Сурталчилгаа (15)
Хаах

Бид яагаад өглөө сэрж чадахгүй, нойрмоглодог вэ?

Өглөө эртлэн босч, ажил хичээлдээ явах төвөгтэй санагдаж, ахиад унтаад баймаар байна уу? Нойрмог царайтай өглөөг эхлүүлж, ямар ч эрч хүчгүй байх нь тухайн өдрийг бүхэлд нь үгүй хийж, уур бухимдал дунд өнгөрүүлдэг. Харин хүмүүс нойрмог байдалдаа ажлын стресс, ядаргааг буруутгадаг боловч үнэн хэрэгтээ өөрсдөө алдаа гаргасан байдаг аж. Тэгвэл бид та бүхэндээ нойр ханахгүй, өглөө сэрж чадахгүйд хүргэдэг алдаануудыг танилцуулъя. 

Бид яагаад өглөө сэрж чадахгүй, нойрмоглодог вэ?

1 Өдөр тутмын цагийн хуваарь байхгүй

Бидний амьдрал биологийн цагийн хэмнэлээр явагддаг. Харин орой бүр өөр өөр цагт унтах нь тухайн хэмнэлийг эвдэж, өглөө сэрэхэд төвөгтэй болгодог байна. Та өглөө бүрийг ханасан нойртой, сэтгэл хангалуун угтахыг хүсч байвал, орой бүр тогтсон цагт унтаж байгаарай. 

Өдөр тутмын цагийн хуваарь байхгүй

2 Амралтын өдрүүдээр орой босох

Бид ажлын өдрүүдэд өглөө эртлэн босдог учир амралтын өдрүүдэд нойроо нөхнө хэмээж, үд хүртэл унтдаг. Гэвч энэ нь өнөөх л хэмнэлээ эвдэж байгаа хэрэг бөгөөд өглөө оройтож унтсанаас болж, орой нойргүйдэх нь бий. Тиймээс та амралтын өдөр байлаа ч гэсэн эрт босохыг хичээгээрэй. Ядаж өдөр бүр сэрдэг цагаасаа нэг цагийн хойно сэрж болох юм. 

Амралтын өдрүүдээр орой босох

3 Хэт их сэрүүлэг тавих

Та өглөө 7:30 минутанд сэрэх ёстой байлаа гэхэд өмнө нь 7:10, 7:15, 7:20 гэхчлэн олон сэрүүлэг тавьж болохгүй. Ингэж байн байн өөрийгөө сэрээх нь харин ч илүүтэй нойр хүргэж, бухимдал төрүүлдэг. Харин үүний оронд яг босох ёстой цагтаа ганцхан удаа сэрүүлэг тавиарай. Заавал босох ёстой тул та тэр дороо сэрж, илүү эрч хүчтэйгээр өглөөг угтана.

Хэт их сэрүүлэг тавих

4 Өрөө хэт гэрэлтэй байх

Өрөө гэрэлтэй байгаа нөхцөлд хүн тухтай тайван амарч чаддаггүй бөгөөд нойрны даавар "мелатонин" хангалттай ялгардаггүй байна. Иймд та заавал зурагт болон утасныхаа гэрлийг унтрааж унтаж байгаарай. 

Өрөө хэт гэрэлтэй байх

5 Өглөөний цайгаа алгасах

Өглөөний цайгаа алгасч хэрхэвч болохгүй. Энэ нь стрессийн даавар болох кортизолыг нэмэгдүүлж, тухайн өдрийг уур бухимдал дунд өнгөрүүлэхэд хүргэдэг. Мөн оройдоо тайван унтахад хүртэл сөргөөр нөлөөлдөг байна. 

Өглөөний цайгаа алгасах

6 Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэх

Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэх нь унтаж амрах болон эрүүл мэндэд ч мөн сөрөг нөлөөтэй. Амттай зүйлс нь кортизол дааврыг нэмэгдүүлж, өглөө сэрэхэд хүндрэл учруулдаг. Тиймээс орой унтахдаа ямар нэгэн зүйл идэхийг хүсч байвал тараг, сүү зэргийг ууж болох юм. 

Унтахаасаа өмнө чихэрлэг зүйл идэх

7 Замбараагүй унтлагын өрөө

Унтлагын өрөө эмх замбараагүй байх нь тайван унтаж амрах нөхцлийг үгүй хийдэг. Мөн ор цэвэрхэн, таатай үнэртэй байх нь хүнийг өөртөө татаж, эрт унтуулдаг байна. Харин эрт унтсанаар та эрт сэрэх нь гарцаагүй.  

Замбараагүй унтлагын өрөө

8 Орондоо орохын өмнө халуун усанд орох

Усанд орсны дараа шууд унтах нь биеийн дулааныг алдагдуулж, өглөө сэрж чадахгүй, нойрмоглуулдаг байна. Харин усанд орсноос 1.5-2 цагийн дараа унтах нь хамгийн тохиромжтой юм. 

Орондоо орохын өмнө халуун усанд орох

41
таалагдаж байна

7
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл