Сурталчилгаа (15)
Хаах

Тасалгааны агаарыг цэвэршүүлж, гэрт эерэг энергийг авчрах 9 ургамал

Ногоон ургамлууд нүүрстөрөгчийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулах чадвартай учир хүмүүс гэртээ аль болох их цэцэг тарихыг хүсдэг. Гэвч эдгээр цэцэг нь гэрэлтэй буюу нартай орчинд хүчилтөрөгч ялгаруулж, харанхуйд эсрэгээрээ хүчилтөрөгчийг шингээж, нүүрстөрөгч ялгаруулдаг гэдгийг мэддэггүй. Энэ мэдээллээрээ бид та бүхэнд шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулж, агаарын хорыг хамгийн сайн шүүдэг, гэртээ тарихад тохиромжтой 9 цэцгийн тухай хэлж өгье. 

Тасалгааны агаарыг цэвэршүүлж, гэрт эерэг энергийг авчрах 9 ургамал

1 Зуун наст (Aloe Vera)

Зуун наст нь, арьсны өвчин болон ходоодонд маш сайн гэдгийг шинжлэх ухаан нотолсон. Онцгой арчилгаа, усалгаа шаарддаггүйгээрээ давуу энэхүү ургамал, шөнийн цагаар хүчил төрөгч ялгаруулах чадвартай байдаг гэнэ. Тиймээс унтлагын өрөөндөө байрлуулвал бат бөх, тайван амрах болно. 

Зуун наст (Aloe Vera)

2 Мөнхрөө (Sansevieria)

Энэ ургамлыг хүмүүс сүүлийн үед гэртээ их тарьдаг болсон. Учир нь гэрийн дотоод засалд гайхалтай зохицдог, өнгө үзэмж сайтайн дээр арчилгаа маш бага шаарддаг. Тасалгааны зарим ургамлууд өдрийн цагаар бага хэмжээний хүчилтөрөгч ялгаруулаад, шөнө нь нүүрстөрөгч ялгаруулдаг бол мөнхрөө эсрэгээрээ өдрийн цагаар болон шөнийн цагаар ч хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг гэнэ. Үүнээс  гадна агаар дахь төрөл бүрийн хорт бодисыг шүүж чаддаг. 

Мөнхрөө (Sansevieria)

3 Нимэс (Nezada)

Энэ ургамлын ашиг тусыг Ази болон Энэтхэгийн хүмүүс сайн мэддэг учир дээр үеэс эхлэн гэртээ тарьдаг байжээ. Хэрэв та нимэсийг сайн арчилж нарны гэрэлтэй газар байлгавал, их хэмжээгээр цэвэр агаарыг өөрөөсөө ялгаруулж чаддаг ургамал юм. Үүнээс гадна өөрөөсөө гаргадаг тусгай үнэрээрээ шумуул болон элдэв хортон шавьж үргээдэг. 

Нимэс (Nezada)

4 Базилик (Tulasi, Thin Color Basque)

Хоол амтлагч гэдгээр нь бидний сайн мэдэх базиликыг гэртээ тарихад ашигтай ургамал гэнэ. Өөрөөсөө ялгаруулдаг гайхалтай үнэрээрээ хүний сэтгэл санааг тайвшруулж, сайхан унтаж амрахад тус болдог ажээ. Гал тогооныхоо өрөөнд базилик тарьж, сайхан үнэрийг нь мэдрэх нь гайхалтай санаа биш гэж үү.  

Базилик (Tulasi, Thin Color Basque)

5 Цахирмаа (Orchid)

Гайхалтай сайхан үзэмжнээсээ гадна маш их хүчилтөрөгч үйлдвэрлэх чадалтай ургамал гэнэ. Шинэхэн засвар хийсний дараа гэрээс үнэртдэг будагны үнэр буюу ксилолын хорыг агаараас шүүж чаддаг. Ингэхийн тулд та цахирмаа цэцгээ нарны гэрэл сайн тусдаг газар байрлуулж, усалгааг нь тогтмол хийх хэрэгтэй. Гайхалтай үзэмжийг нь ашиглан, унтлагын өрөөгөө чимж ч болох юм. 

Цахирмаа (Orchid)

6 Хонин нүдэн цэцэг (Gerbera, daisy)

Ургамал дээр нар тусаж байж "фотосинтез" явагдан өөрийн хүчээ гаргах боломжтой болдог. Та хонин нүдэн цэцгээ хамгийн их нарны гэрэлтэй өрөөндөө байрлуулвал, маш их хүчилтөрөгч ялгаруулахын зэрэгцээ ханиад эдгээх, хорт хавдраас урьдчилан сэргийлэх хүчтэй болдог гэнэ шүү. 

Хонин нүдэн цэцэг (Gerbera, daisy)

7 Фичи (Ficus)

Фичи нь, модлог ногоон навчит ургамлуудын ерөнхий нэршил бөгөөд дотроо 85 гаруй төрөл байдаг. Энэтхэгийн уламжлалт эмчилгээнд энэ ургамлыг гэртээ тарих нь сайн нөлөө авчирдаг гэж үздэг. Үүнээс гадна энэ ургамлын навчаар чихрийн шижин, өтгөн хаталт, астам зэрэг өвчнийг эмчилдэг ажээ. 

Фичи (Ficus)

8 Цэцэгт кактус буюу "шломбергер" (Schlumberger)

Тэднийг өөрөөр зул сарын "кактус" ч гэдэг. Учир нь тэд зөвхөн 12 дугаар сард цэцгэлдэг байна. Гэхдээ бүх л жилийн турш харанхуй орчинд байсан ч, хүчилтөрөгч ялгаруулсаар байдаг учир унтлагын өрөөндөө байршуулахад хамгийн тохиромжтой ургамал юм. 

Цэцэгт кактус буюу "шломбергер" (Schlumberger)

9 Саглагар навчит ургамлууд (Palm)

Ийм төрлийн ургамлуудыг оффис болон ажлын байрандаа байлгахад тохиромжтой. Энэ ургамал нь цахилгаан хэрэгсэл, компьютероос ялгарсан хорыг шүүхдээ хамгийн гаргууд. Халуун орны ургамал нарны шууд тусгалгүй, гэрэлтэй орчинд, усалгааг нь дутаалгүй байлгах хэрэгтэй. 

Саглагар навчит ургамлууд (Palm)

41
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл