Сурталчилгаа (15)
Хаах

Өтгөнөөрөө эрүүл эсэхээ ингэж мэдээрэй!

Бидний арьс, нүд, шүд гээд харж болох биеийн хэсгүүд өвчлөхөд бид эмчид ханддаг. Харин дотор эрхтний өвчлөл бидний харагддаггүй учир нарийн шинжилгээ өгөх эсвэл гадна илрэх шинж тэмдгүүдийн тусламжтай мэдэж болдог билээ. Эдгээрийн дундаас хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөлийг өтгөнөөр нь мэдэх арга байдаг гэнэ. Энэ талаарх мэдээллийг доорх нийтлэлээс хүлээн авна уу. 

Өтгөнөөрөө эрүүл эсэхээ ингэж мэдээрэй!

1 Хоргол шиг хэлбэртэй, хатуу байвал:

Хүндээр бие засахгүй удаан явсны дараа бие хүндэрч тавгүйрхдэг. Энэ үед хоргол шиг олон жижиг хатуугаар хүндэрвэл таны биед ус дутагдсан эсвэл буруу хооллосноос болж түгжирч буйгийн дохио гэнэ. Ийм үед та идэхээ зогсоож, аль болох шингэн зүйл сайн ууж, биед байгаа хорт бодисоо гадагшлуулах хэрэгтэй. Хэрэв 1-2 өдөр огт хүндрээгүй бол туулгах арга хэрэглэж болно. Гэхдээ 1 сард нэгээс илүүгүй удаа ийм төрлийн эм бэлдмэл хэрэглээрэй. Учир нь энэ нь өтгөнийг гадагшлуулах явцдаа, хоол боловсруулах замын ашигтай нянг хамтад нь гадагшлуулах сөрөг талтай шүү. 

Хоргол шиг хэлбэртэй, хатуу байвал:

2 Хар хүрэн өнгөтэй байвал:

Шинэ төрсөн хүүхдийн өтгөн эхний хэдэн өдөртөө хар өнгөтэй байдаг. Аажимдаа цайрч энгийн өнгөтэй болдог. Харин насанд хүрсэн хүний биед ийм шинж тэмдэг илэрвэл энэ нь идсэн хоол хүнс /нэрс, хад, чихэр өвс гэх мэт/ эсвэл уусан эмээс болж болно. Хэрэв эдгээрийг хэрэглээгүй боловч байнга ийм өнгөөр хүндэрвэл хоол боловсруулах замын шархнаас үүдэлтэй цус алдалт, хорт хавдрын шинж тэмдэг байж болзошгүй.

Таны идсэн зүйлээс шалтгаалаагүй гэж бодож байвал эмчид хандан зөвлөгөө аваарай. 

Хар хүрэн өнгөтэй байвал:

3 Улаан хүрэн өнгөтэй байвал:

Хар өнгийн өтгөнтэй ижлээр энэ өнгийн өтгөн нь хэвийн биш. Бүдүүн гэдэс эсвэл шулуун гэдэсний цус алдалт, хорт хавдар, элдэв үрэвсэлтэй болсон байх магадлалтай.  Гэхдээ энэ нь 2 ба түүнээс дээш өдөр ийм өнгөөр бие зассан тохиолдолд яригдах асуудал учир хааяа нэг улаавтар өнгөөр бие засах нь хэвийн. Зарим үед улаан хүнсний будаг, чихрийн нишингэ, цангис жимс, улаан лоолийн шүүс, хүрэн манжингийн шөл, улаан желатин идсэнтэй холбоотой байж болно.

Улаан хүрэн өнгөтэй байвал:

4 Хар ногоон өнгөтэй бол:

Ногоон өнгөөр хүндрэх нь хэтэрхий их ногоон хүнсний ногоо, бялууны крем, мөхөөлдөс, үрлэн чихэр эсвэл хэрэглэж байгаа эм бэлдмэл зэргээс шалтгаалсан байж болно. Далайн замаг шиг ногоон өнгөтэй хүндрэхийн зэрэгцээ байнга дотор муухай оргиж хордлогод орон, ногоовтор өнгөөр бөөлжиж байвал ямар нэг гадны биетийн халдвар авсан байх магадлалтай тул эмчид хандаарай. 

Хар ногоон өнгөтэй бол:

5 Цустай байвал:

Зарим үед өтгөн цустай гардаг, энэ нь маш ноцтой асуудал бөгөөд тоохгүй өнгөрч болохгүй. Учир нь таны шулуун гэдэс шархалж шингэн улаан, харавтар цус өтгөнтэй хамт гадагшилдаг. Үүнээс гадна ходоодны шархлаа, колит, хорт хавдар, дитулкулит, гэдэсний үрэвсэл, халдвартай холбоотой байдаг юм. Тиймээс хэрэв нэг бус удаа ийм байдалтай хүндэрвэл даруйхан эмчид хандаарай. 

Цустай байвал:

6 Усанд хөвж байвал:

Хэрэв бие зассаны дараа таны ялгадас усанд живэхгүй, дээшээ хөвж гарч ирвэл энэ нь хийтэй байгаагийн шинж. Гэдсэнд хий үүсгэдэг вандуй, өндөг, сүү, үзэм гэх мэтээс шалтгаалдаг. Энэ асуудал нь хоолны дэглэмээ өөрчлөх үед эргэн хэвийн болдог тул санаа зоволтгүй. Харин байнгийн давтамжтай ийм байдлаар хүндэрвэл, эмчээс асууж шалтгааныг нь тодруулаарай. 

Усанд хөвж байвал:

7 Хүхэр шиг хурц, өмхий үнэртэй бол:

Ийм үнэртэй байвал хоолны шингэц муудсан эсвэл вирусийн гаралтай, байж болох бөгөөд ерөнхийдөө нарийн бүдүүн гэдэс ихээхэн бохирдсоныг илтгэдэг. Хэрэв таны өтгөн ялзарсан өндөг шиг хурц үнэртэй байвал суулгалт өвчний шинж тэмдэг юм. Үүнээс гадна нян, вирус, паразитаас болсон байх өндөр магадлалтай учир мэргэжлийн эмчид хандаарай. 

Хүхэр шиг хурц, өмхий үнэртэй бол:

8 Хэтэрхий шингэн бол:

Энэ нь хоолны хордлогын үед илрэх бөгөөд мөн цагаан гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэсний дараа илэрч болно. Хэрэв та шингэнээр бие засах нь үүнтэй холбоотой гэж үзвэл, цагаан гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахад хангалттай. Мөн цагаан идээ ихээр идсэний дараа ч ийм шинж илрэх нь бий. 

Хэтэрхий шингэн бол:

23
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл