Сурталчилгаа (15)
Хаах

Эдгээрийг ямар учиртай болохыг мэдэх үү?

Бидний хэрэглэж заншсан, өдөр тутмын энгийн зүйлсийн зарим нь анх бүтээгдэхдээ өөр зорилгоор хийгдсэн байдаг ажээ. Эд зүйлс ч бас өөрсдийн гэсэн түүх, нууц, содон зүйлсийг агуулсан байдаг тул бид та бүхэндээ тэдгээрийг анх ямар зорилгоор бүтээгдсэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Эдгээрийг ямар учиртай болохыг мэдэх үү?

1 Бөгж бол тамга

Бидний үед бөгжийг гэрлэсний баталгаа болгон эсвэл гоёл чимэглэл, мухар сүсгийн зорилгоор ч ашигладаг. Харин эрт үед хүмүүс бөгжийг илүү ашигтай, амьдралд хэрэгтэй байдлаар буюу тамга болгон ашигладаг байжээ. Нум сум харваачид харин сумын хөвчид хуруугаа гэмтээхгүйн тулд, оёдолчид зүүнд хуруугаа гэмтээхгүйн тулд зүүдэг байжээ. Харин үүний дараа хүмүүс зэрэг зиндаагаа илтгэхийн тулд алтан, шигтгээтэй гэх зэрэг том бөгж зүүж эхэлсэн байна. 

Бөгж бол тамга

2 Чихэвчний нүх маш чухал

Чихэвчний энэ нүх ямар зорилготойг ихэнх хүмүүс мэддэггүй. Энэ нүхээр чихэвчний дуу гарах хэсэг рүү агаар орж, дууны даралтыг бууруулах зорилготой ажээ. Дууны даралт буурснаар ая илүү тод, ялгарал сайтай сонсогддог юм. 

Чихэвчний нүх маш чухал

3 Үнэртэй ус бол эм

Орчин үеийн залуусын хэрэглээ болсон үнэртэй усыг анх эмийн зорилгоор ашигладаг байжээ. Монголчуудын хэлж заншиснаар "одеколон" усыг бөөс устгахаар ашигладаг байжээ. Тухайн үед согтууруулах ундааны хууль маш чанга байсан учир, өвчтөнүүд ердөө 5 дуслыг ууж бөөснөөсөө салдаг байсан байна. 

Үнэртэй ус бол эм

4 Ооны таглааны нууц

Нүүх, гарны тос болон ихэнх ооны таглаан дээр бага зэрэг шовх хэлбэртэй зүйлийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Тэднийг зүгээр ч нэг тэнд байрлуулаагүй нь мэдээж шүү дээ. Үнэндээ энэ нь тухайн бүтээгдэхүүнийг битүүмжилсэн хальсыг цоолох үүрэгтэй гэнэ. Дараагийн удаа шүдний оогоо задлахдаа хайч хайлгүй, ооныхоо таглааг эргүүлж харуулаад онгойлгоорой. 

Ооны таглааны нууц

5 Өндөр өсгийтийг эрчүүдэд зориулан бүтээжээ

Өндөр өсгийтэй гутлыг анх эрчүүдэд зориулан бүтээсэн гэвэл та итгэх үү? Эрчүүд морь унах үед дөрөөнд гутал нь тээглэхгүй, мултарч унан төвөгтэй байсан тул хойд хэсэгт нь зузаарсан арьс нааж илүү эвтэйхэн болгож байжээ. Харин сүүлд загварын нэгэн хэрэгсэл болж эмэгтэйчүүд хөлөө илүү урт нарийхан харагдуулж, илүү эмэгтэйлэг байдлаа илтгэх гэж өмсдөг болсон ажээ. 

Өндөр өсгийтийг эрчүүдэд зориулан бүтээжээ

6 Шугамны дээрх бөөрөнхий нүх ямар учиртай вэ?

Шугаман дээрх энэ нүх нь маш энгийн зорилготой гэнэ. Анх шугамыг бүтээсний дараа худалдаанд гаргах гэтэл түүнийг хананд өлгөн, эмх цэгцтэй тавих боломжгүй санагдсан тул ийнхүү нүх гаргажээ. Тиймээ энэ нүх зүгээр л хананаас өлгөх үүрэгтэй. 

Шугамны дээрх бөөрөнхий нүх ямар учиртай вэ?

7 Нүдний теньний тухайд...

Та киноноос ихэнх далайн дээрэмчид нүдээ тойруулан хараар будсаныг харж байсан биз. Нүдний эргэн тойрны арьс болон зовхи нь хамгийн нимгэн арьстай учир наранд амархан түлэгдэж, гэмтдэг ажээ. Тиймээс далайн усанд ойсон нарны хүчтэй тусгалаас хамгаалахын тулд ингэж тойруулан хараар буддаг байсан юм. Харин сүүлийн үеийн бүсгүйчүүд үүнийг нүдээ илүү том, гялалзсан, жавхаалаг харагдуулахын тулд нүүр будалт болгон ашиглаж байгаа билээ.

Нүдний теньний тухайд...

8 Лего тоглоомны толгой дээрх нүхэнд ч бас учир бий

Энэ нүх нь та бидний бодсоноос ч чухал үүрэгтэй. Хэрэв хүүхэд санаандгүй тоглоомыг залгих юм бол энэ нүхээр дамжуулан амьсгалж, эмнэлгийн тусламж авах хүртлээ амьд байх зорилготой юм. Үнэндээ бага насны хүүхдүүд тоглоом залгиснаас болж хахах тохиолдол маш олон бүртгэгддэг тул, жижиг тоглоом үйлдвэрлэгчийн хувьд нийгмийн хариуцлагаа ийнхүү биелүүлж байгаа ажээ. 

Лего тоглоомны  толгой дээрх нүхэнд ч бас учир бий

9 Үг ашиглахад ч бас өөрчлөлт орсон "Spam"

Дэлхийн 2 дугаар дайны үед цэргийн хүнсэнд лаазалсан бүтээгдэхүүнийг ихээр нийлүүлдэг байсан юм. Харин дайн дуусахад эдгээр бүтээгдэхүүний илүүдэл, агуулахаар дүүрч, яах ч аргагүй байдалд орсон байна. Энэ үгний үүсэл нь "SPiced hAM=SPAM" хэмээн товчлогдсон үг боловч үүнийг тун удалгүй үүнтэй адил байдалд орсон зүйлстэй жишин хэрэглэсээр энэ үг өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн билээ. 

Үг ашиглахад ч бас өөрчлөлт орсон "Spam"

10 Дотуур цамц

Өнөө цагт хүүхэд, эрэгтэй, эмэгтэй, нохойдоо хүртэл өмсүүлдэг хамгийн түгээмэл хувцас бол футболк болсон. Энэ нь биед эвтэйхэн, дулаахан, загварлаг гээд олон давуу талтай. Гэтэл үүнийг анх бүтээхдээ дотуур хувцасны зориулалтаар, хувцсан дотор амсан гэж бүтээжээ. Энэ үед футболктай яваа хүнийг дотуур хувцастайгаа байна хэмээн үздэг байсан бол 1980 оны үеэс энэ нь энгийн өдөр тутмын хувцас байдлаар ашиглагдаж ирсэн билээ. 

Дотуур цамц

11 Үсний хавчаарны долгионтой хэсэг

Үсний хавчаарыг ихэнх хүмүүс, долгионтой талыг дээр нь гаргаж ашигладаг. Гэвч бүтээгчид нь үснээс амархан унахгүй сайн тогтоохын тулд энэ талыг нь доош нь харж байхаар бүтээсэн аж. Гэхдээ үсэндээ шургуулахад тэгш тал нь илүү хялбар байсан тул эмэгтэйчүүд энэ маягаар ашиглаж иржээ. 

Үсний хавчаарны долгионтой хэсэг

12 Түлшийг анх эмийн санд зардаг байсан

Машины хөдөлгүүр зохиогдохоос өмнө бензинийг аль хэдийн бүтээчихсэн өөр зорилгоор ашиглагдаж байжээ. Бензинийг эмийн санд жижиг саванд хийн толбо арилгагч хэмээн зардаг байсан ч Готлиэб Даймлер (Gottlieb Daimler), Карл Бэнз (Karl Benz) нар дотоод шаталтын хөдөлгүүрийг бий болгон анхны машиныг үйлдвэрлэж, энэхүү бодисыг түлш болгон ашигласан юм. 

Түлшийг анх эмийн санд зардаг байсан

13 Онгоцны далавч яагаад нугаларсан байдаг гээч...

Онгоцны энэ нугаларсан хэсгийг "бяцхан далавч" хэмээн нэрлэдэг. Энэ нь ямар нэг гадаад үзэмж болон гоо сайхны зориулалттай биш юм. Онгоц агаарт хөдөлгөөн хийх үедээ дээд ба доод жигүүрийн хэсгүүдийн хоорондын даралтын зөрүүгээс болж жижиг хуй салхи бий болгодог. Уг үзэгдэл нь онгоцны яндан болон их биед аюултай. Харин бяцхан далавч энэ салахыг задалж хүчийг нь сааруулах үүрэгтэй ажээ. 

Онгоцны далавч яагаад нугаларсан байдаг гээч...

56
таалагдаж байна

4
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл