Сурталчилгаа (15)
Хаах

Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд

Эмэгтэй хүн бүр өөрийн гэсэн гоо үзэсгэлэнтэй байдаг. Харин загварын ертөнцөд 90-60-90 харьцаатай бие, ямар ч өөгүй царай, энгийн үс, тэгш шүд гээд ямар ч өөгүй, хүүхэлдэй шиг байж, хэмжээсэнд тохирч таарахыг шаарддаг. Бидний одоо танилцуулах 10 модель загварын ертөнцийн энэ стандартад нийцэхгүй ч, харахгүй өнгөрч боломгүй гоо үзэсгэлэнгээрээ тодрон гарч ирсэн юм. Тэд ямар нэг хэм хэмжээнд тааруулах бус өөрийн төрөлхийн гоо сайхныг мэдэрч, хайрладаг нь лавтай. 

Дутагдлаа давуу тал болгосон алдартай моделиуд

1 Салэм Митчэлл (Salem Mitchell)

Энэ жил 18 нас хүрч буй Салэм загварын томоохон сэтгүүл "Nylon"-той гэрээ байгуулсан бөгөөд сэтгүүлээс түүнийг "ирээдүйн загварын төрх" хэмээн нэрлэсэн байна. Түүний сэвх яг л гадилны хальсан дээрх хар толбо шиг нүүрээр нь битүү тархсан ч энэ нь түүнийг улам үзэсгэлэнтэй болгодог гэж сэтгүүлийнхэн үзэж байгаа гэнэ. 

Салэм Митчэлл (Salem Mitchell)

2 Касил МакАртур (Casil MacArthur)

"Өөрийнхөөрөө байх нь маш их зориг шаарддаг" гэж 16 настай, трансжендер загвар өмсөгч Касил хэлсэн байна. Тэрээр аль хэдийн загварын хамгийн том брэндүүд болон "Marc Jacobs", "Calvin Klein" зэрэгтэй хамтарч ажиллаж эхэлсэн бөгөөд эрэгтэйлэг дүрээр хэд хэдэн загварын сэтгүүлийн нүүрийг чимж яваа ирээдүйтэй загвар өмсөгч юм. 

Касил МакАртур (Casil MacArthur)

3 Адвоа Абоа (Advoa Aboa)

Их Британи улсын модель энэ бүсгүй хар тамхины, донтолт, загварын ертөнцийн хэт гаж шаардлагуудын талаар шүүмжлэлийг хэлж, олон лекц тавьж байсан юм. Тэр бол гоо үзэсгэлэн, оюун ухаан хоёрын төгс хослол. "Түүнийг тайзан дээр алхаж эхлэхэд л төгс зүйлд төгсгөл байхгүй харин төгс бусаас гайхамшгийг олж болдгийг ойлгох шиг болдог" гэж загвар зохион бүтээгчид хэлжээ. 

Адвоа Абоа (Advoa Aboa)

4 Натали Вэслтнг (Natalie Westling)

Энэ жил 20 настай бүсгүй маань "Prada", "Christian Dior" зэрэг брэндүүд, "Vogue", "Another Magazine", "iD", "Dazed" сэтгүүлтэй хамтран ажиллаж байгаа амжилттай яваа нэгэн юм. Энэ насандаа түүн шиг амжилтанд хүрсэн нь үнэхээр гайхалтай санагдах ч, түүний хүүхэлдэй шиг төрх, төрөлхийн улаан үс нь энэ хүртэл явахад нь тусалсан биз. 

Натали Вэслтнг (Natalie Westling)

5 Диана Вэрас (Diana Veras)

Диана өөрийн бага зэрэг махлаг биенээсээ огтхон ч санаа зоволгүй сүүлийн үеийн трэнд болсон хувцсыг өмсөж, өөрийнхөө төрөлхийн гоо сайханд итгэлтэй алхдаг бүсгүй юм. Дианаг хамгийн "үнэнч" Инстаграмтай ч гэдэг. Учир нь тэр зургаа нэг их янзалдаггүй бөгөөд зургуудаас нь түүний дутагдлуудыг харж болох ч, эдгээр төгс бус байдал нь түүнийг улам үзэсгэлэнтэй болгодог гэдэгтэй маргахын аргагүй. Одоогоор "Harper's Bazaar", "Teen Vogue" сэтгүүлтэй хамтран ажиллаж байгаа гэнэ. 

Диана Вэрас (Diana Veras)

6 Тиэрра Вэллэт (Tierra Wellett)

Түүний дахин давтагдашгүй төрх нь түүнийг "Anti-Agency" загварын агентлагийн хамгийн үнэтэй модель болгож чадсан байна. "Anti-Agency" нь түүн шиг ховор төрхтэй загвар өмсөгчидтэй хамтран ажилладаг бөгөөд нилээдгүй амжилттай ажилладаг ажээ.
 

Тиэрра Вэллэт (Tierra Wellett)

7 Скарлетт Костэлло (Scarlett Costello)

Скарлетт энэ жил 19 настай бөгөөд хөмсөгнийхөө үсийг янзлахыг хүсээгүйгээс нь болж түүнийг сургуульд нь ихээхэн шоолж, дээрэлхдэг байжээ. Харин түүний энэ шийдвэр нь түүнийг загварын сэтгүүлийн нүүрэнд гарахад тусалсан байна. Түүний зургуудыг Инстаграмаас олж харсан "Teen Vogue", "Cosmopolitan" сэтгүүлүүд хамтран ажиллах санал тавьсан байна. 

Скарлетт Костэлло (Scarlett Costello)

8 Изабел Хэндрикс (Isabel Hendricks)

Сүүлийн жилүүдэд өөрийн биеэс ичих хэрэггүй, гоо сайхнаа тодотгохыг уриалан, махлаг моделиуд загварын ертөнцөд хүч түрэн орж ирсэн. Тэдний нэг болох энэ бүсгүй загварт ямар ч дүрэм байдаггүйг батлах мэт дуртай хувцсаа өмсөж, хүссэн зүйлээ хийж амьдардгаараа бусдаас онцлог юм. Махлаг бүсгүйчүүд богино майк, бариу өмд өмсвөл илүү тарган үзэмжгүй харагдана  гэж айдаг. Харин Изабелийн хувьд "Өөрийгөө сайхан харагдаж байгаа гэдэгтээ 100% итгэ" гэсэн дүрмийг амьдралдаа баримталдаг гэнэ. 

Изабел Хэндрикс (Isabel Hendricks)

9 Стелла Лучиа (Stella Lucia)

Австри улсаас гаралтай загвар өмсөгчийн хувьд загварын тайз бол өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж, зан араншингаа нээх боломж гэнэ. Одоогоор "Tom Ford", "Alexander Wang", "Gucci", "Chanel", "Fendi" зэрэг загварын акулуудын тайзан дээр алхаж, зураг авалтанд хамтран ажиллаж байгаа юм.

Стелла Лучиа (Stella Lucia)

10 Жазэллэ Занаути (Jaselle Zanauti)

Тэрээр гадаад төрх бус дотоод гоо үзэсгэлэн хамгийн хүчтэй гэж үздэг. Хэрэв та түүнийг загварын шоуны үеэр харж байсан бол түүний гайхалтай алхааг санаж байгаа биз. Жазэллэ байнга шинийг туршиж, гадаад төрхөндөө өөрчлөлт хийхээс огт айдаггүй нэгэн бөгөөд энэ нь түүнийг загварын ертөнцийн хамгийн гайхалтай эмэгтэйчүүдийн тоонд оруулж байгаа юм. 

Жазэллэ Занаути (Jaselle Zanauti)

7
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл