Сурталчилгаа (15)
Хаах

Зүрхний шигдээс болохоос сарын өмнө биед ямар зовиур илэрдэг вэ?

Нас хүйс харгалзалгүй эзнээ үхэлд хүргэдэг энэ өвчин ганцхан хормын дотор хүний амийг авч оддог. Хэрэв та өөрийн биеийг сайтар ажиглавал, энэ өвчин тодорхой хэдэн шинж тэмдгийг 1 сарын өмнөөс харуулдаг байна. Эдгээрийг мэдэж авснаар та ойр дотныхныгоо болон өөрийгөө гэнэтийн үхлээс сэргийлж чадах юм шүү. Та бүхэн доорх 8 шинж тэмдгийг мэдээд аваарай!

Зүрхний шигдээс болохоос сарын өмнө биед ямар зовиур илэрдэг вэ?

1 Ядаргаанд орох

Энэ шинж тэмдэг эрчүүдэд төдийлөн тохиолддоггүй харин эмэгтэйчүүдийн 70%-д нь илэрдэг байна. Тэд бие махбодийн хувьд болон оюун санааны хувьд ядраагүй ч, энгийн өдөр тутмын ажлуудыг хийхэд маш төвөгтэй санагдаж, бухимдах шинжүүд илэрдэг. 

Ядаргаанд орох

2 Хоол боловсруулах системийн хямрал

Хоол идэхийн өмнө болон дараа цээжээр гашуу оргих, ходоод хүндрэх эсвэл цанхайж дүүрэх гэх мэт шинж тэмдгүүд эрэгтэй, эмэгтэй хүмүүст ижилхэн илэрдэг. Энэ шинж тэмдгүүд сайн амарч зөв хоолож буй үеүүдэд алга болж, харин бага зэрэг хүнд хоол идэх төдийд л ахин өвддөг. Ийм үед яаралтай эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. 

Хоол боловсруулах системийн хямрал

3 Нойргүйдэл

Энэ шинж тэмдэг нь эмэгтэйчүүдийн 50%-д илэрдэг бөгөөд удаан нойргүй явснаар уур уцаартай болох, хүний хэлснийг ойлгохгүй, ахиж лавлан асуух зэрэг шинжүүд илэрдэг. Ингэж ядарснаас болоод өдрийн цагаар гэнэт унтах боловч, шөнө сэрчихээд унтаж чаддаггүй байна.

Нойргүйдэл

4 Амьсгал давхцах

Энэ шинж тэмдэг таныг шатаар өгсөх, удаан алхах, гүйх үед хүчтэй илэрдэг бөгөөд ямар нэг идэвхитэй хөдөлгөөн хийх боломжгүй болгодог. Тухайн шинжүүд хүйс харгалзахгүйгээр нийт өвчлөгсдийн 40%-д нь илэрдэг байна. 

Амьсгал давхцах

5 Үс халзрах

50 наснаас дээш  эрэгтэй хүмүүст энэ шинж түлхүү илэрдэг. Үс халзардаг удамгүй 50-иас дээш насны эрчүүдийн толгойн орой хэсгийн үс ихээр унаж халзардаг. 

Үс халзрах

6 Зүрхний цохилт түргэсэх

Энэ нь ихэвчлэн эрчүүдэд тохиолддог боловч, эмэгтэйчүүд уурлаж бухимдсан, сандарсан үед зүрх маш түргэн цохилж, толгой эргэх мэдрэмж төрдөг. Энэ шинж тэмдэг ихэвчлэн 1-2 минут үргэлжлэх бөгөөд 2-оос дээш минут үргэлжилбэл толгой эргэх, дотор муухайрах, сульдах мэдрэмж төрдөг. 

Зүрхний цохилт түргэсэх

7 Хөлрөх

Толгой, гарын алга, хөлийн ул, цээж зэрэг хэсгээр өдөр, шөнийн аль үед ч хамаагүй их хөлрөмтгий болох шинж өвчний эхэн үед илэрдэг. Энэ үед хөлс их наалдамхай, хүйтэн байдаг. Температураас хамааралгүй, таныг идэвхитэй хөдөлгөөн хийгээгүй байхад эсвэл унтаад сэрэхэд ор хөнжлийн даавуу норсон байх нь бий.

Хөлрөх

8 Цээжээр хөндүүрлэх

Энэ шинж нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст адилхан илэрдэг. Зүүн талын гар, эрүү, гэдэс хэсэг дагаж хөндүүрлэх бөгөөд түр зуурынх эсвэл удаан хугацаатай байж болно. 

- Амьтны гаралтай өөх тос ихээр хэрэглэдэг.
- Тамхи татдаг
- Хөдөлгөөний хомсдолтой
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг
- Илүүдэл жин, таргалалт ихтэй. 
- Чихрийн шижин өвчтэй,
- Удамшлын буюу хамаатан саданд тус өвчнөөр өвдсөн хүн байгаа бол тус өвчнөөр түгээмэл өвчилдаг ажээ.

Цээжээр хөндүүрлэх

60
таалагдаж байна

19
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл