Сурталчилгаа (15)
Хаах

2017 онд техник технологиор тэргүүлж буй 15 орон

Зуу хүрэхгүй л жилийн өмнө өндөр технологиор бүтээгдсэн бараа, хэрэгслүүд зохион бүтээгчдийн ажлын өрөөнд, эсвэл маш чинээлэг айлуудад л байдаг байсан. Харин өдгөө бид технологийн дэвшилтэт эд, хэрэгслийг гэртээ, ажил дээрээ, бүр халаасандаа хүртэл авч явж байгаа нь гайхалтай биш гэж үү? Технологийн хөгжил болон бүтээгдэхүүнийг олноор нь үйлдвэрлэж, хямд худалдаалах зарчмын ачаар жирийн иргэдийн цахилгаан барааны хэрэгцээ ч нэмэгдсэн. Тухайлбал, 2016 оны байдлаар дэлхий дээр хийгдэж буй нийт судалгаа, шинжилгээний 24%-нь зөвхөн технологи, инженерчэлэлийн салбарт хийгдсэн байна.

2017 онд техник технологиор тэргүүлж буй 15 орон

Өдгөө дэлхийн маш олон оронд ДНБ, ҮНО-ын ихэнх хувийг технологийн салбараас босгох зарчим хэрэгжиж байгаагийн дотор эл салбарт хамгийн их хөрөнгө хаяж, анхаарал хандуулсны ачаар технологийн хөгжлөөр тэргүүлж буй 15 орныг бид энэхүү нийтлэлээрээ танилцуулах болно.

 

15 Малайз

Малайз улс нь технологийн салбарт шинээр хүч түрэн гарч ирж байгаа улс ч гэсэн “ViTrox” компани болон хагас дамжуулагч, бичил чипний үйлдвэрлэл зэрэг цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд шаардлагатай нарийн хэсгүүдийн зах зээлд аль хэдийн чухал байр суурийг эзлэх болсон. Түүнчлэн 2017 онд Малайзийн технологийн салбар дахь хувьцаа сүүлийн  жилүүдэд байгаагүй өндөр өсөлтийг үзүүлсэн төдийгүй “ViTrox” компаний хувьцаа гэхэд л 24%-ийн өсөлттэй байжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар 2020 он гэхэд Малайзийн ДНБ-ий 20%-ийг технологийн салбар дангаараа бүрдүүлэх хандлагатай байгаа аж.

Малайз

14 Франц

Аж үйлдвэрийн хувьсгалын ашиг тусыг хамгийн эхэнд амссан Франц улсын хувьд өдгөө ч технологийн салбар нь эдийн засагт нь чухал үүрэг гүйцэтгэж байгаа төдийгүй цөмийн энергийг ашигладаг нь энэ жагсаалтад орох нөхцлийг бүрдүүлж байна. Улс төр, эдийн засгийн бодлогод нь шинжлэх ухаан, технологийн салбар маш чухал байр суурийг эзэлдэг бөгөөд дэлхийн бусад улс орнуудаас технологийн салбарын мэргэжилтэнг урьж, ажиллуулах тал дээр ихэд анхаардаг аж.

Франц

13 Израиль

Дэлхийн технологийн салбар дахь гигантуудын нэг бол яах аргагүй Израиль билээ. Израильд чип, гар утасны аппликейшнээс эхлээд машины мотор хүртэлх шинжлэх ухаан, технологийн бүхий л чухал элементүүд үйлдвэрлэгддэг. 2017 оны 5 сард Израиль улс технологийн салбарынхаа хөгжлийн түүхэн дэх хамгийн том худалдааг хийсэн буюу Изралийн “Mobileye” хэмээх жолоочгүй машин үйлдвэрлэдэг компанийг “Intel” корпораци 15,3 тэрбум доллараар худалдан авсан байна. Дэлхийн технологийн томоохон компаниуд Изралийн залуу, хүчирхэг боловсон хүчин, инновациудад татагдан, хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт ихээр хийх болжээ.

Израиль

12 Орос

ЗХУ нуран унасны дараа ОХУ хөгжлийнхөө шинэ шатанд гарахын тулд технологийн салбарыг ихэд чухалчлах болсон. ОХУ-ын эдийн засагт газрын тос, хийн үйлдвэрлэл чухал үүрэгтэй хэвээр байгаа ч IT компаниудын хөгжил нь хоёрдогч чухал үүргийг гүйцэтгэж эхлээд байна. Мөн ОХУ-ыг хакеруудаараа алдартай гэдгийг дэлхий даяараа мэдэх бизээ. Харин авьяасыг зөв зүгт залах ажлыг ОХУ-ын төр засгийн удирдлагууд ихэд анхаарч байгаа бололтой.

Орос

11 Финлянд

Цас мөсний орон, өвлийн өвгөн, мөн мэдээж архинуудаараа алдартай Финлянд улс нь 80,90-ээд оны үед дэлхийн гар утасны хөгжлийг тодорхойлж явсан түүхтэй. IPhone, Samsung-ийн гар утаснууд дэлхийн зах зээл дээр ноёрхож эхлэхээс ч өмнө Финляндын Nokia гар утас хамгийн их борлуулалттай гар утаснуудын нэг байсан билээ. Харин өдгөө программ хангамжийн хөгжлөөрөө дэлхийд дээгүүр бичигдэж байна. Тухайлбал , "Angry birds", "Clash of Clans" зэрэг тоглоомууд нь Финляндаас гаралтай аж.

Финлянд

10 Австрали

Австралийн ДНБ-ий 5,1%, нийт ажиллах хүчний 22% нь технологийн салбарт ажиллаж байна. Спорттой холбоотой технологийн шинэ бүтээлүүд Австралид ихээр гарч байгаа бөгөөд дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид Австралийн технологийн зах зээлийг ихэд сонирхож эхлээд байна.

Австрали

9 Швед

Хөрш Финляндынхаа адилаар гар утасны технологиороо ихэд алдаршсан. 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг гэр ахуйн тавилгын үйлдвэрлэлээс гадна технологи, инновацийн салбараараа даван туулж чадсан юм. Систем хангамжийн “Ericsson” компани нь зах зээл дээр нэг хэсэг ноёлж байсан бол одоо Spotify, Skype, Torrent зэрэг интернетийг илүү ухаалгаар ашиглахад зориулсан программууд нь ихэд алдаршаад байгаа.

Швед

8 Канад

Ихэнх хүмүүс Канадыг технологийн өндөр хөгжлөөр нь мэддэггүй. 2016 оны байдлаар Канадын ДНБ нь 117 тэрбум доллар байсан бөгөөд үүний 51 тэрбум долларыг нь, нийт ажиллах хүчний 6%-ийг технологийн салбар дангаараа эзэлсэн байна.

Канад

7 Их Британи

Аж үйлдвэрийн үсрэнгүй хөгжлийнхээ байр суурийг шинээр гарч ирсэн улсуудад алдсан ч гэсэн эдийн засагт нь технологи, инноваци чухал үүрэгтэй хэвээр л байна. Их Британийн технологийн салбар нь “Sage” компаниараа алдартай.

Их Британи

6 Энэтхэг

Энэтхэгийн технологийн салбар сүүлийн жилүүдэд дэлхийд тэргүүлж байгаа гэдэгтэй уншигч та ч санал нийлэх биз ээ. 2016-2017 онд Энэтхэгийн технологийн салбар 160 тэрбум долларын ашиг орлогыг эдийн засагтаа авчирсан бөгөөд энэ нь ДНБ-ынх нь  10%-ийг дангаараа эзэлж байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд технологийн салбар дахь залуу боловсон хүчнүүдийг бэлтгэх асуудалд ихэд анхаарч байгаа аж.

Энэтхэг

5 Хятад

Хятад улс нь 2020 он гэхэд ДНБ-ынхээ 60%-ийг технологийн салбараас босгох төлөвтэй байна. Систем хангамжийн “Huawei” компани нь дэлхийн ухаалаг утасны зах зээл дээр аль хэдийн өөрийн гэсэн байр суурийг бий болгосон бөгөөд Google-ийн оронд ашиглагддаг "Baidu" хайлтын системийн нийт хэрэглэгчдийн тоо нь 70 саяд хүрээд байгаа ажээ. Түүнчлэн технологийн зах зээлд хамгийн үнэтэй хувь нэмрийг цахилгаан бараанаас эхлээд үл хөдлөх хөрөнгө хүртэл зардаг “Alibaba” нь яг л Алибаба, 40 дээрэмчний үлгэр дээр гардаг эрдэнэсийн агуйг Хятадын эдийн засагт нээж өгсөн мэт их ашигтай ажиллаж байгаа билээ.

Хятад

4 Герман

Технологийн хөгжлийн урт удаан түүхтэй Герман улс нь дэлхийн машины зах зээл дээр томоохон байр суурийг эзэлдэг бөгөөд ДНБ-ийхээ 3%-ийг зөвхөн шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжилдөө зориулдаг байна. Гар утасны зах зээл дээр нэг үе хүчээ авч байсан “Siemens”нь Германых юм.

Герман

3 Өмнөд Солонгос

1960 онд л дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг байсан Өмнөд Солонгосыг технологийн салбарын хөгжил нь өдгөө дэлхийн 14 дэх томоохон зах зээл болгож дөнгөсөн. Мөн ухаалаг утас, цахилгаан барааны зах зээл дээр ноёлоход “Samsung” корпорацийнх нь оруулсан хувь нэмэр асар их.

Өмнөд Солонгос

2 Япон

Хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт тоног төхөөрөмж, мөн роботуудаараа Япон улс алдартай. Японы засгийн газраас жил бүр, дор хаяж ДНБ-ийн 1%-ийг технологи, инновацийн хөгжилд зарцуулдаг. Sony, Toshiba, Mitsubishi, Panasonic гэх мэт японы томоохон технологийн компаниудын бүтээгдэхүүн өдгөө дэлхийн өнцөг булан бүрт, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болсон.

Япон

1 АНУ

Технологийн өндөр хөгжилтэй орнуудын хамгийн эхэнд зүй ёсоор бичигдэх ёстой улс бол АНУ билээ. АНУ-ын ДНБ-ийн 6%-ийг интернетийн зах зээл дангаараа бүрдүүлж байна.Үүнд "Apple", "Microsoft" зэрэг томоохон компаниудын оруулж буй хувь нэмэр асар их. 2017 онд Apple компани нь зах зээл дээр нийт 800 тэрбум долларын борлуулалт хийсэн амжилт тогтоогоод байгаа бөгөөд энэ нь хэд хэдэн улсын ДНБ-ийг нийлүүлснээс ч их юм. 

АНУ

27
таалагдаж байна

3
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл