Сурталчилгаа (15)
Хаах

Биеэс тамхины хорыг хэрхэн гадагшлуулах вэ?

Тамхи татах нь хүний биед тоолж баршгүй олон сөрөг нөлөөг үзүүлж, их хэмжээний никотиныг хуримтлуулдаг байна. Үүнээс болж хүмүүс эрүүл мэнд болон гоо сайхнаараа хохирдог болохыг нуух юун. Тэгвэл өнөөдөр та бүхэндээ тамхины хорыг биеэс гадагшлуулах болон татах хүслийг бууруулах хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээрийг өдөр тутамдаа идэж, тамхины хэрэглээгээ багасгаарай. 

Биеэс тамхины хорыг хэрхэн гадагшлуулах вэ?

1 Исгэлэн жимс

Нимбэг, жүрж, бэрсүүт жүрж гэх зэрэг исгэлэн жимснүүд нь витамин С-ээр баялаг билээ. Харин эдгээр жимсийг идсэнээр, цусны эргэлт, бодисын солилцоо сайжирч, цусыг цэвэршүүлэн, уушгийг давхар дэмждэг байна. Мөн эдгээр жимсний шар, шаргал өнгө нь сэтгэл гутралаас гаргаж, тамхи татах хүслийг унтраадаг. 

Исгэлэн жимс

2 Киви

Киви нь витамин А, С болон Е-ээр баялаг төдийгүй магнийг их хэмжээгээр агуулдаг байна. Харин эдгээр амин дэмүүд нь амьсгалах процессийг дэмжиж, биеийг цэвэрлэдэг. 

Киви нь илчлэг багатай бүтээгдэхүүн гэж тооцогддог бөгөөд эрүүл мэндэд ч давхар тустай болохыг хүн бүхэн мэднэ. Хэрэв та тамхи татмаар санагдаж байвал нэг киви идэх хэрэгтэй. Энэ нь тамхи татах хүслийг бууруулахын зэрэгцээ биеийг тань эрүүлжүүлнэ. 

Киви

3 Ус

Тамхи хэрэглэх нь биеийг шингэний дутагдалд оруулах сөрөг нөлөөтэй байдаг. Харин та тамхинаас гарахыг хүсч байвал, их хэмжээний усыг ууж байх шаардлагатай. Ус нь бие дэх никотин, хорыг гадагшлуулж, цэвэрлэдэг байна. Тиймээс аль болох их ус ууж, биеэ цэвэрлээрэй. 

Ус

4 Бууцай

Бууцай нь мэдрэлийн тогтолцоо болон булчингийн ажиллагааг дэмжих үүрэгтэй фолийн хүчлийг өөртөө агуулдаг. Удаан хугацаагаар тамхи хэрэглэсэн хүмүүсийн биед фолийн хүчил дутагддаг тул та үүнийг бууцайгаар нөхөх боломжтой юм. Мөн энэхүү ногоог хэрэглэснээр, бие тамхины хорноос цэвэрлэгдэж, цаашдаа татах дур хүсэл нь ч давхар буурдаг байна. 

Бууцай

5 Лууван

Тамхинаас гарах хүсэлтэй байгаа хүмүүс лууванг тогтмол идэх хэрэгтэй. А, В, С болон К витаминаар баялаг лууван нь стресс бухимдлыг тайлж, биеэс хорт бодисыг гадагшлуулах шидтэй юм. Та лууванг тогтмол идсэнээр тамхинаас гарч чадах төдийгүй татах дур хүсэл ч буурах болно. Хүмүүс тамхинаас гараад огцом таргаллаа хэмээдэг. Энэ нь тамхи татах үед хүний хоолны дуршил буурч, шим тэжээлийг авч чаддаггүй байсантай холбоотой юм. Харин тамхинаас гарснаар хоолны дуршил нэмэгдэж, тэжээлээ нөхөснөөр, жин нэмдэг аж. 

Лууван

34
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл