Сурталчилгаа (15)
Хаах

Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж

Эмэгтэй хүн дурлахаараа хайртай залуугийнхаа зөвхөн сайхныг нь олж харах дуртай болж, дутагдлыг нь нүдээ анин өнгөрөөдөг. Хэрэв та түүнийг насны ханиараа сонгох гэж байгаа бол сайн, муу аль алиныг нь хүлээн авч, түүнтэй сайн ойлголцдог байх нь чухал юм. Эс бөгөөс та түүнд зүрх сэтгэлээ түрээслүүлж, таныг орхин одсоных нь дараа ашиглуулсан мэт мэдрэмжийг авах болно. Үүнээс сэргийлэхийн тулд таны мэдэж байх хэрэгтэй зүйлсийн талаар хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Таныг ашиглаж буй залуугийн 15 шинж

1 Хариуцлага хүлээдэггүй залуу

Та хайртай залуутайгаа нэлээдгүй хугацаанд хамтдаа хөгжилтэй байсан ч тэр таныг одоог хүртэл найзууддаа зохих ёсоор нь танилцуулаагүй бол түүнээс харилцааныхаа тухай асуугаарай. Бид хосууд уу? эсвэл зүгээр л хамтдаа байгаа юу? гэсэн асуултад тэр хариулахаас зайлсхийх, эсвэл тоглоом шоглоом хийж байвал тэр таныг зүгээр л ашиглаж байгаа гэсэн үг. Тиймээс та эртхэн өөрийн сэтгэлийг татаж авсан нь дээр. Учир нь залуус эмэгтэй хүнд үнэн сэтгэлээсээ дурласан бол хайр халамж, сэтгэлээ бүрэн зориулж, дээрх асуултын хариултыг үгээр болон үйлдлээр мэдрүүлж байдаг юм шүү. 

Хариуцлага хүлээдэггүй залуу

2 Таны найзууд түүний үйлдлийг хэрхэн дүгнэж байгааг асуух

Найзууддаа түүнийг танилцуулж эсвэл түүний хийсэн үйлдлийн тухай сайтар ярилцаарай. Тэд бол хамгийн сайн хөндлөнгийн шүүгчид байдаг учир та хоёрын хооронд юу болоод байгааг бодитоор дүгнэж чадна. Мөн таны олж харж чадаагүй байсан түүний муу талыг тэд л таньж, хэлж чадах учир сайн найзынхаа зөвлөгөөг нэг ч болов удаа сонсох хэрэгтэй шүү. 

Таны найзууд түүний үйлдлийг хэрхэн дүгнэж байгааг асуух

3 Унтлагын өрөөнд зөвхөн өөрийгөө боддог бол

Та түүнтэй дотно харилцаанд орсны дараа "орондоо" бие биенийхээ юу хүсдгийг тун удахгүй мэдэх болно. Хэрэв тэр унтлагын өрөөнд зөвхөн өөрөө таашаал авсныхаа дараа, таны хүслийг тоолгүй өнгөрч байгаа бол тэр залуу таныг ашиглаж байх өндөр магадлалтай. Учир нь хосуудын эрүүл харилцааны үед аль алиныхаа хүслийг харгалзан үзэж, түүнтэйгээ илүү халуухан, байх, шинийг турших зэргээр таашаал авах нь маш чухал байдаг юм шүү. 

Унтлагын өрөөнд зөвхөн өөрийгөө боддог бол

4 Та түүний найзууд, гэр бүлийнхнийг сайн мэдэхгүй

Та хоёр хамтдаа жаргалтай байдаг ч тэр таныг дотнын найзууддаа эсвэл гэр бүлийнхээ хэн нэгэнд танилцуулаагүй бол түүнээс яагаад гэдгийг нь асуух хэрэгтэй. Эрчүүд ирээдүйгээ хамт төсөөлж буй эмэгтэйгээ, найзууддаа танилцуулах нь хэвийн л үзэгдэл. Харин таныг элдэв янзаар нуун, танилын хүрээндээ оруулахгүй байвал та түүний хувьд зүгээр л цагийг өнгөрөөж байгаа хүн нь байх магадлалтай. 

Та түүний найзууд, гэр бүлийнхнийг сайн мэдэхгүй

5 Санхүүгийг хувьд таниас хараат залуус

Эрэгтэй хүн байгалийн зөнгөөрөө эхнэр, хүүхдүүдээ харж, хамгаалан, сэтгэлийг нь зовоохгүй гэж гэрийнхээ санхүүгийн хэрэгцээг нуруундаа үүрч явдаг. Гэтэл эсрэгээр таны найз залуу мөнгө гуйж, үүнийгээ зугаа цэнгэлд үрж байгаа бол асуудал аль хэдийн буруу зүгт эргэсний дохио юм. Санхүүгийн хувьд таниас хараат болж байрны хөлс, хувцасны мөнгө гэх зэрэг хэрэгцээгээ танд даатгаж байвал түүнтэй энэ талаар нухацтай зөвлөлдөх хэрэгтэй. Зөвхөн та түүнд зориулахын хүссэн үедээ харин тусламж үзүүлэх нь хэвийн зүйл гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Түүнийг ойлгож, хайрладаг нэгэн болж харагдах гэж сарын цалингаа түүнд зориулах хэрэггүй шүү. 

Санхүүгийг хувьд таниас хараат залуус

6 Таниас байнга тусламж гуйдаг залуу

Зөвхөн мөнгөний хувьд бус ямар нэг ажил хэргийн асуудлаар таныг "танил тал" болгон ашигладаг залуустай та тааралдаж магадгүй. Тэд аль хэдийн амжилтанд хүрч, санхүүгийн хувьд хараат бус байлаа ч дөнгөж танилцаад удаагүй байхдаа таны албан тушаалтай шууд холбоотой гуйлт хэлэх эсвэл таныг ноцтой асуудалд оруулах зүйлсийг гуйж байгаа бол түүнээс сэрэмжлээрэй. Ийм залууст таниас илүү карьер нь чухал учир, таны зүрхийг шатны гишгүүр шиг ашиглаж байх аюултай юм. 

Таниас байнга тусламж гуйдаг залуу

7 Таны юу бодож, хүсэж байгааг огтхон ч хайхардаггүй

Өөртөө хэт хайртай залуус таныг үл тоосон хандлага гаргах нь бий. Тэд өөр бүсгүйчүүдтэй холбогдохгүй ч олон нийтийн сүлжээнд ганцаараа авахуулсан зургуудаа хийж, сайхан хувцаслан зөвхөн өөртөө анхаарч, олон хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх дуртай байдаг. Энэ нь таны сэтгэлийг өвтгөсөн ч түүнд хамаагүй бөгөөд дэлхий зөвхөн өөрийг нь тойрон эргэж байдаг гэж бодож явдаг. Түүний энэ ааш нь таныг байнгын сэтгэлийн таагүй байдалтай байлгаж, түүнд юу гэж боддогоо хэлсэн ч ярилцах, зөвлөлдөх дургүй бол түүнээс эртхэн зайгаа бариарай. 

Таны юу бодож, хүсэж байгааг огтхон ч хайхардаггүй

8 Халамжгүй залуус

Зөвхөн эд зүйлсээр бус энгийн үед ч таныг тэвэрч, үнсэж, хайртайгаа илэрхийлдэг залууг ирээдүйн ханиараа сонгох хэрэгтэй. Хэрэв найз залуу тань таныг ямар нэг үйлдэл хийтэл таныг тэврэхгүй, гараас тань хөтлөхгүй эсвэл хажууд нь суухад төвөгшөөдөг бол таныг ашиглаж буй залуу байх магадлалтай. Таны гоо үзэсгэлэн, чин сэтгэлийн хүлээж авч чадахгүй залууд баяртай гэж хэлэх хэрэгтэй. 

Халамжгүй залуус

9 Таныг үл тоодог залуу

Зарим эрчүүд эмэгтэй хүнээс хүссэн зүйлээ авсныхаа дараа түүнийг огт таньдаггүй мэт аашилж, дуудлагыг нь авалгүй, зурвасанд хариу өгөлгүй зугтааж эхэлдэг. Үнэхээр өөдгүй. Ийм зан гаргаж буй ихэнх залуус үнэнээ хүлээн зөвшөөрөх дургүй хулчгар амьтад байдаг чраас тэр шүү дээ. Эсвэл тэд зүгээр л ямар нэгэн хариуцлага хүлээх дургүй арчаагүй амьтад гэсэн үг. Тиймээс түүний хойноос залгаж, өөрийгөө зовоох хэрэггүй. 

Таныг үл тоодог залуу

10 Таниас материаллаг зүйлсээ зээлүүлэхийг гуйдаг бол

Зарим залуус ажил хийж мөнгө олох, өөрийн гэсэн амьдралыг босгох сэтгэлийн тэнхээ зориггүйгээс болж бусдын "далбаан дор" амьдрах дуртай байдаг. Тэд ихэвчлэн эмэгтэй хүнийг өөрийн дагуул чимэглэл болгон ашиглах дуртай. Ингэхдээ чинээлэг айлын охидын сэтгэлийг өөртөө татахын тулд худал хэлж, бүхнийг түүнд зориулж буй мэт дүр эсгэн нэгэнт сэтгэлийг нь өөрийн болгосныхоо дараа ямар нэг зүйлийг нь түр хэрэглэж болох эсэхийг асууж эхэлдэг. Таны утас, машин, гэр, мөнгө гэх мэт материаллаг тусламжийг танаас гуйж, зөвшөөрөхгүй бол таньд гомдон, тунирхах гэх мэт үйлдлүүд гаргаж эхэлнэ. Энэ төрлийн залуус хамгийн өөдгүй амьтад байдаг учир тэдэнд залилуулахаасаа өмнө зайгаа барих хэрэгтэй. 

Таниас материаллаг зүйлсээ зээлүүлэхийг гуйдаг бол

11 Та түүний тухай сайн мэдэхгүй

Та түүнтэй түүний гэрт эсвэл өөрийнхөө гэрт ихэвчлэн орондоо хамт байж, нэг их ярилцдаггүй удаан хамт байх нь юу л бол... Харин үүний оронд гадуур гарч болзоонд явах, бие биенийгээ таньж мэдэх талаар түүнээс асуугаарай. Учир нь эмэгтэй хүн амьдралаа хамт өнгөрөөх хүнээ зөвхөн биеийн таашаалаар сонгож болохгүй шүү дээ. 

Та түүний тухай сайн мэдэхгүй

12 Тохиромжгүй цагаар танайд ирдэг залуу...

Хэрэв тэр тань руу ихэвчлэн шөнийн цагаар залгаж, гэрийн чинь гадаа очдог бол тэр таныг эмэгтэй хүний чинь хувьд ашиглах хүсэл нь илүү их байна гэсэн үг. Таныг үнэн сэтгэлээсээ хайрладаг залуус харин эсрэгээр таныг унтаж амрах цагт тань төвөг болохгүйг хичээж, илүү тохиромжтой цагуудад тантай хамт байхыг хүсдэг. 

Тохиромжгүй цагаар танайд ирдэг залуу...

13 Болзоонд явах дургүй

Таны найз залуу гэртээ зурагт үзээд л, танаар хоолоо хийлгэх дуртай нэгэн байлаа ч хамтдаа байх эхний жилүүдэд таныг болзоонд урих л ёстой. Эсрэг хүйстнийхээ сэтгэлийг татаж, хамтдаа байх цаг хугацаа гаргах нь хосуудын хувьд хэвийн л зүйл харин тэр тантай хамт байхаас илүүтэй зурагт тоглоом, утас эсвэл найзуудтайгаа уулзах дуртай бол танд өөр сонголт ч бас бий гэдгийг санаарай. 

Болзоонд явах дургүй

14 Хүмүүсийн дунд муу нэртэй залуу

Амьдралд танд олон төрлийн залуус таарна. Тэдний зарим нь таныг үнэн сэтгэлээр хайрлах бол зарим нь солиод хаячихдаг оймс шигээ л хэрэглээд дуусна. Та тэр залууг олон эмэгтэй хүмүүсийн цуу ярианаас шалиг зантай, хэн нэгэнтэй үерхэж байгаагүй гэж сонссон бол тэр таныг ч бас ашиглаж байж магадгүй. Ийм залуус ямар ч сайхан сэтгэлтэй, хөөрхөн эмэгтэй байсан үргэлж илүү сайхныг хайж, хүсэж явдаг бөгөөд ийм залуугийн зугааг гаргахыг хүсэхгүй байгаа бол түүнээс холхон байх хэрэгтэй. 

Хүмүүсийн дунд муу нэртэй залуу

15 Таниас өөр эмэгтэйтэй уулздаг

Хамгийн өөдгүй залуус л ийм үйлдэл гаргадаг. Гэвч тэд ямар үед хэрхэн аргадах, хэнийг яаж урхидахаа сайн мэддэг тул тэдний аргад орох эмэгтэйчүүд маш олон байдаг. Олон залуустай нэг зэрэг уулздаг эрчүүд бол жинхэнэ тоглогч. Таныг зөвхөн биеийг бус сэтгэл зүрхийг ашиглаж буй өөдгүй дээрэмчин юм. Ийм залуус хайр халамж, мөнгө санхүүгийн тал дээр ямар нэг асуудал гаргадаггүй ч тантай хамт байх үед нь байнга утас нь дуугарч, мэссеж ирэх бүрт тэр шалтаг тоочсоор байвал түүний утсыг нь нэг шалгаад үзээрэй. 

Таниас өөр эмэгтэйтэй уулздаг

14
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл