Сурталчилгаа (15)
Хаах

Долоо хоногийн дотор 8 кг тураах шидэт жор

Таргалалт нь их идэж, бага хөдөлснөөр үүсдэг. Зохисгүй жинтэй хүмүүс гаднаасаа овортой харагдах, хувцас хурдан элээх сул талтай. Харин дотроосоо эрүүл мэндийн асуудалтай болж, чихрийн шижин, дотор эрхтний өөхлөлт, цус, зүрхний өвчнөөр өвчлөх магадлал ихэсдэг. Тиймээс эрүүл хооллолтын дэглэмийг сахиж, жингээ зохистой жингээ хадгалах олон аргууд гарч байна. Энэ удаад та бүхэндээ 7 хоногт 8 кг жин хасаж, биеэ хорт бодисоос цэвэрлэн, сайхан харагдах аргыг хүргэхээр бэлтгэлээ. 

Долоо хоногийн дотор 8 кг тураах шидэт жор

Та бүхэнд зааж өгөх гэж буй энэ аргыг "General Motors" компани, жингээ хасах хүсэлтэй ажилчиддаа зориулан гаргасан бөгөөд өдрийн хоолонд нь энэхүү эрүүл хоолыг өгснөөр ажилчид нь ямар нэг эм, бэлдмэл хэрэглэлгүй, сэтгэлийн зовиургүй эрүүлжиж чадсан юм. Компани ийнхүү ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарсныхаа хариуд тэдний ажлын бүтээмж мэдэгдэхүйц нэмэгдэж, илүү аз жаргалтай болсон билээ. Уг хооллолтыг зөв сахиу чадвал нэг долоо хоногт 5-8 кг жин ямар нэг хүндрэлгүй хасаж чадна гэдгийг баталсан учир эргэлзэх хэрэггүй. 

Энэ дэглэмийн үед баримтлах хэрэгтэй 2 дүрэм бий. 

1 дүгээр дүрэм: Хоолны дэглэмийн дагуу хооллож, ямар нэг хоолыг алгасаж, орхигдуулж болохгүй. Эдгээрийг алгасах нь жингээ хасахад сөрөг нөлөөтэй. Тиймээс дээд тал нь 3 цагийн зайтай хооллох хэрэгтэй. 

2 дугаар дүрэм: Дэглэмийн үеэр өлсөх мэдрэмж төрвөл зөвшөөрсөн цэсний дагуу юуг ч чөлөөтэй идэж болно. 

Ингээд дэлгүүр хэсэж хүнсээ цуглуулаад дэглэмээ эхлэж болно. Танд амжилт хүсье!

1 1 дэхь өдөр

Энэ бол дэглэмийн хамгийн чухал өдөр юм. Та энэ өдөр гадилнаас бусад идэхийг хүссэн бүх жимсээ идэж болно. Тарвас болон амтат гуа идвэл бүр сайн. Хамгийн гол нь чанасан ногоо самар, хөнгөн зууш гээд жимснээс бусад зүйлсийг огт идэж болохгүй. Өдрийн турш 8-12 аяга ус уугаарай. Өлссөн мэдрэмж авч болохгүй тул порцоо ихэсгэж эсвэл ойр ойрхон идэж болно. 

1 дэхь өдөр

2 2 дахь өдөр

Энэ бол хүнсний ногооны өдөр. Та чанах, жигнэх, түүхийгээр нь гээд хүссэнээрээ идэж болно. Гол нь ямар нэг тос эсвэл давс хольж болохгүй. Ингэж идэхдээ төмснөөс аль болох татгалзах хэрэгтэй. Үүний оронд лууван, брокколи, өргөст хэмх, хулуу, салатны навч, бөөрөнхий байцай, хаш зэргийг сонгоорой. Энэ өдөр дэглэмээ зөв сахиж чадвал та ойр ойрхон бие хүндэрч биеийн бохирдол гадагшилж эхэлнэ. Үүнийхээ зэрэгцээ 8-12 аяга цэвэр ус уухаа мартаж болохгүй. 

2 дахь өдөр

3 3 дахь өдөр

Энэ өдөр та хүнсний ногоо болон жимсийг хослуулан хэрэглэнэ. Өмнөх өдрүүдтэй ижил төмс, банана зэргээс бусад бүхий л жимс, ногооноос өөрийн сонголтоор хэрэглэнэ. Ингэхдээ өглөөний цайндаа жимс, өдрийн хоолондоо ногооны салат, үдээс хойш жигнэсэн ногоо, орой жимс сонгон хэрэглэвэл тохиромжтой. Ус уухаа мартаж болохгүй шүү.

3 дахь өдөр

4 4 дэхь өдөр

4 дэхь өдөр бол гадил жимс, сүүний өдөр. Эхний 3 өдрийн дараа таны бие хөнгөрч, гэдэс багассан ч, бага зэрэг ядарсан байх болно. Тиймээс эрч хүчээ нөхөхийн тулд өдөрт 8-10 гадил идэж 3 аяга сүү уух хэрэгтэй. Харин үүнээс өөр зүйл идэж болохгүй шүү. Та энэ өдөр өлсөж магадгүй айх хэрэггүй. Сүү болон гадил нь уургаар маш баялаг тул өдрийн турш танд цатгалан мэдрэмж төрүүлж чадна. 

4 дэхь өдөр

5 5 дахь өдөр

Дэглэмийнхээ 5 дахь өдөр та өглөө, өдөр, оройн хоолондоо тус бүр 1 аяга агшаасан цагаан будаа идэх хэрэгтэй. Будаандаа тос болон давс хийж болохгүй гэдгээ мартаж болохгүй. Үүнийхээ хажуугаар 6-7 ширхэг том улаан лооль иднэ. Эдгээр хүнснүүд нь ходоодны шүүсийг ихээр ялгаруулах чадвартай учир та 12-15 аяга ус уугаарай. Тэгвэл цээж хорсох зовиураас сэргийлж болно.

5 дахь өдөр

6 6 дахь өдөр

Өдрийн турш жимс, хүнсний ногооны дэглэм баримтлаарай. Харин үдээс хойш 1 аяга цагаан будаа идэх хэрэгтэй. Энэ өдөр таны ходоод дэглэмэнд дасаж өлсөх мэдрэмж багассан байх учир ямар нэг зовиур илрэхгүй. Биеийн өөрчлөлт харагдахуйц ихсэж, хэвлий хэсгээр илүү нарийссан нь мэдрэгдэх болно. 

6 дахь өдөр

7 7 дахь өдөр

Дэглэмийн сүүлчийн өдөр та 1 аяга будаа болон хүнсний ногоо идэх хэрэгтэй.

Ингээд таны 7 хоногийн дэглэм дуусах бөгөөд таны бие хамаагүй хөнгөн болсон нь мэдрэгдэх бөгөөд таны бие хорт бодисноос цэвэрлэгдсэн учир царай тунгалаг, нүд гэрэлтсэн болсныг анзаарч болно. Энэ дэглэмийг барьсны дараа огцом буруу хооллож болохгүй. Учир нь таны бие огцом ачаалал авч, дотор муухайрах магадлалтай. Дэглэмийг сард 1 удаа л дагах хэрэгтэйг анхаараарай. 

7 дахь өдөр

218
таалагдаж байна

36
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл