Сурталчилгаа (15)
Хаах

Гэрлэсэн хосууд яагаад секс хийх нь багасдаг вэ?

Анх танилцсаныхаа дараа үерхэж эхэлсэн хосуудын сексийн харилцаа хамгийн халуухан байдаг. Бие биенийгээ харах, хүрэх төдийд л гайхалтай мэдрэмж төрж эсрэг хүйстнээ хүсэж байдаг. Гэтэл энэ идэвхитэй байдал нь гэр бүл болсны дараа багасаж, хамтдаа 20-иос дээш жил амьдарсан хүмүүсийн хувьд бараг үгүй болдог. Энэ нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Эдгээрийг танд хэлж өгөхөөр бэлдлээ. 

Гэрлэсэн хосууд яагаад секс хийх нь багасдаг вэ?

1 Айдас

Гэрлэсэн хосууд удаан хамтдаа байсан ч гэсэн тэдэнд бие биенээсээ нуух зүйлс байдаг. Ялангуяа хүүхэд гаргасны дараа эсвэл хосуудын хэн нэгэн жин нэмснээс болж, өөрийн бие эсвэл чадвартаа итгэлгүй болж эхэлдэг. Энэ үед тэдний дотор "Хэрэв би өмнөх шигээ түүнд сайхан санагдахгүй бол яанаа?", "Тэр надаас ямар нэг сайхан зүйл мэдрэхгүй байхвий" гэсэн бодлууд эргэлдэж, айдаст автдаг байна. Тиймээс хосууд залуу үеийнх шигээ тогтмол секс хийхээ больдог гэнэ. 

Айдас

2 Уйддаг

Анх гэр бүл болсны дараа үргэлж хамтдаа байж эхлэх учир, нэг хүнтэй тогтмол сексийн харилцаанд байснаар уйдаж эхэлдэг байна. Тиймээс хосууд сексийн харилцаандаа дэвшилт хийж хайртынхаа нууц хүслийг биелүүлэн илүү сонирхолтой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. 

Уйддаг

3 Өөрсдийн гадаад төрхөндөө анхаарах

Гэр бүлтэй болсон хүмүүс ихэвчлэн тогтмол ажил хийж, хөдөлгөөн нь багасдаг учир бие галбирын хувьд эвдэрч эхэлдэг. Хэрэв та эхнэр эсвэл нөхөртэйгөө удаан, халуухан сексийн амьдралтай байхыг хүсвэл хамтдаа эрүл мэнддээ анхаарах хэрэгтэй. 

Өөрсдийн гадаад төрхөндөө анхаарах

23
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл