Сурталчилгаа (15)
Хаах

Хувь заяа түүнд ингэж хатуу хандах гэж дээ...

Хүмүүс бид хүн хэмээх чанаараа, түүнчлэн сэтгэл зүрхтэй хэмээх тодотголоороо бүгд л адил. Энэ дэлхийн хүн бүр амьдралыг өөрийн нүдээр харж, өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд амьдардаг. Гэвч бурхан хүн бүрт адил тэгш ханддаггүй. Тэглээ гээд бурханы заяагаагүй зүйлийн араас бүхий л амьдралынхаа туршид харамсан амьдарна гэдэг утгагүй юм. Харин маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс сайхан амьдрахын төлөө зүрхэн сэтгэлээ үхүүлэлгүй, өөдрөгөөр, өөрийнхөө юу чаддаг гэдгийг бусдад нүүр бардам харуулан амьдарч чаддаг.

Хувь заяа түүнд ингэж хатуу хандах гэж дээ...

Хөгжлийн бэрхшээлтэй ч амьдралын төлөө цуцалтгүй тэмцэж чаддаг гайхалтай хүмүүсийн нэгэн жишээг бид энэхүү нийтлэлдээ толилууах болно.

Энэ бүсгүйг Кане Сессер (Kanye Sesser) гэдэг бөгөөд Тайланд гаралтай тамирчин, загвар өмсөгч юм.

Тэрээр төрөлхийн 2 хөлгүй бөгөөд эцэг эх нь түүнийг хаяж, орон нутгийнхаа Буддын сүмийн гадаа өлгийтэй нь хаяж явжээ. Охиныг 5 нас хүрэхэд АНУ-аас ирсэн гэр бүл түүнийг өргөж авсан байна.

Сургуульд сурч байхдаа тэрээр скейтээр маш сайн гулгаж сурснаар найз нөхөдтэй болж, алдартай болж эхэлжээ. Кане цаг үргэлж өөрийгөө завгүй байлгаж чадсанаар, хэзээ ч сэтгэлээр унадаггүй байсан юм.

Тэрээр 15 насандаа дотуур хувцасны сурталчилгаанд тоглож, загвар өмсөгч болох мөрөөдлөө биелүүлсэн байна. Тэрээр одоо 24 настай бөгөөд АНУ-д аиьдардаг ажээ.

Хүмүүс түүнийг шатаар хэрхэн гарч, хэрхэн бие засдаг тухай асуухад, "Скейтэн дээр тогтож чаддаг шигээ л" хэмээн хариулсан гэдэг.

Сайхан амьдарч мөрөөдлөө биелүүлэхэд чин хүсэл, цуцалтгүй хөдөлмөр байхад л хангалттай!

48
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл