Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхийг өөрчилсөн цочирдом түүхэн баримтууд

Түүхийн туршид тохиолдож буй үйл явдлуудыг бид ном, түүхийн сурвалж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан хангалттай мэдэж авдаг шүү дээ. Гэвч тэрхүү томоохон үйл явдлуудын цаана бидний мэдэхгүй олон үйл явдлууд өрнөсөн байдаг. Магадгүй бидний төсөөлж явснаас тэс өөр зүйл ч болсон байж болох юм. Бид энэхүү нийтлэлээрээ дэлхийн түүхэнд тохиолдож байсан томоохон үйл явдлуудын тухай, тэдгээртэй холбогдох, санаанд оромгүй нууц, онолуудыг танилцуулах болно.

Дэлхийг өөрчилсөн цочирдом түүхэн баримтууд

1 Титаникийн сүйрлийн тухай баримтууд

Таамаг 1. “Титаник” хөлөг бус харин түүнтэй ижил загварын “Олимпик” хөлөг сүйрсэн.  Сүйрсэн хөлөг онгоц Титаник биш, харин түүнээс жилийн өмнө бүтээгдсэн “Олимпик” хөлөг онгоц байсан хэмээх таамаг бий. Далайд гаргахын өмнө, "Олимпик" хөлгийн тавцан болон их бие дээрх бичгийг нууцаар өөрчилж, Титаник мэтээр харагдуулсан байна. "Олимпик" хөлөг онгоц нь өмнө нь аялж байхдаа ч, бас мөсөн уултай мөргөлдсөний улмаас томоохон засвар хийлгэж байжээ. Уг хэргийн шүүхийн дүгнэлтээр "Олимпик" хөлөг онгоцны гаргасан ослыг онгоцны багийн бүрэлдэхүүнийг буруутгасан бөгөөд үүний улмаас хөлгийг үйлдвэрлэсэн компани буюу “White star line” даатгал авах эрхээ хасуулж байжээ. Тэр үед л Титаник хөлөгтэй усны дусал мэт ижилхэн Олимпикийг аялалд гаргаж, хохирлоо нөхөх санаа төрсөн аж. Олимпик хөлөг нь дээр дурдсанчлан маш олон засвар, нөхөөс орсон байсан тул мөсөн уултай мөргөлдсөнийхөө дараа яах ийхийн зуургүй л живжээ.

Титаникийн сүйрлийн тухай баримтууд

Таамаг 2. Титаник хөлөг шатаж байсан. Титаникийг аялалд гарахын өмнөх зурган дээр нүүрсний агуулахын харалдаа хананд хар толбо үүссэн байгааг дээрх зургаас харж болно. Титаник хөлөгт галчаар ажиллаж байсан Жонн Дилл хэмээх хүний ярилцлагаас үзвэл, 6 дугаартай нүүрсний кабинд аялалын явцад бага зэргийн гал гарч, хэд хоногийн турш мэдэгдэлгүй ноцсон байна. Галаас болж хөлгийн баруун урд хэсэг гэмтсэн бөгөөд Титаник хөлөг мөсөн уултай ч бас яг энэ хэсгээрээ мөргөлдсөний улмаас хана нь амархан цоорч, живэхэд хүргэсэн байна.

Нэгэн сонирхолтой таамаг 3. Британийн музейд байсан эртний Египетийн чулуун бунхан, өмнөх эзэндээ азгүйтэл авчирсан шигээ Титаникт ч бас муу ёрыг дуудсан байж магадгүй. Бунханы дотор талд “Амь өршөөгдөх аваас өөрийн замналаар замнагсдын ялалтаас суралц” хэмээх бичээс байжээ.

2 9 сарын 11-ны халдлагыг “Терроризмын эсрэг хууль”-ийг өргөн барихын тулд зохион байгуулсан

Шинжээчдийн үздэгээр "терроризм" бол олон нийтийн санаа бодлыг өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн засгийн газрын оролдлого аж. 9/11-ны халдлагын дараахан буюу 2001 оны 10/26-нд “Эх оронч хууль буюу Patriotic act”-ийг АНУ-ын конгресс баталсан. Уг хуулиар тагнуулын төв газрынхан террористуудыг барихын тулд хэний ч хамаагүй гэр орныг нь нэгжих, утас, цахим шууданг шүүхийн зөвшөөрөлгүйгээр шалгах эрхтэй болсон. Энэ бол АНУ-ын засгийн газрын ард иргэдийг хянах гэсэн бодлогын нэгэн илрэл байсан хэмээн зарим судлаачид үздэг байна.

9 сарын 11-ны халдлагыг “Терроризмын эсрэг хууль”-ийг өргөн барихын тулд зохион байгуулсан

3 Эрдэмтэд Египетийн тухай буруу ойлгодог

Судлаачид Египетийн пирамидуудыг яг хэзээ баригдсаныг өнөөг хүртэл тогтоож чадаагүй. Пирамидуудыг барьсан гэж таамаглаж байгаа хугацаа нь ганц, хоёр зуунаар ч биш бүр хэдэн мянган жилээр зөрдөг. Жишээ нь, Сфинксийн барималыг НТӨ 25-р зууны үед Чефрен фараоны үер баригдсан гэж үздэг бол, 1857 онд олсон Гизагийн пирамидын хананы бичээсээс үзвэл Чефрен фараон аль хэдийн баригдсан байсан Сфинксийг зөвхөн засч янзлах тушаал л өгч байжээ.

Эрдэмтэд Египетийн тухай буруу ойлгодог

Түүнчлэн Сфинксийн цээжин хэсгийн доголууд нь бороо, шорооны элэгдлээс үүссэн байна. Харин Египетэд багаар бодоход 8 мянган жилийн өмнө л чулуун хөшөө элэгдэхээр хүчтэй бороо орсон байна. Хамгийн сонирхолтой нь, Египетийн эрх баригчид Сфинкстэй холбоотой түүхэн бармтуудыг бүгдийг нь үгүй хийжээ.

4 Трой хотын туурийг баяжихын тулд л олсон

Туркын өндөрлөгөөс Трой хотын туурийг археологич Хайнрих Шлиманн олсон боловч, хамтрагчид нь түүнийг судлаач биш эрдэнэсийн ангууч хэмээн ярьдаг байжээ. Учир нь Шлиманн энэ хотын туурийг нээсэн даруйдаа маш их алт эрдэнэсийг өөрийн болгосон байна.

Трой хотын туурийг баяжихын тулд л олсон

5 “Pearl Harbor” буюу сувдан эргийн дайралтыг Америкчууд өөрсдөө өдөөсөн

Дэлхийн түүхийг өөрийн талд ашигтайгаар өөрчлөх цорын ганц боломж нь, дайнд оролцох гэдгийг ерөнхийлөгч Рузвельт ойлгож байсан боловч ард иргэд нь дайнд оролцохыг огтхон ч хүсэхгүй байсан юм. Тиймээс Рузвельт ард иргэдийнхээ бодлыг няцаахын тулд Япончуудыг өдөөн хатгаж “Нотта Хулла” хэмээх тулган шаардах бичгийг явуулжээ. Түүнчлэн Япончууд хамгийн түрүүнд Америкийн цэргийн хангамжийн нисэх тэрэгнүүд рүү дайрах ёстой байтал, тэдгээр нь аль хэдийн сувдан эргийг орхин одсон байв. Харин Япончуудыг сувдан эрэг рүү дайрсны дараа Америкчууд дэлхийн дайны хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн буюу "цөмийн бөмбөг" хаясан гэдгийг уншигч та ч мэдэх биз ээ.

“Pearl Harbor” буюу сувдан эргийн дайралтыг Америкчууд өөрсдөө өдөөсөн

6 Түүхийн он дарааллаас 3 зуун арчигдсан нь

Исаак Ньютоны бичсэн “эртний хаант улсуудын он дарааллын бичиг” хэмээх ном гарснаас хойш маш олон ойлгомжгүй зүйлс бий болсон юм.
Хамгийн том будилаан бол, Египетийн фараонуудын тоо юм. Тэдний жагсаалтыг бичиж гаргасан олон эх сурвалж байдаг боловч, бүгд хоорондоо нийцдэггүй байна.  Энэ бүхэн Египет судлалын үндсийг тавьсан эрдэмтэн Жон Францаас үүдэлтэй бөгөөд тэрээр библээс Египетийн удирдагч 1-р Шешонкийн талаар олж үзэнгүүтээ Египетийн түүхтэй давхцуулахыг оролдсоноор, бидний мэдэх дэлхийн түүхээс 3 зууныг арчин хаясан байна.

Түүхийн он дарааллаас 3 зуун арчигдсан нь

Киевийн Оросын түүх ч бас эргэлзээтэй. НТӨ 6-р зуунд анх слав үндэстнүүд Киевд ирж суурьшсан бөгөөд дараагийн 3 зууны туршид ямар ч түүхийн тэмдэглэл байхгүй байж байгаад гэнэт л, Киевийн Оросын нийслэл нь болчихсон. Харин Нестор хэмээх хүн Оросын хамгийн анхны түүхийн номыг бичсэн бөгөөд түүгээр В.Мономах хаан Киевийн хаант улсыг мөхөхөөс өмнө Киевийн нэр алдрыг дуурсгахын тулд уг номыг санаатайгаар үйлдүүлсэн гэсэн таамаг байдаг. Оросын түүхэн дэх эдгээр 3 зууны туршид юу тохиолдсон тухай өнөөг хүртэл баттай мэдээлэл байдаггүй байна.

Ариун Ромын эзэнт гүрний түүх ч бас ээдрээтэй ажээ. 1-р Карл хаан бол дундад зууны түүхчдийн зохиомлоор гаргаж ирсэн хүн хэмээх таамаг байдаг. Учир нь Карл хаан, түүний ордонтой холбоотой ширхэг чулуу ч, Германы нутгаас олдоогүй ажээ.

7 Майкл Жексон үхсэн гэдгээ зарлаад Бахрейнд очиж амьдарсан

Попын хааныг үхсэн гэх мэдээлэл тухайн үедээ дэлхий нийтийг цочроохын сацуу түүнийг жинхэнээсээ үхсэн эсэхт эргэлзэх шалтгаан ч цөөнгүй байсан юм. Тухайлбал:

  • Түүний хамгийн сүүлд авахуулсан зураг нь хуурамч байсан. (царайны өнгө нь төдийгүй нүдний шилэн дээр нь буусан дүрс нь сэжигтэй байв)
  • 911 рүү залгаж, дуудлага өгсөн хүн маш тайван байсан бөгөөд Жексоны нэрийг ч дурдаагүй, “энд нэг хүний бие маш муу байна” л гэж хэлсэн аж.
  • Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө түүний бие, царай зүс нь маш сайн байсан.
  • Оршуулгын ёслолын үеэр түүний авсыг огтхон ч нээгээгүй бөгөөд гэр бүлийнх нь нэг ч гишүүн нулимс дуслуулаагүй юм.
  • Үхсэн мэт дүр эсгэх төлөвлөгөөнийхөө тухай бичигдсэн Жексоны өдрийн тэмдэглэл олдсон.
  • Нас барахаасаа хэдэн жилийн өмнө тэрээр Бахрейнд очиж суурьших талаар ярьж байсан байна.

Майкл Жексон үхсэн гэдгээ зарлаад Бахрейнд очиж амьдарсан

Доорх зураг бол түүний охин Парис Жексоны 2016 оны 6 сард авахуулсан зураг бөгөөд түүний арын суудал дээр сууж байгаа хүнийг Жексон хэмээн зарим хүмүүс итгэх болсон байна.

41
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл