Сурталчилгаа (15)
Хаах

Гоо сайхны мэс заслаар тэргүүлдэг 15 улс

Эхээс төрөхдөө төгс гоо биш байлаа ч мэс заслын ширээн дээр нүүрээ хүссэнээрээ өөрчилж болох цаг ирээд байна. Сайхан харагдаж, нүүр биендээ сэтгэл хангалуун алхахыг хүсвэл мөнгөтэй байхад л хангалттай. Гоо сайхны мэс заслаараа хамгийн алдартай, хамгийн олон хүмүүс сайхан харагдах гэж энэ аргыг сонгодог улсуудын тухай та сонирхож байв уу? Тэгвэл бид энэ салбартаа тэргүүлэгч 15 улсын талаарх сонирхолтой мэдээллийг танд хүргэе. 

Гоо сайхны мэс заслаар тэргүүлдэг 15 улс

15 Мексик бүсгүйчүүдийн дунд маш түгээмэл байдаг

Мексик бүсгүйчүүд 1 жилд 486,499 мэс засал хийлгэсэн тоогоор жагсаалтын 15-д бичигдсэн байна. Тэд ихэвчлэн уруул томруулах, хөхөндөө силикон шахуулах, зовхи татуулах, хамраа янзлуулах болон өөхөө соруулах мэс заслыг хийлгэдэг ажээ. Мексикт мэс засал бусад хямд байдаг учир хил залгаа Америк, Канад зэрэг улсаас очиж мэс засал хийлгэх жуулчид олон байдаг гэнэ. Мэс заслын жуулчлалаар тэргүүлдэг орнуудын 5 дугаарт жагсдаг бөгөөд эмнэлгүүдийнх нь хамгийн гаршсан, байнгын хийдэг мэс засал нь уруул томсгох  ажилбар гэнэ. 

Мексик бүсгүйчүүдийн дунд маш түгээмэл байдаг

14 Аргентинд мэс заслын жуулчлал түгээмэл байдаг

Сүүлийн 10 жилийн дотор Аргентинд гоо сайхны мэс засал маш хүчтэй газар авч энэ чиглэлээр жуулчлан очих хүмүүсийн тоо 10 дахин нэмэгдсэн гэнэ. Энэ нь улсынх нь эдийн засагт эергээр нөлөөлж байгааг ч засгийн газраас нь судалгаагаар харуулжээ. Аргентинд мэс засал хийлгэхээр ихэвчлэн Англи улсаас жуулчид очдог гэнэ. Учир нь Английн паундыг Аргентиний мөнгөн тэмдэгт рүү шилжүүлбэл 3 дахин хямд зардлаар мэс засалд орох боломжтой болдог ажээ. Үүнээс гадна Аргентинд амьдардаг 30 бүсгүй тутмын 1 нь ямар нэг мэс засал хийлгэсэн гэсэн судалгаа байдаг аж. 

Аргентинд мэс заслын жуулчлал түгээмэл байдаг

13 Бразил бүсгүйчүүд Кардашьян шиг болохыг хүсдэг

Бразилд жилд 1,491,721 мэс засал хийгддэг. Сүүлийн жилүүдэд бүсгүйчүүдийг хуйлруулж буй мэс заслыг "Бразилийн өгзөг өргөх" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь таны унжсан арьсыг дээш өргөж, биеийн бусад хэсгээс соруулсан өөхийг өгзөг рүү тань шахан, өргөн тааз, нарийн бэлхүүстэй болгодог гэнэ. Энэ аргыг Доктор Питангая (Pitanguy) хэмээх мэс засалч нээсэн бөгөөд тэрээр 2016 оны Олимпийн бамбарыг барьж явах хувь заяа тохиосон ч харамсалтай нь бамбарыг дараагийнх хүнд шилжүүлсэнийхээ маргааш нь нас барсан юм. Харин түүний нээж олсон аргыг эмч нар үргэлжлүүлэн хэрэглэсээр байна. 

Бразил бүсгүйчүүд Кардашьян шиг болохыг хүсдэг

12 Венесуэлд хиймэл хөхний дутагдалд орж байсан

2014 онд АНУ гадны улс руу хөхний имплант нийлүүлэх журмандаа бага зэрэг өөрчлөлт оруулсан байна. Үүнээс болж Венесуэлд силиконы нөөц дуусаж, маш олон хөхний мэс засал хойшлогджээ. Энэ явдлын дараа тэд Хятад улсаас бага зэрэг чанар муу силиконон материал оруулж ирэн хэрэглэж байсан гэнэ. Нэгэн тоо баримт дурдвал 2013 онд зөвхөн Венесуэлд 85,000 эмэгтэй хөх томруулах мэс засалд орсон бөгөөд үүнээс хойш тоо нь жил бүр нэмэгдсээр байгаа гэнэ. 

Венесуэлд хиймэл хөхний дутагдалд орж байсан

11 Колумб: Сайхан өгзөг хэзээ ч буруудахгүй

Колумб улсад хийсэн судалгаагаар 1 цаг тутамд 35 хүн мэс заслын орон дээр хэвтэж байдаг гэсэн тоо гарчээ. Мэс заслын тоогоор ийм өндөр байдаг нь лицензгүй мэс засал хийдэг газрууд буюу "Гражны эмнэлэг"-үүд маш олон байдагтай холбоотой гэнэ. Мөнгө тааруухан байгаа гадаад жуулчид болон дотоодын иргэд аюултай ч гэсэн ийм газруудыг сонгож уруул томруулах болон  хөх томруулах мэс засал хийлгэдэг гэнэ. Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үүднээс хууль бус эмнэлгүүдэд тавих шаардлага, хуулийг чангатгах талаар засгийн газраас олон ажлыг хийж байгаа ч нэг мөсөн зогсоож чадахгүй байгаа гэнэ. 

Колумб: Сайхан өгзөг хэзээ ч буруудахгүй

10 Мэдээж Америк энэ жагсаалтанд байгаа

2013 онд АНУ-д нийт 1,452,356 мэс засал хийгдэж байсан бол 2015 он гэхэд энэ тоо 1,7 сая болтлоо өсчээ. Хамгийн сонирхолтой нь Америкад нүүрний эд эрхтнүүддээ өөрчлөлт хийх бус, арьс татах, гарын булчингийн унжсан арьсыг тайрч багасгах, хөх, өгзөг өргөх зэрэг мэс засал хамгийн түлхүү хийгддэг гэнэ. Бусад оронд хамгийн түгээмэлд тооцогддог хөх томруулах хагалгаа АНУ-д 2014-2015 онд тоо нь 28%-иар буурсан үзүүлэлттэй гарсан гэнэ. Учир нь Америкчууд мэс заслын оронд, биеийг гэмтээхгүй хийгддэг мэсийн бус шинэ аргуудыг сонгох болсонтой холбоотой. 

Мэдээж Америк энэ жагсаалтанд байгаа

9 Испани: Бүгдийг нэг дор

Испанид 1 жилд 500,000 мэс засал хийгддэг гэсэн тоог Олон улсын мэс заслын холбооноос мэдээллэсэн гэнэ. Испаний халуун цаг агаараас болоод бүсгүйчүүд далайн эрэгт нүцгэн биеэ гарган хоорондоо өрсөлдөх нь элбэг. Тиймээс тэдэнд хөх, өгзөг том байх тусам сайхан хэмээх хууль үйлчилдэг гэнэ. Бусад улсаас давуу тал нь Испанид төлбөрийн олон төрлийн сонголт, уян хатан төлөлтийг санал болгодог ажээ. Харин АНУ-д бэлэн мөнгөөр урьдчилан тооцоо хийдэг тул олон хүмүүс Испани улсыг зорьдог байна.

Испани: Бүгдийг нэг дор

8 Герман эрчүүд, эмэгтэйчүүдээсээ илүү их мэс засал хийлгэдэг

Герман эрчүүд бэлэг эрхтнээ томруулах мэс заслыг хамгийн их хийлгэдэг гэнэ. Судалгаанаас харвал 100,000 Герман эрчүүд тутмын 8 нь ийм төрлийн үйлчилгээ хийлгэсэн байдаг аж. Харин Герман эмэгтэйчүүдийн хувьд хөх томруулах мэс заслыг хамгийн их хийлгэдэг гэнэ.

Герман эрчүүд, эмэгтэйчүүдээсээ илүү их мэс засал хийлгэдэг

7 Канадад залуу наснаасаа мэс засал хийлгэдэг

Канад улсад хийгддэг бүх мэс заслын 25%-ийг хөх томруулах мэс ажилбар дангаар эзэлдэг. Канадад дэлхийн гоо сайхны мэс заслын 1,5% нь л хийгддэг учир тийм ч ихэд тооцогдохгүй. Харин ботокс мэтийн, мэсийн бус элдэв гоо сайхны үйлчилгээгээр дэлхийд эхний 5-д бичигддэг гэнэ. Канадад сүүлийн үед 30-аас доош насны залуу бүсгүйчүүд ботокс болон хөх томруулах мэс ажилбар ихээр хийлгэх моод дэлгэрсэн бөгөөд гоо сайхны мэс засал залуужиж байгаа нь засгийн газрын санааг ихэд зовоож байгаа аж.

Канадад залуу наснаасаа мэс засал хийлгэдэг

6 Францчууд ботоксыг мэс засал гэж үздэггүй

Франц улсын гоо сайхны мэс заслын талаар олон хүн мэдээд байдаггүй ч эмэгтэйчүүдийнх нь 14% нь ямар нэг мэс засал хийлгэсэн гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо 2002 онд дөнгөж 6 % байсан ч, жил бүр өссөөр байгаа гэнэ. Ботоксийг энд мэс засалд огтхон ч тооцдоггүй бөгөөд нь бүх насныхны дунд маш түгээмэл гэнэ. Тэд үүнийгээ "цайны цагийн ажил" гэж нэрлэдэг. 

Францчууд ботоксыг мэс засал гэж үздэггүй

5 Япончууд Европжуу төрхтэй болохыг хүсдэг

2014 онд Японд 1,260,351 мэс засал хийгджээ. Япон улсын амьжиргаа болон анагаах ухааны өртөг нь маш өндөр учир гоо сайхны мэс заслууд хамгийн үнэтэй хийгддэг. Хамгийн түгээмэл 5 мэс засалд давхраа оёх, хамар нарийсгах, өөх соруулах, уруул томсгох, арьс чангалах зэрэг ордог. Эдгээрийн тусламжтай эмэгтэйчүүд нь Европжуу төрхтэй болж бусдаас ялгарахыг хүсдэг гэнэ. Мэс заслын дараа удаан гам барихгүй, ажлаа алдахгүйн тулд тарилгын аргыг сонгох бүсгүйчүүд ч олон байдаг ажээ. 

Япончууд Европжуу төрхтэй болохыг хүсдэг

4 Тайван бол дэлхийн мэс заслын төв цэгүүдийн нэг

Тайван улс нь мэс заслаараа Солонгос улстай ижил алдартай. Маш олон улсаас хүмүүс зорин очиж, бүх төрлийн мэс засал хийлгэдэг. Таны мэдэж байгаачлан хүйс солиулах мэс заслаараа дэлхийд алдартай. Мэс заслын үнэ нь БНХАУлсаас ч хямд учир зорьж очсон хүмүүс нэгэн зэрэг олон мэс засал хийлгэх сонирхолтой байдаг гэнэ. 

Тайван бол дэлхийн мэс заслын төв цэгүүдийн нэг

3 Италид сүүлийн жилүүдэд үнэ нь хямдарч байгаа

2010 оны байдлаар Италид 815,745 мэс засал хийгдсэн гэсэн тоо бий. Эдгээрийн ихэнхийг уруул томруулах мэс засал эзлэж байсан ажээ. Харин 2014 онд хамгийн их хийгдсэн мэс засал нь хөх томруулах болж өөрчлөгдсөн гэнэ. Үүний учир нь сүүлийн жилүүдэд гоо сайхны мэс заслын үнэ буурч бүсгүйчүүд илүү даацтай мэс заслуудыг хийлгэх болжээ. Мөн 1994 оноос хойш 9 жил Итали улсын ерөнхий сайдын албыг хашсан Силвио Бэрлуцони (Silvio Berlusconi) үс суулгуулах мэс засал хийлгэж нэг хэсэг хэвлэлийн сэдэв болоод байсан юм. 

Италид сүүлийн жилүүдэд үнэ нь хямдарч байгаа

2 Грек улс мэс заслаараа дэлхийд 2 дугаарт жагсдаг

Грек улсын эдийн засаг ноцтой хямрахад мэс заслын үнэ маш ихээр буурсан гэнэ. Энэ үед бүсгүйчүүд бусад зүйлсээс илүү хөх томруулах мэс ажилбарт маш их мөнгө үржээ. Грек улс нь мэс заслаараа ийм дээгүүрт байгаа нь хачирхалтай санагдах ч бүсгүйчүүд нь далайн эрэг дээр олон цагийг өнгөрөөдөг гэвэл танд илүү ойлгомжтой болох байх. 

Грек улс мэс заслаараа дэлхийд 2 дугаарт жагсдаг

1 Солонгосд төгсөлтийн баярын бэлэг болгож мэс засал хийлгэдэг

Солонгосын 5 хүн тутмын нэг нь, Сөүл хотын оршин суугчдын 3 хүн тутмын нэг нь мэс засал хийлгэсэн гэсэн судалгаагаар Солонгос улс мэс заслаараа дэлхийд 1 дүгээрт жагсаж байна. Бусад улсуудад эрчүүд нүүрэндээ гоо сайхны мэс хийлгэсэн тохиолдол 1-3%-ийг эзэлдэг бол Солонгос эрчүүдийн 15% нь гоо сайхны хагалгаанд орсон байдаг ажээ. Тэдний хувьд нүүрийг ахин хэлбэржүүлэх буюу эрүүг нарийсгаж, хацрыг өндөрсгөн төгс царайны хэлбэртэй болгох мэс засал хамгийн алдартай нь гэнэ. Эцэг эхчүүд нь охин хүүхдэдээ төгсөлтийн баярын бэлэг болгож мэс засалд орох мөнгө өгдөг нь дэлхийн хаана ч байхгүй сонин үйлдэлд тооцогддог бөгөөд хүүхдүүд нь ч үүнд маш дуртай байдаг ажээ. 

Солонгосд төгсөлтийн баярын бэлэг болгож мэс засал хийлгэдэг

21
таалагдаж байна

12
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл