Сурталчилгаа (15)
Хаах

Алдартай дуунуудын бидний мэддэггүй далд утгууд

Гадаад дуу сонсохдоо бид шинэлэг ая, дуучны хоолой зэрэгт ховсдогдон үгнийх нь утгыг олох гэж төдийлөн анхаарал хандуулдаггүй. Харин зарим үед дуучид өөрийн сэтгэлийн хөдлөл, нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг хөндөж дууны шүлэгний цаана далд санааг илтгэн дуулдаг ажээ. Ингээд таны байнга сонсдог ч анзаарч байгаагүй дууны далд утгын нууцуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Алдартай дуунуудын бидний мэддэггүй далд утгууд

1 Ти Эл Си (TLC) хамтлагийн “Waterfalls” дуу

Энэ дууны хэмнэлийг өөрчлөн сүүлд "Stooshe" хамтлаг дуулж алдарт гарсан билээ. Энэ дууг анх Ти Эл Си (TLC)  хамтлаг 1990-ээд оны үед гаргаж байжээ. Тухайн үеийн АНУ-ын нийгэмд хар тамхи, ДОХ өвчин маш их газар авч, нийгэм тэр чигээрээ энэ талаар ярилцаж байсан үе билээ. Тэд энэ дуугаараа бидний өмнө агуу их хүсэл мөрөөдөл байгаа ч залуу үеийнхний өмнө тулгарч байгаа хар тамхи худалдаалах гэмт хэргийн тархалт, өвчнүүдийн талаар асуудлуудыг хөндсөн юм. Дууны "Тэр гарч өөрийн мэддэг аргаар мөнгө олж, өөрийгөө тэжээнэ. Өөр нэгний бие хүйтэн газарт хэвтэж байна." гэсэн хэсэгт хар тамхины тухай "Түүний бие өвдөж байгаа ч тэр яагаад гэдгийг нь мэдэхгүй, 3 үсэгт аймшиг түүнийг авс руу нь татаж байна" гэсэн хэсэгт ДОХ өвчний талаар, мөн зэвсэгийн аюулын талаар дуулдаг билээ. Тэдний гайхалтай хоолой болон аялгуунд татагдаж энэ утга санааг нь олж сонсоогүй хүмүүс олон байдаг гэнэ. 

Ти Эл Си (TLC)  хамтлагийн “Waterfalls” дуу

2 Викенд (The Weeknd)-ийн “Can’t Feel My Face”

Гарсан даруйдаа хит болж хөгжмийн суваг бүрээр явж байсан энэ дууг та санаж байгаа байх. Энэ дуу нь үнэндээ нэг охинд галзууртлаа дурлаж, өөрийгөө ч мэдрэхгүй байгаа гэсэн санаа биш ажээ. Энэ дууны "тэр эмэгтэй буюу түүнд" гэсэн үгээр эмэгтэй хүнийг бус хар тамхийг төлөөлүүлэн, өөрийн хар тамхины донтолтын тухай дуулсан гэнэ. Дуу эхлэхдээ "Тэр намайг үхүүлнэ гэдгийг мэдэж байгаа ч, ядаж бид хоёулаа мэдээгүй байна" гэсэн хэсгээр үүнийг нотлож болох юм. Хэрэв та түүний амьдралын тухай бага зэрэг уншиж, судалбал түүний хар тамхины донтолтын талаар мэдэж болно. 

Викенд (The Weeknd)-ийн “Can’t Feel My Face”

3 Лэди Гага (Lady Gaga)-ийн “Poker Face”

Түүний дуунууд үргэлж далд утга санаа, нийгэмд хандсан маш хүчтэй дохиог дуу хөгжмөөрөө бусдад хүргэдэг байсан. Тэгвэл түүний хит  “Poker Face” дуунд хөзрийн талаар дуулаагүй нь лавтай. Дуунд "Үгүй дээ тэр миний покер царайнаас нууцыг мэдэж чадахгүй" гээд, дахилтанд "Би чамд хайртай гэж хэлэхгүй, тэвэрч эсвэл үнсэж чадахгүй, яагаад гэвэл би өөрийнхөө доодохоо хуурах гэж ядаж байна, Худлаа хэлээгүй байна, би хайрын цавуугаараа буудаж байна " гэж дуулдаг. Энэ хэсгийн цаад санаа нь тэрээр найз залуутай боловч түүндээ эмэгтэй хүнд татагдаж байна гэдгээ хэлэхээс айж байгаа бөгөөд түүнтэй хамт байхдаа покер царай гаргаж, түүнийг хуурч байна гэсэн санааг илэрхийлсэн ажээ. 

Лэди Гага  (Lady Gaga)-ийн “Poker Face”

4 Мадонна (Madonna)-ийн "Like a Virgin"

Энэ дууны хүчтэй үгийг дуучны анхны сексийн талаар гэсэн олон янзын таамаг гарсны дараа дууг зохиосон Билли Штэйнбэрг (Billy Steinberg) Нью-Йорк Таймс сонинд ярилцлага өгч энэ дууны үг өөрийнх нь амьдралын тухай гэж баталжээ. "Би цэвэр ариун биш байж магадгүй гэж түүндээ хэлж байсан, бусад хүмүүс шиг л би роматикаар сэтгэлдээ цохилт авч байсан, гэхдээ би шинэ харилцаа эхлүүлж байна, маш сайхан байна, миний бүх шархийг эдгээж өмнө нь хэзээ ч мэдрээгүйг минь мэдрүүлж байна, учир нь энэ маш дүүрэн бас гүнзгий" гэсэн хэсэг нь харамсалтай нь хайрын тухай биш сексийн тухай гэдгийг илчилсэн юм. 

Мадонна (Madonna)-ийн "Like a Virgin"

5 The Spice Girls - “Spice Up Your Life”

1990-ээд оны хит энэ дуу хар тамхи хэрхэн бэлтгэх тухай зааврын тухай дуулдаг гэнэ. Эхлээд "Хэрвээ чамд сайхан санагдаж байвал баруун тал руугаа, хэрэв чамд таалагдаж байвал зүүн тал руугаа" гэж дуулдаг. Үүнийг сонссон хүмүүс 2 тийш бүжиглэ гэж ойлгодог ч үнэндээ кристал төрлийн хар тамхийг бэлтгэхэд  ингэж 2 тийш нь хольдог гэнэ. Уг дууг "Breaking Bad" цувралын хар тамхины тухай ангид хүртэл ашиглаж байсан гэнэ. 

The Spice Girls - “Spice Up Your Life”

6 Кэти Пэрри (Katy Perry)-“Firework”

Энэ дууны шүлэг шууд утгаараа өөрийгөө байгаагаар нь хайрлаж, өөртөө итгэлтэй байхыг дуулдаг далд санаагүй мэт санагддаг. Энэ нь ч үнэн. Гэхдээ дууг зохиолцсон дуучин Кэти "Би амьдралынхаа сүүлчийн өдрөө Санта Барбарагийн далайн эргээс салютанд өөрийгөө уяад нисэхсэн гэсэн аймшигтай бодол байдаг шүү" гэж хэлжээ. 

Кэти Пэрри (Katy Perry)-“Firework”

7 Psy- “Gangnam Style”

Энэ дуу зөвхөн Солонгосд биш дэлхий даяар алдартай болсон ч дууны үгийг ойлгосон хүн цөөхөн биз. Энэ дууны клип, шинэлэг хэмнэл, бүжигнээс болоод л алдартай болсон гэхэд хилсдэхгүй. Дууны Гангнам гэдэг нь Сөүл хотын баячуудын хороолол бөгөөд баян болж дүр эсгэн үнэтэй хүрэм өмсөж, үнэтэй машин жолооддог ч өрөндөө баригдсан, өдрийн цайндаа бэлэн гоймон иддэг хүмүүсийн тухай тэднийг шоглосон хөгжилтэй утгатай дуу гэнэ. Баячуудын амьдралыг дуурайх гэж оролддог ийм хүмүүсийг Гангнам стиль хэмээн шоглосон нь энэ аж. 

Psy- “Gangnam Style”

8 The Guess Who хамтлагийн “American Woman” дуу

Канад хамтлагийн Америк бахархалын тухай, бүсгүйчүүдийнх нь гоо үзэсгэлэнг дуулсан гэж бодож байвал 100% буруу. Тухайн үед Америк, Вьетнамтай дайтаж байсан бөгөөд уг залуус энэ дуундаа Америкийн дайнаас залхаж " Америк бүсгүй минь надаас хол бай, Америк бүсгүй минь хамайг тайван байлга, хаалганы минь гадуур бүү эргэлдээч, би чиний царайг ахиж хармааргүй байна." хэмээн эмэгтэй хүнээр төлөөлүүлэн хэлсэн аж. 

The Guess Who хамтлагийн “American Woman” дуу

9 Брьюс Спрингстээн (Bruce Springsteen)-ий “Born In The U.S.A.”

Энэ дуу Америкийн үндэсний бахархал болтлоо дуулагдсан гэж болно. Энэ дууг Америкчуудын магтан дуулсан гэж хүмүүс боддог ч үнэндээ Вьетнамаас эргэн ирсэн ахмад дайчидтай буруу харьцаж байгааг шүүмжилсэн дуу ажээ. Дуунд "Намайг харийн нутаг руу, шар хүмүүсийг алуулахаар явуулсан", тэгээд цааш нь өөрт төрсөн муухай сэтгэгдэл, мэдрэмжүүдийн талаар ярьж эцэст нь "Би 10 жил замын дэргэд шарагдан хэвтсэн ч, одоо надад очих газар, явах зүг алга" гэж тэдэнд анхаарал хандуулахгүй байгаа тухай дуулдаг гэнэ. 

Брьюс Спрингстээн (Bruce Springsteen)-ий “Born In The U.S.A.”

10 The Eagles хамтлагийн “Hotel California” дуу

Явуулын олон зочид ирж буудаллаад буцдаг замын нэгэн зочид буудлыг элдвээр дүрслэн, очиж үзмээр газар болтол дүрслэн дуулдаг энгийн үгтэй энэ дууны цаана илүү гүнзгий утга байдаг гэнэ. Тэд хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, өөрийгөө үгүй хийж буй нэгний талаар үүндээ дуулдаг гэнэ. Дуунд "Чи хэзээ ч гараад явж болох ч, үүрд орхиж болохгүй" гэж өөрөө өөрийнхөө дүрмэнд баригдаж, гацсан, сэтгэлээ гашилгасан хүмүүсийн тухай дуулдаг. Хэн нэгэн таныг орхин одоход таны сэтгэлд үлдэх хоосон мэдрэмж таныг алж ч болох учир зүгээр л тавьж явуулан мартах хэрэгтэй гэсэн санаа аж. 

The Eagles хамтлагийн “Hotel California” дуу

11 Foster the People хамтлагийн “Pumped Up Kicks” дуу

Энэ дууны ая гайхалтай хуучинсаг классик атлаа, хэмнэлтэй тэрхүү байдалд хавсдогдон хүмүүс үнэндээ үгийг нь ойлгож сонсдоггүй аж. Дууны зохиолч Марк Фостер (Mark Foster) энэ дууг бичихийн тулд өсвөр насны сэтгэцийн өвчтэй хүүхдүүдийн тухай уншиж, тэдний толгойд юу болж байдаг талаар бодон энэ дууг бичсэн байна. Дууны гол дүрийн хүү хэтэрхий их дээрэлхүүлж эцсийн цэгтээ хүрч, сургууль руугаа буу авч очжээ. "Намайг дээрэлхсэн бүх хүүхдүүд зугтаасан нь дээр шүү, хурдан зугтаа, буугаа гаргаж байна би. Сумнаас хурдан гүйж намайг дээрэлхдэг хүүхдүүд зугтаасан нь дээр шүү" гэж дуулдаг байна. 

Foster the People хамтлагийн “Pumped Up Kicks” дуу

12 Бонний Тайлер (Bonnie Tyler)-ийн “Total Eclipse Of The Heart” дуу

Жим Штэйнман (Jim Steinman)-ий бичсэн  дэлхийн хамгийн  алдартай хайрийн дууны ахны нэрийг нь "Вампирийн хайр" "Vampire's Love" гэдэг ажээ. Тиймээс энэ дуу үхэшгүй мөнх хүмүүсийн хайр, дурлалын тухай дуулдаг гэнэ. "Нэгэн цагт миний амьдралд гэрэл гэгээ байсан, харин одоо зөвхөн харанхуй дахь хайр л үлдлээ" гэж дуулдаг. Хэрэв шүлгийг анхааралтай сонссон бол харанхуйтай холбоотой зүйлсийн талаар маш их зүйл бичсэн гэж зохиолч нь өөрөө хүртэл хэлж байжээ. 

Бонний Тайлер (Bonnie Tyler)-ийн “Total Eclipse Of The Heart” дуу

13 Битлз (The Beatles) hgbmlgunay “Blackbird” дуу

Тэднийг алдрын оргилд байх үед дууны ая, үг зэрэг маш сонирхолтой байсан ч хэн нэгэн цаад санааг олох гэж бодож байсангүй. Харин энэ талаар сонирхож эхэлснийхээ дараа хүмүүс тэдний ойлгосноос тэс өөр зүйлсийн талаар ярьж байсныг мэдсэн юм. Тэдний “Blackbird” буюу "Хар шувуу" дууг Паул Макартни гал тогооныхоо ширээн дээр сууж байгаад бичсэн гэдэг. 2008 онд "Mojo" энтертайнмент сайтад өгсөн ярилцлагандаа "Би энэ дуундаа өнгөт арьстнуудын эрхийг хамгаалах талаар, иргэний эрхийн талаар бичсэн. Ингэхдээ хар шувуугаар өнгөт арьстнуудыг төлөөлүүлсэн" гэжээ. Дууны шүлгэнд "Хар шувуу шөнийн харанхуйд дуулж байна. Энэ эвдэрхий далавчыг аваад, нисэж сураарай" гэж бичжээ. 

Битлз (The Beatles) hgbmlgunay “Blackbird” дуу

14 “The 12 Days Of Christmas” – Frederic Austin

Энэ дууг анх сонсоход ямар ч гэмгүй, бүгд дуулж болох зул сарын хүүхдийн дуу шиг л сонсогддог. Гэхдээ энэ дуу зохиогдох үед шашны шууд үзлийг дуунд тусгах нь тийм ч таатай хариу авдаггүй байсан гэнэ. Үүнээс гадна шашны дууг хүмүүс баяраараа дуулахыг хүсэхгүй шүү дээ.Тиймээс дууны зохиолч үгний цаана нууц утгуудыг оруулж, одоо бидний мэддэг баярын дуу болгожээ. Дуунд 12 өдрийн турш нэгэн хүнд түүний жинхэнэ хайр нь янз бүрийн бэлэг өгч буйгаар дуулдаг. Жинхэнэ  хайр гэдгээр бурхныг хэлж буй аж. Ингээд Библийг-Мосийн алтан таван цагиргаар, Есүсийг- Лийрний модон дээрх ятуу шувуугаар төлөөлүүлсэн гэнэ. 

“The 12 Days Of Christmas” – Frederic Austin

15 "The Police" хамтлагийн “Every Breath You Take” дуу

Дууг зохиосон хамтлагын дуучин Стинг тухайн үед эхнэр нь араар тавьсан гэж харддаг байсан ажээ. Түүний энэ дууны үгэнд "Чамайг амьсгал авах бүрт, чамайг алхан гишгэх үед, чамайг итгэлийг минь алдах үед, чиний хийсэн алхам бүрийг би харж байх болно" гэсэн дахилтын хэсэг нь үнэхээр л дээрээс харж буй сахиусан тэнгэрээс илүүтэй, араас мөшгидөг гаж донтон шиг сонсогддог гэж хүмүүс бодсон байна. Үнэхээр ч хэрэв хэн нэгэн таны амьсгал бүрийг чагнаад байвал үнэхээр аймар биш гэж үү. 

"The Police" хамтлагийн “Every Breath You Take” дуу

10
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл