Сурталчилгаа (15)
Хаах

Дотны хүндээ ч хэрэглүүлж болохгүй 8 зүйл

Үсний сам, шүдний сойз зэргийг мэдээж бусадтай хуваалцахгүй шүү дээ. Учир нь бид тэдгээр зүйлсээс дамжуулан, элдэв халдвар авах өндөр эрсдэлтэйг мэддэг. Гэтэл бид зарим зүйлсийг анзаардаггүйгээс болж, өөрсдийгөө өвчлүүлж байдаг байна. Иймд бид та бүхэндээ, гэр бүлийнхэн, дотны хүмүүсдээ ч хэрэглүүлж болохгүй  8 зүйлийг танилцуулъя. 

Дотны хүндээ ч хэрэглүүлж болохгүй 8 зүйл

1 Үсний хавчаар, үс буржийлгагч

Бусдад самаа хэрэглүүлэх нь, хуйхнаас гаралтай бөөс, мөөгөнцөр гээд элдэв халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг. Тиймээс ч самаа өөр хэн нэгэнтэй хуваалцах хэрэггүй. Мөн үсний хэлбэр оруулагч, боолт, хавчаарыг ч мөн бусдад хэрэглүүлэх, хуваалцах нь маш буруу зүйлсийн нэг юм. Тэдэнд ч бас нян наалдсан байдаг учир өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулж болзошгүй. Хэрэв хэн нэгэнтэй үсний хэрэгслээ хуваалцсан бол сам болон үсний хавчаараа савантай усаар угааж, угаах боломжгүйг нь спирттэй хөвөнгөөр арчиж, ариутгаж байгаарай.

Үсний хавчаар, үс буржийлгагч

2 Хөлс дарагч

Бактерийн эсрэг үйлчилгээтэй хөлс дарагч ч гэсэн, өнгөн хэсэгтээ бага зэрэг нянг амьдруулсаар байдаг. Тиймээс угаалгын өрөөндөө орхилгүй, биедээ авах хэрэгтэй. Мөн сонирхуулахад, хөлс дарагчийг орой унтахдаа түрхвэл, хувцсанд наалдахгүйгээс гадна, үйлчилгээ нь сайн байдаг байна. Харин өдөр ахин сэргээж түрхэхдээ, суганы хэсгээ нойтон алчуураар арчиж, хатаасны дараа түрхээрэй.

Хөлс дарагч

3 Биеийн алчуур

Тухайн хүн эрүүл байлаа ч, банны өрөөнд хатаасан алчууранд элдэв бактери үүссэн байх магадлалтай. Учир нь нойлын суултуурнаас агаарт дэгдсэн бактери нойтон алчууранд шингэж, чийгтэй орчинд элдэв мөөгөнцөр үүсгэдэг банйа. Ийм алчуураар биеэ арчвал, арьсны өвчин тусах магадлалтай. Үүнээс сэргийлж банны алчуураа хэрэглэсний дараа агаарын солилцоо сайтай, хуурай газар хатааж хэвших, мөн 7 хоногт нэгээс доошгүй угааж байгаарай. Мөн гэр бүлийн гишүүн бүр тусдаа алчууртай байх хэрэгтэйг санах нь зүйтэй.

Биеийн алчуур

4 Чихэвч

Хүний чихэнд тоолж баршгүй олон төрлийн нян үржиж байдаг. Таныг дуу сонсох үед энэ бактериуд 50 дахин нэмэгдэж, дууны доргилтоор зарим хэсэг нь чихэвчинд наалддаг. Иймээс найзтайгаа болон гэр бүлийнхэнтэйгээ яав ч хуваалцаж болохгүй. Мөн зарим чихний халдварт өвчнүүд ч, мөн бохир чихэвчээр дамждаг болохыг та мэдэх үү? Үүнээс сэргийлэхийн тулд, чихэвчээ спирттэй хөвөнгөөр 7 хоногт дор хаяж нэг удаа цэвэрлэж хэрэглээрэй. 

Чихэвч

5 Маникюр болон гоо сайхны хэрэгслүүд

Хөмсөг зулгаагч, хумсны хутга, татуурга зэргийн үзүүрт бага зэргийн цус үлдсэн байдаг. Тиймээс хэрэглэж дуусаад спирттэй хөвөнгөөр цэвэрлэх хэрэгтэй. Мөн эдгээрийг тусд нь уутанд хийж өөр хүн хэрэглэхгүй газар байрлуулаарай. 

Маникюр болон гоо сайхны хэрэгслүүд

6 Уруулын будаг

Эмэгтэйчүүд нүүрний будгаа гэртээ орхичихвол, хэн нэгнээс зээлдэж хэрэглэдэг. Бүсгүйчүүдийн хамгийн түгээмэл хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүн бол уруулын будаг шүү дээ... Гэтэл уруулын будгаар үлд, цахлайны вирус амархан дамждаг байна. Хэрэв та уруулын будагнаасаа халдвар авснаа мэдвэл, шинийг авах эсвэл дээд хэсэг болон уруул хүрдэг хэсгүүдийн өнгөн талыг салфеткаар арчиж аваарай. 

Уруулын будаг

7 Арьс арчилгааны хэрэгслүүд

Кремний порлон, нүүр будагны багс, маскны хэрэгслээ зөвхөн өөрөө хэрэглэх хэрэгтэй. Бусдын гоо сайхны хэрэгслийг хэрэглэх эсвэл бусдад хэрэглүүлсний дараа арьсны яр шарх, батга зэргийн халдвар дамждаг. Үүнээс сэргийлж эдгээрийг савантай усанд тогтмол угааж хэвших хэрэгтэй. 

Арьс арчилгааны хэрэгслүүд

8 Гэрийн шаахай

Хэрэв гэрт тань зочин ирвэл та өмсдөггүй шаахайгаа санал болгоорой. Өөрийнхийгөө аль болох хэрэглүүлж болохгүй шүү. Учир нь хөл хөлрөхөд мөөгөнцөр оймсонд наалдсан байдаг. Мөн усанд орсны дараа нойтон хөлтэй гэрийн шаахайгаа өмсөх нь мөөгөнцрийн халдвараар өвчлүүлж болдог. Хичнээн тухтай, хайртай байсан ч гэрийн шаахайгаа 6 сар тутамд сольж хэвшээрэй. 

Гэрийн шаахай

Танд эрүүл энхийг хүсье!

 

88
таалагдаж байна

34
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл