Сурталчилгаа (15)
Хаах

Зөөврийн компьютерийн цэнэгийг удаан барих нууц аргууд

Орчин үед бараг хүн болгон л хувьдаа зөөврийн компьютертэй болсон шүү дээ. Харин ихэнх зөөврийн компьютер цэнэгээ тийм ч удаан барьж чаддаггүйгээс болоод бидэнд багагүй бэрхшээл учирдаг нь үнэн юм. Тиймээс та доорх аргуудыг хэрэглэн, зөөврийн компьютерийнхаа цэнэгийг илүү удаан хадгалаарай.

Зөөврийн компьютерийн цэнэгийг удаан барих нууц аргууд

Компьютерийн цэнэгийг хурдан дуусахад хүргэдэг гол хүчин зүйл бол гар, хулгана, чихэвч гэх мэт дагалдах хэрэгслүүд юм. Эдгээр нь маш их эрчим хүч зарцуулдаг төдийгүй баттерейний чанарыг муутгаж байдаг.

Хүмүүс ихэнхдээ компьютер дээр ажиллаж байхдаа маш олон цонх нээж, олон программуудыг нэгэн зэрэг ачааллуулдаг. Энэ нь компьютерийн цэнэгийг хурдан дуусахад нөлөөлдөг тул та зөвхөн хэрэгцээтэй байгаа программуудаа ачааллуулаарай.

Компьютерийнхаа тоосыг тогтмол арчиж цэвэрлэснээр агааржуулах нүхэнд тоос, шороо хуримтлагдахаас сэргийлэх болно. Учир нь агааржуулах нүх бөглөрч, компьютер их халснаар, баттерейнд муугаар нөлөөлдөг.

Баттерей болон түүний ойр орчмын тоос, шороог цэвэрлэснээр компьютерийн эрчим хүчний хэрэглээнд сайнаар нөлөөлдөг. Мөн 3 сард нэг удаа баттерей болон түүний ойр орчмыг спиртээр арчиж цэвэрлэж байгаарай.

Баттерей чанарыг муутгахгүйн тулд сайн амрааж байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэг удаад олон цагаар хэрэглэх болон удаан цэнэглэхээс татгалзаарай. Мөн та компьютерийнхаа баттерейг нь салгаж, цэнэглэгчийг нь залгаж, ашиглаж болох юм.

Компьютерийг цэнэглэж байх үед тодорхой хэмжээгээр халдаг бөгөөд, энэ үед нь нэмж программууд ачааллуулснаар улам ихээр халж, баттерейг гэмтээдэг байна. Үүний оронд та баттерейг нь салгаж, цэнэглэгчийг нь залгаж, ашиглаарай.

Баттерейн зарцуулалтын ихэнх хэсэг нь дэлгэцийн гэрлэнд зарцуулагддаг. Тиймээс дэлгэцийн гэрлийг бууруулж байгаад ашиглавал цэнэгээ илүү удаан барих болно.

Хүмүүс тэр бүр анзаардаггүй ч “Bluetooth” маш их эрчим хүчийг ашигладаг. Тиймээс ашиглаагүй үедээ тогтмол унтрааж байгаарай.

Компьютер дээрх программыг шинэчилж суулгах үед нэлээдгүй урт хугацаа шаардагддаг учраас энэ үед цэнэглэгчээ холбож, баттерейг салгаарай.

Компьютерийг зөөлөн гадаргуу дээр тавьж, ажиллуулахад маш их халснаар баттерейн чанарт муугаар нөлөөлдөг байна.

Цэнэглэгчний чанар ч бас баттерейн чанарт нөлөөлдөг аж. Мөн өөр өөр цэнэглэгч хольж залгах нь чанарыг нь муутгадаг.

GPS буюу байршил тогтоогчоор ажилладаг программуудыг шаардлагагүй бол унтрааж байгаарай. Учир нь GPS нь маш их эрчим хүчийг зарцуулж, ажилладаг байна.

Компьютерийнхаа “Airplane mode” тохиргоог асааснаар утасгүй сүлжээ, “Bluetooth” гэх мэт харилцаа холбооны программууд унтардаг. Ингэснээр эрчим хүчний зарцуулалтыг маш ихээр хэмнэх болно.

Энэ нь баттерейг дүүртэл нь цэнэглэхгүй, цэнэгийг нь бүрэн барахгүй байна гэсэн үг бөгөөд, баттерейний чанарыг хадгалах хамгийн шалгарсан арга юм. Өөрөөр хэлбэл та баттерейг 80%-аас дээш гартал нь цэнэглэхгүй, 20%-аас доош буутал нь ашиглахгүй байх ёстой юм.

Компьютерийнхаа хард дискийг SSD буюу “Solid State Driver”-аар сольсноор эрчим хүчийг илүү их хэмнэх болно.

Компьютерийнхаа “Power settings” хэсгийн “Power saver” тохиргоог нь асаавал хэт их эрчим хүч зарцуулахаас сэргийлэх болно.

Зарим нэг цэнэглэгч бусдаасаа илт хурдан цэнэглэдэг байх нь бий. Гэхдээ хэт хурдан цэнэглэх нь баттерейнд халгаатай аж.

Дуу сонсох нь мөн л нэлээдгүй эрчим хүчийг зарцуулдаг. Тиймээс та аль болох утсан дээрээ дуу сонсож байгаарай.

Хэрэгцээгүй үед буюу гэрэлтэй газар байгаа үедээ гаран дээрх гэрлийг унтрааж байгаарай. Учир нь гэрэл нь баттерей зарцуулалтын 1 цаг тутмаас 5 минутын цэнэгийг хороож байдаг.

Компьютероо 5 минутаас дээш хугацаагаар, түр хэрэглэхгүй үедээ “Sleep mode” тохиргоон дээр дарж, унтраагаарай.

“Google Chrome”-ийн оронд “Firefox”-ийг ашиглаарай. Учир нь “Google Chrome” дээрх нэмэлт сурталчилгаа, аппликейшнүүд эрчим хүчний зарцуулалтаас нэлээдгүй хороож байдаг.

Хоёр баттерейг ээлжлэн хэрэглэж байвал аль алиных нь чанар муудахгүй байх болно. Учир нь баттерейг амраахгүй ашиглах нь чанарт муугаар нөлөөлдөг.

8
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл