Сурталчилгаа (15)
Хаах

Нүүрэн дээрх илүүдэл шар үснээс хэрхэн салах вэ?

Гэрийн нөхцөлд байгаа материалаа ашиглан хэрхэн нүүрний илүүдэл үстэй тэмцэх тухай хэрэгтэй мэдээллийг хүргэе. Бүсгүйчүүд нүүрний илүүдэл үсээ арилгах гэж янз янзын арга туршиж үзээд бүтэлгүйтэх эсвэл үнэтэй бүтээгдэхүүн худалдан авч цаг зав, мөнгөө үрэх нь элбэг байдаг. Тэгвэл бидний мэдээллээс хүний биед хор хөнөөлгүй, байгалийн аргаар хэрхэн вакс бэлтгэх аргуудыг мэдэж аваарай.

Нүүрэн дээрх илүүдэл шар үснээс хэрхэн салах вэ?

1 Зөгийн бал болон элсэн чихэр

Зөгийн бал болон элсэн чихрийг хольж бэлтгэн, вакс бэлтгээрэй.

  • 3 халбага элсэн чихэр, 1 халбага зөгийн балыг хольж, богино долгионы зууханд хийнэ.
  • 4-5 минут богино долгионы зууханд байлгаж, элсэн чихрийг гүйцэт хайлуулах хэрэгтэй.
  • Үүн дээрээ 1 цайны халбага нимбэгний шүүс нэмж, сайтар хутгаарай.
  • Сэрүүн газар тавьж хөргөнө.
  • Бага зэрэг хөргөсний дараа бүлээн зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, хэсэг хугацааны дараа үсний ургалтын эсрэг чигт татаж хуулаарай.
  • Дараа нь нүүрээ хүйтэн усаар угааж, чийгшүүлэгч тос түрхэх хэрэгтэй. 

Зөгийн бал болон элсэн чихэр

2 Өндөгний цагаан

Өндөгний цагаанаар маск бэлтгэж, нүүрний илүүдэл үснээс салах боломжтой. Энэ нь давхар таны нүүрний хар батгыг цэвэрлэх давуу талтай. 

  • Танд эрдэнэшишийн гурил, өндөгний цагаан, сахар, хэрэг болно. 1 халбага эрдэнэшишийн гурил, цайны халбаганы тал хэмжээтэй сахар, 1 ширхэг өндөгний цагааныг авч жигд сайн холино. Ингээд бэлэн болсон зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ жигд нимгэн түрхэж өгөөрэй. Хатсаны дараа хуулах эсвэл, угааж цэвэрлэнэ. 
  • Өндөгний цагааныг ялгаж, хутгаад нүүрэндээ түрхээрэй. Үүн дээрээ жижиглэсэн нимгэн цаас нааж тогтооно. Хүсвэл цаасыг давхарлан нааж болох юм. 15 минутын дараа цаасаа хуулж авна. 

Өндөгний цагаан

3 Куркума буюу турмерик

Энэ нь таныг илүүдэл үснээс салгахаас гадна арьсанд чийгшил өгөх давхар тустай.

  • 1 халбага куркума болон сүүг хольж, аяганд хийнэ. Үүнийгээ өтгөрүүлэх зорилгоор бага зэрэг будааны гурил нэмж болно.
  • Орцнуудаа хольж, сайтар хутгана.
  • Үүнийгээ илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, 5-10 минут иллэг хийгээрэй.
  • Өөрөөр нь хатаана.
  • Дараа нь гараа бага зэрэг чийглэж байгаад, үсний эсрэг чиглэлд үрж, арилгана.
  • Эцэст нь нүүрээ хүйтэн усаар угаах хэрэгтэй. 

Куркума буюу турмерик

4 Элсэн чихэр

Элсэн чихэр ашиглаж, вакс бэлтгэх нь хамгийн энгийн болоод үр дүнтэй арга юм.

  • 1/4 аяга усыг саванд хийж халаана.
  • Ус халуун болмогц, 2 аяга элсэн чихэр, 1/4 аяга нимбэгний шүүс нэмж хийгээрэй.
  • Орцуудаа сайтар хольж, өтгөртөл нь зөөлөн гал дээр буцалгана.
  • Үүнийгээ бага зэрэг хөргөсний дараа илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, 4-5 минут хөдөлгөөнгүй суугаарай.
  • Дараа нь үсний ургалтын сөрөг чиглэлд ваксаа хуулж авна. 

Элсэн чихэр

5 Шар буурцагны гурил

Шар буурцагны гурилаар макс бэлтгэж, нүүрний шар үсээ хуулаарай.

  • 1 халбага шар буурцагны гурил, 1/4 халбага куркумаг хольж, хутгана.
  • Үүн дээрээ бага зэрэг сүү хийж, өтгөн зуурмаг болгоорой.
  • Зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, хатаана.
  • Дараа нь гараа чийглэж, нүүрээ гуужуулж, илүүдэл үсээ арилгаж болох юм.
  • Сүүлд нь нүүрээ хүйтэн усаар угаахаа мартаж болохгүй.
  • Долоо хоногт 2 удаа энэхүү аргыг хэрэглэж байгаарай. 

Шар буурцагны гурил

6 Желатин

Та желатины тусламжтайгаар нүүрнийхээ шар үснээс салж чадах төдийгүй хар батгыг мартах болно.

  • 1 халбага желатин, 1.5 халбага сүү, 4-5 дусал лаванда цэцгийн тосыг хольж, богино долгионы зууханд хийж эргүүлээрэй.
  • Бүх орцуудаа хольж, богино долгионы зууханд 10-15 секунд халаана.
  • Үүнийгээ бага зэрэг хөргөөд, нүүрэндээ түрхэж, хатаагаарай.
  • Желатин ваксаа хуулж авах бөгөөд дараа нь хүйтэн усаар угааж арилгана. 

Желатин

7 Гаатай цай

Эмэгтэй хүнд сахал ургах нь өндгөвчний олон уйланхайт хам шинжийн нэгээхэн хэлбэр юм. Тиймээс та гаатай цай ууснаар, андроген дааврын хэмжээг тэнцвэржүүлж, бие болон нүүрний илүүдэл үсний ургалтыг зогсоож болно. 

  • 1 халбага хатаасан гааны навчийг аяганд хийнэ.
  • Үүн дээрээ буцалсан ус хийж хутгаарай.
  • Цайгаа таглаж, 10 минут байлгах хэрэгтэй.
  • Амт оруулах зорилгоор багахан зөгийн бал хийж болно.
  • Өдөрт 2-3 аягыг уугаарай.

Гаатай цай

8 Лентил буюу сэвэг зарам

  • Лентилээ нунтаг болгож нүднэ.
  • 1 халбага нунтаг лентилийг аяганд хийгээрэй.
  • Дээр нь 2 халбага зөгийн бал хийж зуураарай.
  • Үүнийгээ нүүрэндээ түрхэж, 15-20 минут байлгах хэрэгтэй.
  • Товлосон цаг болоход нүүрэн дэх маскаа гараараа үрж арилгана.
  • Долоо хоногт 2 удаа хэрэглэнэ. 

Лентил буюу сэвэг зарам

9 Бүхэл үрийн гурил

  • Ижил хэмжээтэй куркума, бүхэл үрийн гурилыг хольж, дээр нь гүнжидийн тос хийн зуурна. Үүнийг нүүрэндээ түрхэж, хатаагаарай. Зуурмагаа хатмагц үсний ургалтын эсрэг чиглэлд татаж хуулна.
  • 1 халбага бүхэл үрийн гурил, 1 халбага тараг, 1/4 халбага куркумаг хольж, зуурмаг бэлтгээрэй. Бэлтгэсэн зуурмагаа нүүрэндээ түрхэж, 15 минут байлгах хэрэгтэй. Үүнийгээ хуулж авах бөгөөд дараа нь нүүрээ хүйтэн усаар угаана. 

Бүхэл үрийн гурил

10 Папаяа

Папаяа жимс нь илүүдэл үс унагах, тэрчлэн арьсыг зөөлөн толигор гэрэлтсэн болгоход маш тустай ажээ. Тус жимсийг холигчид хийж жижиглээд дээр нь бага зэрэг нимбэгний шүүс, цайны халбага зөгийн бал хийгээд асуудалтай хэсэгтээ нимгэн жигд түрхэж өгнө. 15 минутын дараа бүлээн усаар угаагаарай.

Папаяа

Нэмэлт зөвлөмж

  • Даавраа тэнцвэржүүлэхийн тулд эрүүл хоол хүнс хэрэглээрэй.
  • Макс, вакс бэлтгэх орцуудыг хэтрүүлэн хэрэглэж болохгүй. Энэ нь харшил үүсгэх аюултай.
  • Дээр дурдсан орцнуудыг бүгдийг нь хэрэглэж болохгүй. Аль нэгийг нь сонгож, туршаад үзээрэй.
  • Орой орондоо орохоос өмнө илүүдэл үсээ авч байгаарай.
  • Дээрх аргуудыг зөвхөн нүүр гэлтгүй илүүдэл үстэй бүх хэсэгтээ ашиглаж болно. 
  • Нүүрнийхээ шар үсийг авсны дараа шууд наранд гарч болохгүй. 

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл