос, байцаа, овьёос, авакадо жимс, өндөг.

Өдөрт хэр хэмжээний шингэн уух хэрэгтэй вэ?:

Та өдрийн турш 1,5-2 литр хүртэлх усыг уух хэрэгтэй. Ингэхдээ бага багаар шимж уух хэрэгтэйг санаарай. Ус нь таны биеэс целлилютыг гадагшлуулахад өндөр тустай.

Өдөр бүрийн хооллолт болон ус

2 Бодисын солилцоо сайжруулах ундаа бэлдэх: Нимбэг, цагаан гаатай ундаа

Та нэг аяга усанд тал нимбэгний шүүс, 1/2 халбага үрсэн цагаан гаа хийж, хутгаарай.

  •  Өглөө нэг аягыг ууна.

Цагаан гаа нь бие дэх илүүдэл шингэнийг гадагшлуулж, хавагнахыг болиулдаг тул турахад онцгой нөлөөтэй. Харин нимбэг нь бөөрний үйл ажиллагааг тэнцвэржүүлж, хоол боловсруулах системийг дэмждэг билээ. 

Бодисын солилцоо сайжруулах ундаа бэлдэх: Нимбэг, цагаан гаатай ундаа

3 Өглөө бүр: Оливийн тос/Загасны тос

Оливийн тос болон загасны тосон дахь ханаагүй тосны хүчил нь бодисын солилцоог сайжруулж, арьсыг чийгшүүлдэг. Мөн "еxtra virgin olive oil" хэмээх бичигтэй, нэмэлт орцгүй оливийн тосноос өглөө бүр 1 цайны халбагыг ууж хэвших нь, бодисын солилцоог сайжруулж, гэдэс дотрыг цэвэрлэдэг. Ингэхдээ сард цөөн тоогоор загасны тосноос 1 цайны халбагыг, оливийн тосны оронд ууж хэрэглээрэй.

Өглөө бүр: Оливийн тос/Загасны тос

4 Долоо хоногт 4-5 удаа дасгал хийх

Хүн боловсруулж чадахаасаа илүү хэмжээний илчлэг хэрэглэснээр, целлилютийг бий болгодог. Харин дасгал хөдөлгөөн нь калорийг шатааж, биеийг галбиржуулах болно. Ялангуяа гүйх, сууж босох дасгал, дээс тоглох гэх мэт нь маш сайн нөлөөтэй юм. Та бүхэн зурган дээр үзүүлсэн дасгалыг хийснээр целлилют багасч, арьс чангаран, илүүдэл өөхөө шатаах боломжтой.

Хэрхэн хийх вэ?: Шалан дээр суниах байрлал авч, хоёр хөлөө ээлжлэн хэвлий хэсэг рүүгээ татаж өгнө. Тус дасгалыг 3 удаагийн давтамжтай, 8 удаа хийж гүйцэтгэнэ. Харин дараагийн дасгалыг мөн ижил суниах байрлалаас хоёр хөлөө ээлжлэн, өргөх маягаар хийнэ. Дээр дурдсан дасгалтай ижил давтамжтай хийж гүйцэтгээрэй!

Хийх өдөр: 2 хоног хийсний дараа 1 өдөр амарна.

Хугацаа: 40 минут

Долоо хоногт 4-5 удаа дасгал хийх

5 Өдөр бүр иллэг хийж, шүршүүрт орох

Биеийн таргалалтай хэсгүүдээр сайтар иллэг хийж өгснөөр, арьсны доорх өөхөн давхаргууд задарч, целлюлит арилдаг. Мөн халуун хүйтэн шүршүүрт ээлжлэн орсноор, та хүссэн үр дүндээ түргэн хугацаанд хүрэх болно. Иллэгийг халуун, хүйтэн шүршүүрт орсны дараа хийж өгөх нь илүү тохиромжтой. 

Хэрхэн шүршүүрт орох вэ?:

  • Эхлээд бүлээн усанд орно.
  • Дараа нь усны хэмийг нэмж, үүндээ 30-90 секунтын турш, хөлөртлөө ороорой.
  • Үүний дараа цохилттой, хүйтэн шүршүүрт мөн ижил 30-90 секунтын турт орж, арьсаа чангалах хэрэгтэй.
  • 7 хоногт 3-5 удаа ийн ээлжлэн орж хэвшээрэй.
  • Хамгийн сүүлд хүйтэн шүршүүрээр дуусгах хэрэгтэйг санаарай!

Орох хугацаа: 10 минут

Өдөр бүр иллэг хийж, шүршүүрт орох

6 7 хоногт 2 удаа скраб хэрэглэх

Целлилютийн эсрэг тос нь тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй, харин скраб ашиглан арьсаа зүлгэснээр цусны эргэлт сайжирч, бодисын солилцоог сайжруулах болно.

  • Кофены үрээр хийсэн скраб нь арьсыг зөөлрүүлж, целлилютийг багасгана.
  • Далайн давстай скраб нь арьсыг сайн гуужуулж, таныг целлтилюттэй тэмцэхэд тусалдаг. Үүнийг бэлдэхдээ, 1 аяга далайн давсан дээр 1/4 аяга хэмжээтэй оливийн тос хийнэ. 

Хугацаа: 10 миунт

7 хоногт 2 удаа скраб хэрэглэх

7 7 хоногт 1 удаа далайн давстай ваннд хэвтэх:

Усны температур 37 хэм байхаар усаа тохируулж, ваннанд усаа дүүргэнэ. Үүн дээрээ 200-500 гр далайн давс хийж уусгаарай. Ингэснээр таны арьс тайвширч, давхар зөөлрөх болно.

Хугацаа: 15-20 миунт (Хэрэв арьс биржийх, таагүй мэдрэмж төрвөл, хугацааг богиносгоно.)

7 хоногт 1 удаа далайн давстай ваннд хэвтэх:

8 Арьсанд илрэх үр дүн

Та дээрх аргуудыг хэрэгжүүлснээр, таны арьс уян хатан, өнгөлөг толигор болохоос гадна, давхар целлилют арилах болно. Эрхэмсэг бүсгүй танд амжилт хүсье!

Арьсанд илрэх үр дүн

32
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл