Сурталчилгаа (15)
Хаах

Эдгээр тэмдэглэгээг ямар учиртай болохыг мэдэх үү?

Бидний амьдралд өдөр бүр зам дээр, компьютерын гаран дээр, зар сурталчилгаа, хүнсний бүтээгдэхүүний уут зэрэг бүхий л зүйлс дээр сонин содон хэлбэртэй ямар нэг тэмдэг, тэмдэглэгээ тааралддаг. Эдгээрийг бид хэрхэн үүсэж бий болсныг мэдэхгүй ч тэмдэг, тэмдэглэгээний юуг илэрхийлж байгааг ойлгож, хэрэглэдэг. Ингээд түүхийн хуудсыг сөхөж олсон, эдгээр тэмдэгтүүдийн үүссэн түүхийн тухай сонирхолтой мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. 

Эдгээр тэмдэглэгээг ямар учиртай болохыг мэдэх үү?

1 Зөв тэмдэг

Бид "зөв" тэмдэглэгээ хийх үедээ эсвэл гүйцээсэн жагсаалтынхаа ард энэ тэмдэгтийг тавьдаг. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч дэлхийн олон улсад, хүн бүр л үүний ашигладаг. Тэгвэл энэ тэмдэглэгээг Ромын эзэнт гүрний үед анх ашиглаж байжээ. Тэдний хэлэнд "Veritas" буюу үнэн, зөв гэсэн үгийг "V" гэсэн үсгээр товчлон хэрэглэдэг байжээ. Уг үсгийг бэхээр бичих үед нэг тал нь илүү бүдэг гарч байснаас нэг тал нь илүү дутуу зурагдаж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр одоогийн хэлбэр дүрсээ олсон ажээ. 

Зөв тэмдэг

2 Дахин боловсруулах тэмдэг

1970 онд анх удаагаа дэлхийн өдрийг тэмдэглэхэд энэ тэмдэглэгээг ашигласан билээ. Уг гурван сум нь ирээдүй, одоо цаг, өнгөрсөн үеийн эргэлт, зогсолтгүй үргэлжлэхийг харуулж байгаа бөгөөд ногоон өнгө нь байгалийн өнгийг илэрхийлдэг ажээ. 

Дахин боловсруулах тэмдэг

3 Цацраг туяаны тэмдэглэгээ

Цацраг туяаны хортой бүсүүдийг тэмдэглэж, анхааруулах үүрэгтэй уг тэмдгийг 1946 оноос хойш ашиглаж эхэлсэн юм. Голын бөөрөнхий нь атомыг тойрсон хэсгүүд нь Бетта, Альфа, Гамма хорт цацрагийг дүрсэлж байгаа ажээ. 

Цацраг туяаны тэмдэглэгээ

4 Компьютерийн ⌘ товч

Энэ тэмдэглэгээг та зөвхөн "Apple" компанийн зөөврийн компьютер дээрээс л харж болно. Үүнийг "Apple Command Symbol" буюу "Apple-ийн удирдлагын товч" гэж нэрлэдэг. ⌘ тэмдгийг Швед улсад замын хөдөлгөөнд чиглүүлэх зорилгоор ашигладаг ажээ. 

Компьютерийн ⌘  товч

5 Догол мөр хуваах тэмдэглэгээ

Үүнийг албан бичгүүд болон сурах бичиг, гарын авлагад ихээр ашигладаг юм. Уг тэмдэг нь 2 хэлний 2 үгийн эхний үсгийг нийлүүлэн зохиосон гэнэ. Тодруулбал Герман хэлний "Satz" буюу өгүүлбэр, Латин хэлний "Sectiōnis" буюу тусгаарлалт гэсэн үгсийг нийлүүлэн бүтээсэн ажээ. 

Догол мөр хуваах тэмдэглэгээ

6 Зохиогчын эрхийн тэмдэглэгээ ©

Хамгийн анхны зохиогчын эрхтэй болохыг илэрхийлсэн тэмдэглэгээг 1670 оны үед хэрэглэж байсан баримт бий. Үүнээс хойш 1802 онд АНУ-д "Copyright, 18__, by A. B." хэмээн зохиогчын нэрний эхний үсгийг багтаан, товчлолгүй бичдэг байжээ. Энэ нь 1909 оноос илүү боловсронгуй болж, "с" үсгийн гадуур хүрээ хийн товчлох болсон байна. 

Зохиогчын эрхийн тэмдэглэгээ  ©

7 @ тэмдэглэгээ

Энэ тэмдгийн гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд хүмүүсийн таамаглалаар дундад зууны үеийн латин хэлний зүг чиг заасан угтлага үг байсан ажээ. Үүнээс гадна энэ тэмдэг нь хэмжүүрийн хэрэгсэл байсан юм. XV-XVI зууны үед 1 амфора хэмээх нэгжээр нэрлэн дууддаг байжээ. Харин компьютер дээрх тэмдэглэгээ нь англи гар бичвэрүүдээс гарал үүсэлтэй юм. Англи хэлэнд ч мөн байрлал заасан угтвар үг болгон ашиглаж байсан билээ.

Үүнийг Америкчууд "нохой" гэж нэрлэдэг. Учир нь 1980-аад оны суурин компьютерт анх хэрэглэгдэхдээ сүүл нь одоогийнхоос богинохон, нохойн сүүлтэй төстэй харагддаг байсан ажээ. 

@ тэмдэглэгээ

8 Өгүүлбэрийн төгсгөлийн цэг

Өгүүлбэр дууссаныг илтгэдэг цэг тэмдэг нь эртний Грекээс гаралтай билээ. Тэд бичгийн хэлэндээ цэгийг өгүүлбэр дуусахад сүүлийн үсэгний дээр, дунд, аль эсвэл доор тавьж хэрэглэдэг байсан юм. Тэр дундаа дээр нь (˙) цэг тавьж төгсгөх нь элбэг байжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд өгүүлбэрийн төгсгөлд доор нь нэг тавьдаг болжээ.

Өгүүлбэрийн төгсгөлийн цэг

9 USB-ний тэмдэглэгээ

Далайг захирагч хэмээн домогт гардаг Поссейдоны хүчирхэг жаднаас сэдэвлэн уг дүрсийг бүтээсэн ажээ.  Тиймээс "USB" тэмдэг нь өөр өөр төхөөрөмжүүдтэй ажилладаг нэг кабелын "хүч" гэсэн утгыг илэрхийлдэг. Мөн "trident" буюу гурван үзүүрт жадны хэлбэрүүдийн өөр өөр байдал нь ямар ч төхөөрөмжтэй холбогдож чадна гэсэн санааг илэрхийлдэг ажээ. 

USB-ний тэмдэглэгээ

10 Чагт тэмдэг

Өнөөдөр бид энэ тэмдэглэгээг интернет дэх олон нийтийн сүлжээнд түлхүү ашиглаж байгаа боловч, энэ нь бидний мэдэхээс хамаагүй өргөн хүрээтэй юм. Латин хэлээр бичигдсэн, дундад зууны уран зохиолд энэ нь загалмайн утгыг илтгэдэг байсан ба Кум Део "Cum Deo" буюу "Бурхантай хамт" гэж орчуулагддаг. Үүнээс гадна  мөнгөн арилжаанд фунтийг ийнхүү товчилж болдог. 

Чагт тэмдэг

47
таалагдаж байна

10
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл