Сурталчилгаа (15)
Хаах

Эрчүүдийн биед онцгой тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

Эрчүүдийг ходоодоор нь өөртөө татаж болдог гэсэн үг бий. Гэвч ингэж татахдаа хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд нь ч бас анхаарал тавих хэрэгтэй. Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү илчлэг авах ёстой учир шарсан мах, шарсан өндөг, бяслаг, хиам зэргийг заавал идэх хэрэгтэй гэж боддог нь туйлын буруу юм. Үнэндээ булчингийн үйл ажиллагаа, биеийн эрүүл мэндийг хадгалахад загасны мах, овьёос зэрэг нь маш тустай байдаг гэнэ. Ингээд танд юуг идэж болох болон болохгүй тухай хэрэгтэй мэдээллийг хэлж өгье. 

Эрчүүдийн биед онцгой тустай хүнсний бүтээгдэхүүнүүд

1 Идэж болохгүй хүнс - Гриллдэж шарсан мах

Ил гал дээр шарсан шаржигнасан сайхан маханд дургүй эрэгтэй хүн байхгүй. Гэвч энэ хүнсийг сард 1 удаа идэх нь хамгийн зүйтэй юм. Учир нь үүнд агуулагддаг махны царцдас нь хорт хавдар, зүрх судасны өвчлөлийн эрсдлийг нэмэгдүүлж, бие махбод дахь омега-3 буюу ханаагүй тосны хүчлийг бууруулж, цусан дахь холестерины төвшинг ихэсгэдэг. Ингэснээр богино хугацаанд жин нэмж, гүзээ суудаг ажээ. 

Идэж болохгүй хүнс - Гриллдэж шарсан мах

Үүний оронд - Загасны мах болон улаан лооль

Танай гэр бүлийн эрчүүд долоо хоногт хоёр удаа, тослог ихтэй загасны мах идэх хэрэгтэй. Учир нь загасны маханд холестериныг устгаж, хорт хавдрын эсүүдээс урьдчилан сэргийлэх омега-3 тосны хүчлээр баялаг юм. 

Харин улаан лоолийг улаан өнгөтэй харагдахад нөлөөлдөг ферментүүд нь түрүү булчирхайд онцгой сайн нөлөөтэй. 

Үүний оронд - Загасны мах болон улаан лооль

2 Идэж болохгүй хүнс - Шарсан өндөг

1 том шарсан өндгөнд 213 мг холестрол агуулагддаг. Өндгийг чанаж хэрэглэхэд ямар нэг хор нөлөө нь бага боловч шарсан өндөгний 60% -иас дээш буюу 1/3 нь ханасан тос байдаг. Энэ нь цусан дахь холестерины төвшинг нэмэгдүүлснээр элдэв өвчний эхлэлийг тавьдаг байна. 

Идэж болохгүй хүнс - Шарсан өндөг

Үүний оронд - Овъёос

Өглөөний цай эрүүл байх ёстой. Ингэснээр хүн өдрийн турш биеийг эрч хүчээр хангаж, сэргэг байхад тусалдаг.  Овьёос нь эрэгтэй хүний биед ашигтай эслэг агуулдаг бөгөөд эдгээр нь цуснаас илүүдэл холестриныг гадагшлуулах, судсыг хамгаалахад тустай. Ингэснээр жингээ тогтмол барьж, эрүүл мэндээ хадгалахад тустай юм. Хэрэв танд овьёос дангаар нь идэхэд хэцүү байгаа бол усанд дэвтээхийн өмнө үзэм, жимс, жимсгэнэ, зөгийн балаар баяжуулан идээрэй. 

Үүний оронд - Овъёос

3 Идэж болохгүй - Боловсруулсан мах болон бяслаг

Бид өглөөний цайг зохистой бэлдэх цаг багатай байдаг тул цатгалан мэдрэмж авахын тулд боловсруулсан хүнсийг хэрэглэдэг. Гэвч үйлдвэрийн аргаар хийсэн хиам, махан бүтээгдэхүүн, боловсруулсан бяслаг нь "нитрозамин" хэмээх хорт хавдар үүсгэгч эсүүдийг өдөөдөг бодис агуулдаг. Үүнээс гадна эр бэлэг эсийн боловсролыг багасгаж, гормоны өөрчлөлтөд оруулах, цаашилбал үргүйдэлд хүргэх аюултай байдаг.

Идэж болохгүй - Боловсруулсан мах болон бяслаг

Үүний оронд - Далайн бүтээгдэхүүнүүд болон мөөг

Далайн хясаа, дун зэрэг нь цайраар баялаг. Мөн бусад ашигтай микро элементүүд нь эр бэлгийн эсийн ялгаралт болон хурданд эерэгээр нөлөөлж, үр тогтоох чадварыг нэмэгдүүлдэг юм. 

Харин мөөгөнд мэдрэлийн системийн үйл ажиллагааг дэмжигч B амин дэмийн бүх л төрөл ихээр агуулагддаг. Эдгээр нь бие дэх дархлааны эсүүдийг дэмжиж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг билээ.

Үүний оронд - Далайн бүтээгдэхүүнүүд болон мөөг

4 Идэж болохгүй - Хэт их сахарын агууламжтай бүтээгдэхүүнүүд

Элсэн чихрэнд ихээр агуулагддаг глюкоз нь өөх тос биед задралгүй хуралдаж, таргалалт үүсэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл билээ. Гэвч бага хэмжээгээр ч болов хүний биед тустай байдаг учир үүнийг байгалийн гаралтай чихэр агуулагчид болох жимс, жимсгэнээр орлуулан хэрэглээрэй. 

Идэж болохгүй - Хэт их сахарын агууламжтай бүтээгдэхүүнүүд

50
таалагдаж байна

8
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл