Сурталчилгаа (15)
Хаах

Ижил хүйстэн гэдгээ хожуу ухаарсан одууд

Алдартнуудыг тойрсон маргаан хэзээ ч тасардаггүй билээ. Түүний дундаас “ижил хүйстэн” хэмээн хэд хэдэн удаа цоллуулсан алдартан ч цөөнгүй бий. Нэг удаад олны нүдэнд эвгүй байдлаар харагдсан байж болох ч, удаа дараа хийж буй үйлдлүүдэд нь жирийн хүмүүс төдийгүй шүтэн бишрэгчид нь ч эргэлзэх явдал байдаг байна. Бид энэхүү нийтлэлээрээ эдгээр 10 алдартанг ижил хүйсэн хэмээн хэлэхийг хүсээгүй боловч, тэдний гаргаж буй хачирхалтай үйлдлүүдийг хараад уншигч та ч эргэлзэж магадгүй юм. 

Ижил хүйстэн гэдгээ хожуу ухаарсан одууд

1 Элижа Вүүд (Elijah wood)

“Бөгжний эзэн” кино олны хүртээл болсон өдрөөс эхлээд л жүжигчид Элижа Вүүдийг ижил хүйстэн хэмээх маргаан тасраагүй билээ. 2005 онд тэрээр олон нийтийн дунд бий болсон буруу ойлголтыг засахын тулд ихэд чармайлт гаргасан боловч, сүүлийн үед тоохоо ч больсон аж. Үнэхээр ажрахаа больсондоо юу, эсвэл өөрийгөө ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэрэг юм болов уу? 

Элижа Вүүд (Elijah wood)

2 Тэйлор Лаутнер (Taylor Lautner)

2011 онд “People” сэтгүүлийн нүүрэнд жүжигчин Тэйлор Лаутнер “Би өөрийгөө илчилсэн” гэсэн тайлбартай зураг онлайнаар цацагдсан байна. Гэвч тэрээр үүнийг худлаа гэдгийг нотлон Австралийн “GQ” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Энэ зүгээр л тоглоом байсан, тэр сэтгүүл худалдаанд хэзээ ч гараагүй, би тийм ярилцлага өгөөгүй."  гэж хэлсэн байна. Үнэндээ түүний хайр дурлалын амьдрал маш нууцлагдмал. Түүнийг хэн нэгэн охинтой хамт явж байгааг харсан паппарацчид ч цөөхөн байдаг. 

Тэйлор Лаутнер (Taylor Lautner)

3 Жөү Жоннс (Joe Jonas)

Дуучин Жөү Жоннс ижил хүйстэн биш байж болох ч, хэд хэдэн удаа өөрийнхөө эмэгтэйлэг төрхийг олон нийтэд дэлгээд амжсан билээ. Тэрээр шүтэн бишрэгчдийнхээ нүцгэн зургийг олон нийтэд харуулахаасаа огтхон ч ичдэггүй бөгөөд фенүүд дунд нь ижил хүйстэн залуучууд ч цөөнгүй байдаг ажээ. Мөн тэрээр өөрийг нь ижил хүйстэн хэмээх цуу яриаг үгүйсгэсэн мэдэгдлийг бараг л хийдэггүй байна.

Жөү Жоннс (Joe Jonas)

4 Жаред Лето (Jared Leto)

Ямар ч дүрд чадварлаг хувирч чаддаг авьяаслаг жүжигчний олон нийтийн өмнө хийж буй үйлдлүүд нь олны гайхшралыг эрхгүй төрүүлдэг. Та бүхэн түүний тоглосон “The Dallas Buyers Club” киног нь санаж байгаа бол түүний эмэгтэйлэг төрхийг аль хэдийн олж харсан биз ээ. Түүний авьяаслаг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин трансжендер жүжигчин Алексис Аркиттай ойр дотно харилцаатай байсан нь бүр ч сэжиг төрүүлнэ. 

Жаред Лето (Jared Leto)

5 Кэти Пэрри (Katy Perry)

“I kissed a girl and liked it” хэмээх дуу нь олны хүртээл болсноос хойш түүний бэлгийн чиг хандлагын тухай олон нийт эргэлзэж эхлэх болсон. Тэрээр жүжигчин Рассель Брэндтэй гэрлэж, салсныхаа дараа жүжигчин Орланда Блүүмтэй нэр холбогдож байсан ч, түүний биеэ авч яваа байдал, хит дуунуудых нь галзуу үгнүүд зэрэг нь эргэлзээ төрүүлэхэд хүргэж байна.

Кэти Пэрри (Katy Perry)

6 Мадонна (Madonna)

Тэрээр тайзан дээр гарч эхэлсэн цагаасаа эхлээд л ижил хүйстэн хэмээх цуу ярианы бай болсоор ирсэн. Мадонна бол ЛГБТ залуусын итгэл найдварын бэлэг тэмдэг болсоор ирсэн нь түүний ижил хүйстэн хүмүүсийг ихэд дэмждэгтэй нь холбоотой юм.

Мадонна (Madonna)

7 Бритни Спирс (Britney Spears)

Тэрээр мөн л ЛГБТ хүмүүсийн бэлгэдэл байсаар ирсэн билээ. Гей залуус түүнийг маш хүндэлдэг төдийгүй дуучин бүсгүй маань нөхрөөсөө салснаасаа хойш үсээ хусуулж, галзуу үйлдлүүдийг ихээр хийх болсныг та бүхэн мэдэх бизээ. Түүний гаргаж буй хачирхалтай зан авируудаас харвал нэг бол тэр ижил хүйстэн, эсвэл хэтэрхий чөлөөтэй эмэгтэй хэмээн ойлгож болох юм. 

Бритни Спирс (Britney Spears)

8 Даниель Рэдклифф (Daniel Radcliffe)

ЛГБТ хүмүүсийг дэмждэгээ илэрхийлдэг төдийгүй нийгэмлэгийн гишүүн болсон зэрэг нь түүнийг энэхүү цуу ярианд өртүүлэх үндэслэл болсон. Хувийн амьдралаа маш их нууцалж явдаг нь ч бас үүнд нөлөөлсөн байх. Хувийн амьдралаа нуун дарагдууллаа гээд тэрээр ижил хүйстэн ч болчихгүй, бас эсрэг хүйстнээ сонирхдог гэдгийг нь ч нотолж чадахгүй юм. 

Даниель Рэдклифф (Daniel Radcliffe)

9 Линдсей Лохан (Lindsay Lohan)

Тэрээр олон эмэгтэйчүүдтэй ойр дотно найзалж байсны дотор Саманта хэмээх эмэгтэйтэй үерхэж байгаад салсан билээ. Түүнчлэн тэрээр “ижил хүйстэн” хэмээх гүтгэлгүүдийг огтхон ч няцааж байгаагүй бөгөөд өөрийгөө "бисексуаль" гэдгийг нэгэнтээ олон нийтэд зарласан билээ. 

Линдсей Лохан (Lindsay Lohan)

10 Тоби Мэгуайр (Tobey Maguire)

Тэрээр үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Женнифер Майер хэмээх бүсгүйтэй гэрлэж, 2 хүүхдийн эцэг болсон ч түүнийг ижил хүйстэн хэмээх шуугиан тасардаггүй билээ. Түүний кинон дээрээ гаргаж буй хачирхалтай жүжиглэлтүүдээс төдийгүй жүжигчин Леонардо деКаприотой ойр дотно харилцаатайг нь далимдуулж, бэлгийн өвөрмөц чиг хандлагатай хэмээн үзэгдэх болсон байна. 

Тоби Мэгуайр (Tobey Maguire)

14
таалагдаж байна

61
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл