Сурталчилгаа (15)
Хаах

Нүүрний булчинг чангалж, үрчлээнээс сэргийлэх аргууд

Нүүрний дасгалыг анх Германы гоо сайхны мэс засалч Райнхолд Бэнц санаачилсан бөгөөд гол зорилго нь нүүрний булчинг хөгжүүлж, үрчлээнээс ангижрах юм. Бид энэнхүү нийтлэлээрээ уншигч та бүхэнд түүний боловсруулсан нүүрний булчинг чангалах 13 цогц дасгалуудыг танилцуулах болно.

Нүүрний булчинг чангалж, үрчлээнээс сэргийлэх аргууд

Үндсэн зөвлөмж:

  • Дасгалыг эхлэхийн өмнө нүүрнийхээ будгийг арилгаж, гараа сайтар угаагаарай.
  • Дасгалыг хийх үед нүүрэн дээрээ гарч ирж буй үрчлээнүүдийг хуруугаараа дарж өгөх хэрэгтэй.
  • Дасгалыг хийж дууссаны дараа нүүрээ хүйтэн усаар угааж, тэжээлийн тос түрхэнэ.
  • Дасгалыг тогтмол хийх хэрэгтэй. Хэрвээ үр дүнг нь хурдан үзэхийг хүсвэл долоо хоногт 5 удаа 10-15 минут хийгээрэй. Дасгалын үр дүнг алдагдуулахгүйн тулд хамгийн багадаа долоо хоногт 2-3 удаа хийх хэрэгтэй!

 

1 Нүдний хажуугийн үрчлээсийг арилгах

  • Зурган дээр үзүүлснээр, хуруунуудаа нүднийхээ хажууд байрлуулж, нүдээ аниарай.
  • Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийнэ.

Нүдний хажуугийн үрчлээсийг арилгах

2 Нүдний дээд талын үрчлээ

  • Духаа үрчийлгэхгүйгээр нүдээ аль болох том нээх хэрэгтэй.
  • Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.

Нүдний дээд талын үрчлээ

3 Хөмсөгний хоорон дахь үрчлээсийг арилгах

  • Хөмсгөө духныхаа голд бөөгнөрүүлж, долоовор хуруугаараа 2 талаас нь үрчлээгүй болтол нь татна.
  • Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.

Хөмсөгний хоорон дахь үрчлээсийг арилгах

4 Духны үрчлээсийг арилгах

  • Дунд хуруугаа 2 хөмсөгнийхээ дээр байрлуулж, эхний зураг дээрх шиг хөмсгөө өргөхийг хичээгээрэй.
  • Энэ дасгалыг хийхдээ хоёр хөмсгөө дээш өргөхийг эрмэлзэх ёстой боловч дунд хуруугаараа илүү хүчтэй дарснаар хөмсөг тань дээш өргөгдөхгүй байх ёстой. Дасгалыг мөн дээрхийн адил давтамжаар хийнэ.

Духны үрчлээсийг арилгах

5 Амны хажуу талын болон хацрын үрчлээг арилгах

  • Хүчээр инээх гэж байгаа мэт уруулынхаа 2 талаас эрхий хуруугаараа татаарай. 6 секунд барьсны дараа булчингаа сулална. Дасгалыг хийх үед нүүрэнд үрчлээ үүсэхээс сэргийлж долоовор хуруугаа нүднийхээ хоёр талд байрлуулна.
  • Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийгээрэй.

Амны хажуу талын болон хацрын үрчлээг арилгах

6 Уруулын дээд хэсгийн үрчлээг арилгаж, уруулын хэлбэрийг тодотгох

  • Долоовор хуруугаа уруулынхаа хоёр талд байрлуулж, хоёр талаас нь татна. Хэрвээ хамрын хоёр талд үрчлээ үүсч байвал, дунд хуруугаараа тэр хэсгээ дараарай.
  • Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.

Уруулын дээд хэсгийн үрчлээг арилгаж, уруулын хэлбэрийг тодотгох

7 Эрүү хүзүүний булчинг чангалах

Шүдээ зууж, доод уруулаа цорвойлгон эрүү, хүзүүнийхээ булчинг чангална. Хэрвээ та үүнийг зөв хийж байгаа бол хүзүү тань тэв тэгшхэн болсон байх ёстой.
•    Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.

Эрүү хүзүүний булчинг чангалах

8 Давхар эрүүг арилгах, сэргийлэх

  • Гараа зангидаж, хурууныхаа үеийг эрүүн доороо тавина. Үүний дараа амаа бага зэрэг ангайлгаарай.
  • Өмнөх дасгалуудтай адил давтамжаар хийнэ.

Давхар эрүүг арилгах, сэргийлэх

9 Хүзүүний булчинг чангалах

  • Нуруу, мөрөө тэгшилж, толгойгоо арагшлуулах үед эгэмний яс тодрон гарч ирэх ёстой. Зурагт үзүүлсэн байрлалыг авсны дараа эрүүгээ бага зэрэг урагш түрнэ.
  • 10 секундын турш энэ байрлалаа хадгалж, 3 удаа давтаж хийнэ.

Хүзүүний булчинг чангалах

10 Нүдний ойролцоох үрчлээсийг арилгах

  • Нүүрнийхээ тойрог дагуу хуруунуудаараа 1-2 минутын турш зөөлөн дарна.
  • Энэ үедээ чихээ хөдөлгөхийг оролдоорой.

Нүдний ойролцоох үрчлээсийг арилгах

11 Духны үрчлээсийг арилгах

  • Духныхаа төв шугамын дагуу долоовор, дунд, ядам хуруунуудаа зурагт үзүүлсний дагуу байрлуулаарай.
  • Хуруунууд тань хөмсөгний дээд талд байрлаж байх ёстой. Энэ байрлалаараа нүүрнийхээ арьсыг 2 тийш нь татаарай.
  • Энэ байрлалаа 6 секундын турш барих маягаар дасгалыг 5-20 удаа хийгээрэй.

Духны үрчлээсийг арилгах

12 Нүдний эргэн тойрон дахь үрчлээ

  • Нүдээ хүчтэй аниж, зовхио чангалаарай.
  • 6 секундын турш нүдээ аньж, нээх маягаар 5-20 удаа давтаж хийнэ.

Нүдний эргэн тойрон дахь үрчлээ

13 Амны 2 талын үрчлээг арилгах

  • Амаа жимийж, уруулаа шүднийхээ завсар хавчуулаарай.
  • 6 секундын дараа булчингаа суллаж, 5-20 удаа давтаж хийнэ.

Амны 2 талын үрчлээг арилгах

Дасгалын үр дүнг үзэхийн тулд өдөр бүр хийх нь чухал гэдгийг санаарай!

 

13
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл