Сурталчилгаа (15)
Хаах

Хэмжээг нь хэтрүүлбэл таныг үхэлд хүргэх 15 бүтээгдэхүүн

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг зарим хүнсийг нэг дор ихээр хэрэглэбэл үхэлд хүргэдэг тухай та сонсож байсан байх. Тэгвэл яг ямар бүтээгдэхүүнийг, хэр тунгаар хэрэглэбэл хүний аминд халтай байдаг талаарх дэлгэрэнгүй мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ. Ингэхдээ та бидний өдөр тутамдаа үргэлж хэрэглэдэг зүйлсийг багтаасан тул танд сонирхолтой байх болов уу.

Хэмжээг нь хэтрүүлбэл таныг үхэлд хүргэх 15 бүтээгдэхүүн

1 Цэвэр ус

Өдөрт 2 литр ус уувал хүний бие эрүүл байж, зохистой шингэнээ авч байдаг билээ. Гэвч үүнийгээ хэт ихдүүлж 14 ба түүнээс их литр ус уувал бөөр, шингэнийг зохицуулж чадахаа больж, дотор эрхтнүүд хавагнан, тархи, амьсгалын зам цусанд боогдон үхэлд хүргэдэг гэнэ.

Цэвэр ус

2 Кофе

Кофенд хүний биеийг сэргээж, эрч хүчтэй байлгахад тустай каффейн хэмээх бодис агуулагддаг. Энэ бодисны 15 грамм нь хүний биеийг үхэлд хүргэхэд хангалттай байдаг гэнэ. Ийм хэмжээний каффейн нь ойролцоогоор 113 аяга кофенд агуулагдах юм. Кофегоо энергийн эсвэл хийжүүлсэн ундаагаар найруулж уувал бие шоконд орж, зүрх ачааллаа дийлэхгүй болон эмнэлэгт хүргэгдэх аюултай. 

Кофе

3 Шоколад

Шоколаданд ихээр агуулагддаг "Теобромин" хэмээх бодис нь тархины төв мэдрэлийн системийг хүчтэй өдөөгч юм. 10 кг орчим шоколад идсэний дараа энэ систем хордож, дотор муухай оргих, суулгах, хордлогонд орох шинж тэмдэг эхэлж илрээд дараа нь татаж унан, дотоод цус алдалтын улмаас нас бардаг байна.

Шоколад

4 Согтууруулах ундаа

Эрүүл хүний элэг өдөрт 200 грамм архи эсвэл 2 шил шар айрагны хорыг шүүх чадалтай байдаг. Харин согтууруулах ундааны үхлийн тун нь 40%-ийн найрлагатай,  1,25 литр архи байдаг гэнэ. Үүнийг хундгаар тооцолбол 45 мл-ийн аягаар 27 удаа уусантай тэнцэх юм. Хэтрүүлэн уусан үед бие хорыг гадагшлуулах гэж, бөөлжих сэдэл өдөөдөг. Мөн архийг энергийн ундаагаар даруулж уувал зүрх савлан, агааргүй орчинд шууд ухаан алдах аюултай байдаг.

Согтууруулах ундаа

5 Тамхи

Нэг ширхэг тамхинд ойролцоогоор 0,3-0,8 мг никотин агуулагддаг. 60 грамм никотин хүний аминд хүрэх чадалтай. Тиймээс нэг дор 75 ширхэг тамхи татвал, та "нөгөө ертөнц рүү" одох болно. 

Тамхи

6 Марихуана

Энэ өвс нь олон төрлийн тайвшруулах үйлчилгээтэй байдаг бөгөөд зарим эмийн найрлаганд ч ордог. Марихуана хэрэглэдэг хүн 680 кг өвсийг 15 минутанд татах эсвэл 22 кг-ийг нэг дор зажиллахгүй л бол аминд нь ноцтой нөлөөгүй ажээ. 

Марихуана

7 Алимны үр

Та өдөрт 18 алим идэхэд үхэхгүй харин 18 алимны үрийг идвэл амь насанд аюултай юм. Учир нь алимны үрэнд нь "цианид" их хэмжээгээр агуулагддаг гэнэ. 

Алимны үр

8 Интоорын үр

Алимны үр нь цианид агуулдаг ганц жимс биш бөгөөд интоор, чангаанз, тоор, гашуун алмонд самранд уг бодис ихээр агуулагддаг гэнэ. Тиймээс жимс идсэнийхээ дараа доторх ясыг нь хагалж идэх хэрэггүй гэж зөвлөе. 

Интоорын үр

9 Гадил

Гадил жимсэнд кали их хэмжээгээр агуулагддаг. Банана идээд үхсэн хүн байхгүй ч, хэрэв нэг удаа 400-г идвэл биен дэн кали хэт ихсэн, амь эрсдэх аюултай ажээ. 

Гадил

10 Жүрж

11,000 жүржийг нэг дор идвэл үхэлд хүргэж чадна. 

Жүрж

11 Давс

Хүний өдрийн давсны хэмжээ 1.5-4 грамм байвал хамгийн зохистой гэж үздэг. Давсны үхлийн тун нь нэг цагт 250 грамм буюу ойролцоогоор 48 хоолны халбага байдаг аж. Давс идэж амиа хорлохыг оролдсон хүний бие огцом хавагнаж, харахын аргагүй муухай болдог. 

Давс

12 Халуун ногоо

Хоол амтлахад хэрэглэдэг хатааж нунтагласан халуун ногооноос 130 халбагыг нэг дор идэж чадвал үхэлд хүрнэ.

Халуун ногоо

13 Элсэн чихэр

Элсэн чихэрний үхлийн тун нь хүний биеийн жингийн 1 кг тутамд 7 граммтай тэнцэх хэмжээтэй байдаг. Тиймээс дундаж жинтэй хүн нэг дор 2,5 кг элсэн чихэр идвэл сахарозонд хордон үхдэг байна. 

Элсэн чихэр

14 Шүдний оо

Бидний өглөө, орой бүр шүдээ цэвэрлэхэд хэрэглэдэг ооноос 24 жижиг савтайг залгивал хүний бие үхэлд хүрдэг. 

Шүдний оо

15 Өвчин намдаах эм

2017 онд “Европын эрүүл мэндийн сэтгүүл”-ээс гаргасан судалгаагаар бүх төрлийн өвчин намдаагч тэр дундаа Ибупрофен, Наклофен зэрэг эмийг тогтмол хэрэглэдэг хүмүүс, зүрхний шигдээсээр өвчлөх магадлал 31%-иар илүү байдаг гэжээ. Мөн нэг дор 3 ба түүнээс олныг давхарлаж уувал зүрх зогсох аюултай. 

Өвчин намдаах эм

25
таалагдаж байна

5
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл