Сурталчилгаа (15)
Хаах

Гадныхан Монголын хамгийн баян 10 хүнийг тодруулжээ

Монголчууд социалист нийгмээс ардчилалд хөл тавихдаа, хөрөнгийн буруу хувиарлалт, зах зээлийн шуурганд өртөж, үүний хор уршгаас үүдэн, өнөөдөр баян ядуугийн ялгаа туйлдаа хүрч, мах гурилаа авч чадахгүй хүмүүс улам олширч байна. Харин энэхүү шилжилтийн үеийг,  хувьцааны үнэ цэнийг мэддэг цөөн тооны эрхмүүд овсгойтойгоор ашиглаж чадсан байдаг. Тэдгээр хүмүүс өнөөдөр Монголын тэргүүн баячууд хэмээн нэрлэгдэж, тэрбум доллараар яригдах хөрөнгийн эзэд болжээ. Ингээд бид та бүхэндээ гадны сайтад тавигдсан 2017 оны Монголын тэргүүн 10 баяны тухай мэдээлллийг орчуулан хүргэж байна. 

Гадныхан Монголын хамгийн баян 10 хүнийг тодруулжээ

10 Должингийн Эрдэнэбилэг - 700 сая доллар

Худалдаа Хөгжлийн Банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авч ард түмнийг 2 талцуулаад байгаа билээ. Сүүлийн үеийн мэдээллээс харахад банк санхүү, төмөр, цемент болон уул уурхай гээд монголын эдийн засгийн гол судсуудыг атгаж суух болсон тэрээр улс төр, бизнесийн салбарын асар том сүлжээг базсан хэмээдэг. Хэвлэлээр ил гараад байдаггүй түүний эзэмшдэг хөрөнгө чинээ бүрэн тодорхойгүй гэлцдэг.

Должингийн Эрдэнэбилэг - 700 сая доллар

9 Гаваагийн Батхүү - 700 сая доллар

УИХ-ын гишүүн Батхүү нь 1991 онд "Шунхлай" группыг үүсгэн байгуулж, "АПУ" компанийг хувьчилж авсан. 2004-2016 онд УИХ-ын гишүүн, Их хурлын дэд дарга болон сайд гэсэн албан тушаалуудыг хашиж явсан.

Гаваагийн Батхүү - 700 сая доллар

8 Цэрэнпунцагийн Болдбаатар - 800 сая доллар

Үүрэн телефоны үйлчилгээ явуулдаг "Мобиком" корпорацийн захирал Ц.Болдбаатар нь барилга, уул уурхай, үл хөдлөх хөрөнгө, санхүүгийн үйлчилгээ, харилцаа холбоо, эрчим хүч, агаарын тээвэр гээд олон салбарт нөлөөгөө үүсгэж чадсан авахаалжтай нэгэн. Ийнхүү хөрөнгөжихөд нь Япончууд их түшиг тулгуур болсон байдаг. Ц.Болдбаатар “Изинис сервис”, Мобиком корпорацид мөн “Ньюком” группын хувьцаанаас ихээхэн хэмжээгээр эзэмшдэг нь баячуудын жагсаалтанд орох шалтгаан болсон юм.

Цэрэнпунцагийн Болдбаатар - 800 сая доллар

7 Цагаачийн Баатарсайхан - 800 сая доллар

Монголын тэргүүн баячуудын жагсаалтын 7-рт бичигдсэн Ц.Баатарсайхан нь “Таван Богд Групп”-ийн ерөнхийлөгч, Говь хувьцаат компанийн гол хувьцаа эзэмшигч билээ. 

Цагаачийн Баатарсайхан - 800 сая доллар

6 Лувсанвандангийн Болд - 800 сая доллар

УИХ-ын гишүүн, бизнесмэн Л.Болд нь "Бодь" группийн үүсгэн байгуулагчдын нэг... Тэрээр 1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон бөгөөд 2000 онд сонгуульд ялагдсаныхаа дараа бизнесийн салбарт буцаж орон, Голомт банкны ТУЗ-ийн дарга, Монголын банкны холбооны ерөнхийлөгч болсон юм. Харин 2004 онд төрийн албанд эргэн ирж, Ашигт малтмал, Газрын Тосны Хэрэг Эрхлэх Газрын даргаар ажиллаж байгаад 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2012, 2016 онд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүнээр ажиллаж байна.

Лувсанвандангийн Болд - 800 сая доллар

5 Сүхбаатарын Батболд - 1 тэрбум доллар

Монгол улсын 26 дахь ерөнхий сайд, улс төрч, бизнесмэн С.Батболд нь 1992 онд "Алтай трейдинг" ХХК-ийг байгуулж, ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2000 онд улс төрд оржээ. 2004 онд УИХ-ын гишүүн болж, 2009 оны 10-р сарын 29-нд Монгол Улсын 26 дахь ерөнхий сайдаар томилогдож ажиллаж байв. Харин 2012 онд Улсын Их Хурлын сонгуульд түүний удирдсан Монгол Ардын Нам ялагдал хүлээснээр, тэрээр намын дарга болон ерөнхий сайдын албаа шилжүүлэн өгчээ. Одоо УИХ-ын гишүүн...

Сүхбаатарын Батболд - 1 тэрбум доллар

4 Бямбаагийн Нямтайшир - 1.4 тэрбум доллар

"МАК" буюу Монголын Алт корпорацийн ерөнхийлөгч, бодлогын зөвлөлийн дарга Нямтайшир нь 1990 онд "Одод" ХХК-г, 1993 онд "Монголын Алт" ХХК-г үүсгэн байгуулжээ. 2013 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр саяхан болтол ажиллаж байсан.

Бямбаагийн Нямтайшир - 1.4 тэрбум доллар

3 Халтмаагийн Баттулга - 1.6 тэрбум доллар

Монгол Улсын 5 дахь ерөнхийлөгч Х.Баттулга нь 1990 онд "Женко" ХХК-г үүсгэн байгуулж, 1997-2004 онд "Баянгол" зочид буудал, 1999-2004 онд "Мах Импекс"-ийн гол хувьцаа ажиллаж байв. 2004-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж, 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, төр түмнийхээ итгэлийг хүлээж, төрийн тэргүүнээр сонгогдсон билээ. 

Халтмаагийн Баттулга - 1.6 тэрбум доллар

2 Лхагвын Чинбат - 1.9 тэрбум доллар

“Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нь Монголын толгой баячуудын тоонд ордог ч, тэр бүр олны нүдэнд ил гардаггүй нууцлаг бизнесмэн. Алтны бизнесээр гараагаа эхэлж чамгүй хөлжсөнийхөө дараа газар тариалангаар гаршсан нэгэн.... Түүний газар тариалангийн талбай нь Монгол улсдаа төдийгүй Өвөрмонгол, Улаан-Үд хавийн бүс нутагтаа хамгийн томд нь тооцогддог байна. Тиймээс Монголын газар тариалангийн хамгийн том бизнесмэн нь Л.Чинбат гэж хэлж болно.

Лхагвын Чинбат - 1.9 тэрбум доллар

1 Жамбалжамцын Оджаргал - 2.6 тэрбум доллар

Монголын хамгийн баян хүнээр "MCS" группийн ерөнхий захирал Оджаргал тодорчээ. "MCS" гэдэг нь "Mongolian consulting servive" гэсэн үгийн товчлол бөгөөд зөвлөх үйлчилгээний чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байснаас үүдэж, ийнхүү нэрлэжээ. Ж.Оджаргал нь одоогоор мэдээлэл-харилцаа холбооны технологи, хүнс, ноос ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай гэсэн 5 үндсэн салбарт 54 охин компаниас бүрдэх М-Си-Эс группын ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга гэх албан тушаалыг хашиж байна. 7000 орчим ажилтантай группийнхээ 260-аад бизнесийн ахлахуудыг удирдаж бодлого, шийдвэр гаргах түвшний статустай ажилладаг.

Жамбалжамцын Оджаргал - 2.6 тэрбум доллар

Эх сурвалж: http://michitimes.com

162
таалагдаж байна

42
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл