Сурталчилгаа (15)
Хаах

Энэхүү бэлдмэлийг уугаад гэдсээ цэвэрлэж, хэвлийгээрээ тураарай!

Бидний хоол хүнсэндээ хэрэглэдэг цагаан гаа буюу цагаан гааны үндэс нь хүчтэй үнэр, амттайн зэрэгцээ эрүүл мэндэд олон талын ашиг тустай байна. Анх Хятадын анагаах ухаанд цагаан гааг хэрэглэдэг байсан бөгөөд Европчууд хожим өргөнөөр хэрэглэдэг болсноос үүдэн, өдгөө цагаан гааг бид хаанаас ч олох боломжтой, өргөн дэлгэр болжээ. Цагаан гаа нь нойр булчирхай гэх мэт хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд онцгой сайн нөлөөтэй.

Энэхүү бэлдмэлийг уугаад гэдсээ цэвэрлэж, хэвлийгээрээ тураарай!

Цагаан гааны ач тус:

Цагаан гаа нь найрлагандаа С, В6 витамин болон эрдэс бодисуудыг агуулдаг бөгөөд өвдөлтийг намдаах, амьсгалын замын өвчнүүдийг эмчлэх тустай байдаг байна.

Цагаан гааг хэрхэн хэрэглэх вэ?

Цагаан гааг салат, соус болон нарийн хоолонд хийхэд тохиромжтой байдаг. Түүнчлэн атиоксидант үйлчилгээтэй тул шампунь, арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагад орох нь бий. Харин цагаан гааны цорын ганц эсрэг заалт бол биеийн температурыг өсгөдөг явдал юм. Тиймээс цагаан гааг:

  • Өндөр температурт болгох
  • Жирэмсэн эхчүүд хэрэглэх
  • Бага насны хүүхэд
  • Цусны даралт өндөртэй хүмүүс хэрэглэж болдоггүй байна.

Цагаан гаатай усыг хэрхэн бэлтгэх вэ?

Орц:

  • 4 аяга буюу 1 литр ус
  • 4 халбага зорж жижиглэсэн цагаан гаа /40 гр/
  • Бэлтгэх арга:
  • Усаа буцалгаж, цагаан гаагаа хийнэ.
  • 10 минут буцалгасны дараа 15 минут хөргөнө.
  • Дараа нь цагаан гаагаа шүүж авна.

Цагаан гаатай усыг халуун, хүйтэн аль алинаар нь ууж болно.Түүнчлэн цэвэр зөгийн балтай хольж ууж болно.


Энэхүү цагаан гаатай усны ач тус нь:

 

1 Бодисын солилцоог сайжруулна

Цагаан гаа нь халуун шинж чанартай учраас хүний биеийн бодисын солилцоог сайжуулж, өөх шатаах үүргийг гүйцэтгэдэг байна. Тийм ч учраас хоолны дэглэмийн үеэр цагаан гааг хэрэглэх нь маш тустай.

Бодисын солилцоог сайжруулна

2 Хоолны шингэцийг сайжруулна

Цагаан гаа нь найрлагандаа эслэг агуулдаг болохоор хоолны шингэцэд сайнаар нөлөөлдөг байна. Мөн биеэс илүүдэл бодисуудыг гадагшлуулахад туслаж, гэдэс, ходоодыг цэвэрлэх үйлчилгээтэй байдаг.

Хоолны шингэцийг сайжруулна

3 Антиоксидант үйлчилгээтэй

Антиоксидант үйлчилгээтэй тул зүрх, судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх бөгөөд судас бөглөрөх аюулаас сэргийлнэ. Түүнчлэн үс бэхжүүлэх, ургуулах, тэжээл өгөх тустай.

Антиоксидант үйлчилгээтэй

4 Холестриний түвшинг бууруулна

Цусан дахь холесстриний түвшинг бууруулснаар судас бөглөрөх аюулаас сэргийлдэг.

Холестриний түвшинг бууруулна

5 Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Цагаан гаатай усны найрлага нь үрэвсэл, өвчнийг намдаах үйлчилгээтэй байна. Тухайлбал, булчингийн өвдөлтийг намдаахын сацуу үе мөчний өвчинд онцгой сайн нөлөөтэй.

Үрэвслийн эсрэг үйлчилгээтэй

Цагаан гаатай ус нь олон талын ашиг тустай тул өдөр бүр хэрэглэж хэвшицгээе!

 

25
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл