Сурталчилгаа (15)
Хаах

Таны заавал үзэх ёстой 10 кино

Дэлгэцээр гарах дүрсний тусламжтай хүний сэтгэлийг хөдөлгөж, уйлуулж, инээлгэж бас айлгах чадвартайд кино урлагийн гайхамшиг оршдог. Ийнхүү жүжигчний авьяасыг, зураг авалт технологитой төгс нэгтгэн холбож чадсанаараа урлаг хэмээн хүндтэйгээр нэрлэгддэг билээ. Доорх кинонуудыг та магадгүй ихэнхийг үзээгүй байх. Эдгээр нь сэтгэлийн таашаал эдэлж, мэдрэмжийг тань өдөөх чадвартай тул та бүхэнд санал болгож байгаа юм. Чөлөөт цагаараа үзэхэд харамсахгүй шүү. 

Таны заавал үзэх ёстой 10 кино

1 "Café Society"

Домогт найруулагч Вүүди Аллэн (Woody Allen)-ий энэхүү кинонд 1930-аад оны үеийн амьдралыг харуулдаг. Жэссе Айсэнбэрг (Jesse Eisenberg) хэмээх залуу Холливудад ирж, хайр дурлалтайгаа учрах бөгөөд тэндхийн тансаг амьдралд ч мөн дурласнаар адал явдал эхэлдэг. Киноны уур амьсгал ерөнхийдөө энгийн мэт боловч найруулагчийн кино бүртээ ашигладаг хөнгөн шог яриа, гайхалтай зураглал, сэтгэл хөдлөл, уянгалаг хөгжмийн зохиолууд болон яруу үгээр тун ч баялаг ажээ. 

"Café Society"

2 "The Nice Guys"

1970 оны амьдралыг дэндүү төгс харуулсан уг кинонд мэргэжлийн хувийн мөрдөгч Голланд Марч (Holland March) болон түүний хамтрагч Жэксон Хэйли (Jackson Healey) нар нэгэн сураггүй болсон охиныг хайж байгаа тухай гардаг. Гэвч энэ хэрэг нь улам хүндэрсээр тэднийг "зууны гэмт хэрэг" гэж нэрлэж болохуйц томоохон асуудалтай холбогдоход хүргэдэг ажээ. 

Киноны гол дүрд Холливудын хамгийн чадварлаг, царайлаг залуус болох Рассел Кроув (Rassell Crow) болон Райн Гослинг (Ryan Gosling) нар хамтран тоглосон юм. Энэ кино нь гэмт хэрэг төрлийнх боловч, бага зэрэг хошин үгс, наргиа зэргээр хачирлан бүтээгдсэн. 2016 оны заавал үзэх киноны нэгээр нэрлэгдээд байгаа билээ. 

"The Nice Guys"

3 "Swiss Army Man"

Хэнк хэмээх нэгэн залуу арал дээр ганцаараа орхигдож, амиа хорлохыг завдаж буйгаар кино эхэлдэг. Гэвч тэр өөрийгөө дүүжлэхийн өмнөхөн хэн нэгэн хүн далайн эрэгт усаар хөөгдөн гарч ирснийг харах болно. Түүнийг Мэнни гэх бөгөөд тэр бол энгийн хүн биш гэдгийг мэдсэн Хэнк, гэртээ харихын тулд Мэнниг ашиглахаар шийдсэнээр адал явдал цааш үргэлжилдэг. 

Энэ киноны зохиол, зураг авалт, Мэннигийн хийж чадах гайхалтай зүйлс бүгд тэр чигээрээ үнэхээр хачирхалтай боловч цааш юу болох бол гэсэн маш их хүлээлтийг үүсгэж чаддаг. Энэ кино харуулж байгаагаасаа илүү гүн далд санааг агуулдаг учир хүн бүр өөр өөрөөр хүлээн авдаг. Та ч гэсэн энэ киног үзээд сэтгэгдлээ хуваалцаарай. 

"Swiss Army Man"

4 "Race"

Африк, Америкийн эрлийз домогт гүйлтийн тамирчин Жэссе Овэнс (Jesse Owens)-ийн бодит амьдралаас сэдэвлэсэн уг кино нь түүнийг дэлхийн тавцанд нэр алдраа дуулгасан, 1936 оны Берлиний Олимпын үеийг харуулдаг. Ямар ч хүнд хэцүү бэрх, ялгаварлан гадуурхалаас, спорт илүү хүчтэй гэдгийг харуулсан кино юм. Тэмцээний үеийн хэцүү бэрх бүхнийг туулах тамирчин хүний тэсвэр хатуужил, бүхнийг тэвчиж эцэст нь ялалтад хүрэх тэр мөчийг юутай ч зүйрлэшгүй сайхан гэдгийг та энэхүү киноноос харж болно. 

"Race"

5 "A Man Called Ove"

Энэ кино бол жинхэнэ Швед ахуй, амьдралыг харуулсан бүтээл юм. Хамгийн сайн борлуулалттай номыг үндэслэн бүтээсэн энэхүү киног Шведийн бүх иргэдийн бараг 20% нь үзсэн байна. Гол дүрийн Ов хэмээх өвгөн бол ахмад настай, хэнхэг, бухимдуу, ууртай, дүрмийг чандлан сахидаг нэгэн бөгөөд эргэн тойрны бүх хүмүүсээ ийм байхыг байнга шаардаж дургүйг нь хүргэдэг нэгэн ажээ. Гэвч тэрээр сэтгэл зүрхэндээ нас барсан эхнэрээ ихэд санаж, түүний араас диваажинд очихыг хүсдэг ч, эргэн тойрныхноосоо болоод амиа хорлож чадалгүй өдийг хүрсэн юм. Түүний түүхийг мэдэхийг хүсвэл та заавал энэ киног үзээрэй. 

"A Man Called Ove"

6 "Sing Street"

1980 оны залуусын амьдрал хэрхэн өрнөж байсныг энэ кино танд мэдрүүлж, эргээд тэр цаг үед очсон мэт мэдрэмжийг өгнө. Гол дүрийн хүү Конорын гэр бүл хүндхэн асуудалд орж, эцэг эх нь түүнийг үнэтэй хувийн сургуулиас нь шилжүүлэн, нийтийн сургуульд явуулах шийдвэр гаргаснаар түүний амьдралд маш олон өөрчлөлтүүд гарч ирдэг. Кинонд залуу нас, хайр дурлал, эрх чөлөө, өсвөр үеийнхний асуудал, дуу хөгжим гээд насанд хүрэхийн өмнөх тэр гайхалтай үеүдийн бүхий л дурсамжийг багтаан харуулж чадсанаараа онцлог юм.

"Sing Street"

7 "Sing Street"

Гол дүрийн залуу Дэвис эхнэртэйгээ хамт автомашины осолд орж, эхнэр нь нас бардаг. Ийм байдалд орсон түүний хувьд ямар ч сэтгэл хөдлөлгүй байгаа мэт гаднаасаа харагдах боловч дотоод сэтгэл нь бүх зүйлсийг эвдэлж сүйтгэн, нураахыг хүсэх бөгөөд өөрийнхөө байшинг хүртэл нураах тухай бодож явах ажээ. Энэ кино нь олон жанрын холимог бөгөөд сэтгэл хөдлөлийг зураг авалтаар төгс гаргаж чадсан бүтээл юм. 

"Sing Street"

8 "Captain Fantastic"

Гол дүрийн баатар Бэн бол маш хачирхалтай хүүхдүүдтэй аав юм. Тэрээр хүмүүсээс хол амьдарч хүүхдүүддээ философи, математик, уран зохиолын талаар өөрийн мэдлэгийг зааж өгөн амьдардаг юм. Тэд нийгэмших, хэн нэгний дүрэмд дасан зохицох талаар юу ч мэдэхгүй бөгөөд гэртээ л аз жаргалтай хамтдаа амьдардаг. Гэвч амьдралын шаардлагаар хот руу нүүх болж, түүний хүүхдүүд бас Бен нэгэн том сорилтын өмнө нүүр тулгардаг. Тэдэнд тохиолдож буй адал явдал, өөрчлөлтүүдийг сонирхохыг хүсвэл энэ киног үзээрэй. 

"Captain Fantastic"

9 "Flight Crew"

Энэ кинонд маш чадварлаг залуу нисгэгч Алексей Гушиний тухай өгүүлдэг. Тэрээр нисэх болон тэнгэрт үнэн сэтгэлээсээ хайртай нэгэн. Гэвч нэгэн нислэгийн үеэр түүнд өөрийнхөө амийг золиосолж олон зуун хүний амьдралыг аврах эсэхээ шийдэх аймшигтай үе тулгардаг.  Энэ кино нь эхнээсээ төгсгөл хүртлээ гэнэтийн төсөөлшгүй сонирхолтой адал явдлаар дүүрэн бөгөөд огтхон ч уйдаахгүй байж чадна. 

"Flight Crew"

10 "Zootopia"

"Zootopia" бол метрополис хот юм. Гэхдээ хамгийн сонирхолтой нь амьтдын хот. Энд бүхий л амьтад өөр өөрийн онцлогтоо тохирч, хамтдаа зохицон амьдрах бөгөөд махчин болон өвсөн тэжээлтэн амьтдын зөрчилдөөнийг харуулдаг. Шинэхэн туулай цагдаа нэгэн томоохон хэргийн мөрөөр орж, хотын уугуул иргэн үнэгтэй хамтран ажиллаж хэргийг илрүүлдэг. Уг кино нь насанд хүрсэн хүмүүс, хүүхдүүдэд амьдралын чухал зүйлсийн талаар сургамж өгч чадах учир амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамт үзээрэй.

"Zootopia"

7
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл