Сурталчилгаа (15)
Хаах

Дэлхий дээрх бүх хүн төрөлхтөн үгүй болвол юу болох вэ?

Хүн  төрөлхтөн бид дэлхийн ашиг шим баялгийн тусламжтай өөрсдийн хэрэгцээг ханган амьдардаг билээ. Тэгвэл бид энэ дэлхийгээс яг энэ мөчид устан алга болвол бидний амьдарч буй энэ гариг хэрхэн өөрчлөгдөж, байгаль дэлхий, амьтад томоохон хотуудад ямар болох бол? Та энэ талаар урьд нь төсөөлж байсан уу? Тэгвэл бид танд судлаачдын гаргасан сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хүлээн авна уу!

Дэлхий дээрх бүх хүн төрөлхтөн үгүй болвол юу болох вэ?

1 Хүн төрөлхтөн дэлхийгээс алга болсны дараах эхний секундэд

Хүн төрөлхтөн дэлхийгээс гэнэт алга болоход машин, галт тэрэг, метро гээд тээврийн хэрэгслүүд ямар нэг зүйл мөргөж зогсон эвдэртлээ ажиллах болно. Тиймээс эхний хэдэн секундэд маш их осол гарна гэдэг нь тодорхой. Доорх зурагт Швед улс жолооны зүүн гарын дүрмээс, баруун гарын дүрэмт шилжсэн эхний өдөр гудамжинд үүссэн үймээнийг харуулж байна. 

Хүн төрөлхтөн дэлхийгээс алга болсны дараах эхний секундэд

2 Дэлхий маш харанхуй болно

Дэлхийн нэг хагаст өдөр нөгөө хагаст шөнө болж байдаг. Харин гэнэт бүх хүмүүс алга болоход цахилгаан станцуудын нүүрсний нөөц дуусч, шөнийн хотуудын гэрэлтүүлэг бүгд унтарч дэлхийг харанхуй хөмрөх болно. Агаарт нисэж яваа онгоцнууд автомат жолоодлогоо алдаж, түлш нь дууссаны дараа газарт унаж, харанхуй, чимээгүй байдал дэлхийг нөмрөх юм. 

Дэлхий маш харанхуй болно

3 Зэрлэг амьтдын ирээдүй

Хэдийн хүмүүс бид дэлхийгээс арчигдсан ч бидний бүтээсэн зүйлс дэлхийдээ үлдэнэ. Үүн дотроос хамгийн аюултай нь цөмийн цахилгаан станц юм. Эдгээр нь 7 хоног хүрэхгүй хугацаанд удирдлагаас гаран дэлбэрэх бөгөөд цацраг идэвхт хортой туяа нь амьтдад нөлөөлж төрөл бүрийн мутацийг үүсгэн, аймшигт амьтдыг бий болгоно. 

Зэрлэг амьтдын ирээдүй

4 Шинэчлэлийн эхлэл

7-14 хоногийн дараа хөл хөдөлгөөн бүрэн зогсож байгаль өөрийгөө сэргээж эхлэх бөгөөд өвс, ургамлууд хотын хаа сайгүй ургаж амьтны хүрээлэн болон, гэрийн тэжээвэр амьтад, хоттой ойролцоох амьтад гудамж талбайд гарч ирэн, шинэ иргэдтэй болно. Эдгээр амьтад хүний гараас хооллож байсан учир ан хийх тухай эхний өдрүүдэд бодохгүй ч өлсөхийн эрхээр төрөлхийн зөн совингоороо хоол хүнсний гинжин хэлхээний дагуу бие биенээ барьж эхлэх аж. 

Шинэчлэлийн эхлэл

5 Хотын шинэ эзэд

Өөрчлөлтөөс 3-6 сарын дараа цацрагт идэвхт бодисын хор багасаж, агаар цэвэршин, дэлхий илүү өнгөлөг, харахад үзэсгэлэнтэй болно. Хамгийн сонирхолтой нь хүмүүсийн амьдарч байсан гэр болон орон сууцанд амьтад үүрлэж, шинэ гэрээ болгох юм. Сайн  мэдээ нь халаалт байхгүй болсноор жоомнууд бага багаар устаж эхлэх гэнэ. 

Хотын шинэ эзэд

6 Лондон хот намаг шиг болно

Дэлхийн хамгийн чийглэг, бороотой хотуудын нэг Англи улсын нийслэл Лондонгийн бүх зам талбай хөвдөөр хучигдахад ердөө 15 жил хангалттай гэнэ. Барилга байшин, орон сууцнууд хөгцөрч, голын дээгүүрх гүүрнүүд нурж унах бөгөөд 150 жилийн дараа гэхэд тэр чигээрээ нэг аварга том намаг шиг харагдах ажээ. 

Лондон хот намаг шиг болно

7 Дэлхийд үлдэх сүүлчийн бүтээн байгуулалтууд

230 жилийн дараа Эйфелийн цамхагийн зарим хэсэг нурж унан зэрлэг бодон гахайнуудын оромж болж, Эрх чөлөөний хөшөө ч гараа өргөн зогсох дүр зураг дэлхийгээс үүрд алга болно. Хойд Америкийн зэрлэг уудам тал үхэр сүрэг, цаа буга, зэрлэг сарлаг үхрүүдээр дүүрэх юм. Харин Америкийн зүүн хэсэг байгалийн гамшигт үзэгдлүүдэд нэрвэгдэн, живж, газрын хөрснөөс арчигдах болно. 

Жорж Карлин (George Carlin) гэх Америкийн хошин шог яриагаар олны танил болсон эр нийгэм, улс төрийн болохгүй бүтэхгүй асуудлыг өөрийн шог ярианд тусган тоглолт хийж нэлээдгүй алдартай болсон нэгэн. Тэрээр өөрийн сүүлчийн үзүүлбэрүүддээ эх дэлхий болон хүмүүсийн асуудлыг ихээр шүүмжилж байсан бөгөөд нэгэн шог үзүүлбэртээ: "Хэрэв хүмүүс явчихвал, дэлхий өөрийгөө эмчилж, цэвэрлээд  яг байсан байрандаа маш олон жил оршин тогтнож чадна.  Хуванцрын хор маш хор хөнөөлтэй, байгальд задардаггүй нь үнэн бол бид магадгүй үүнээсээ болж үхэх байх. Дэлхий зүгээр л байдаг, харин хүмүүс бол тэнэг амьтад" гэжээ. 

Дэлхийд үлдэх сүүлчийн бүтээн байгуулалтууд

8 Үзэсгэлэнтэй бас сүр жавхлантай...

Дэлхий дээрх бүхий л ой мод ахин сэргэж, гайхалтай тогтолцоо олоход ердөө 500 жил хангалттай. Үүний дараа хүний бүтээснээс илүү байгалийн бүтээл дэлхийг бүрхэх юм. Харин ахин 500 жил өнгөрөхөд Эйфелийн цамхагийн 4 хөл, Эрх чөлөөний хөшөөний суурь гэх мэт томоохон бүтээн байгуулалтуудын суурьнаас бусад зүйлс элэгдэн, байгальд идэгдэж устах ажээ. Тиймээс дэлхий маш үзэсгэлэнтэй, сүр жавхлантай төрхөө буцаан олж чадах гэнэ. 

Үзэсгэлэнтэй бас сүр жавхлантай...

9 Хүн төрөлхтөн амьдарч байсан гэх сүүлийн ул мөр

25,000 жилийн дараа гэхэд Дэлхийн дулаарал бус харин ахин нэг мөстлөгийн эрин үе эхлэх ажээ. Гэвч энэ удаад амьтдад тийм ч их нөлөөлөхгүй бөгөөд ихэнх төрөл зүйл амьтад дасан зохицох чадвартай байх ажээ. Энэ үед хүн төрөлхтөн энэ гариг дээр амьдарч байсан гэх бүхий л зүйлс газрын хөрсөнд булагдах бөгөөд хэзээ хэн эдгээрийг олж ямар дүгнэлт хийх нь сонирхолтой. Бидний цогцлоосон байсан технологи, урлаг, бүтээн байгуулалт бүхэн ийнхүү 25,000 жилийн дараа юу ч биш болох ажээ. 

Хүн төрөлхтөн амьдарч байсан гэх сүүлийн ул мөр

81
таалагдаж байна

14
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл