Сурталчилгаа (15)
Хаах

Унжиж, суларсан гарын арьсаа хэрхэн чангалах вэ?

2017-09-17, 12:54
14,671

Эмэгтэйчүүдийн хамгийн ихээр турахыг хүсдэг хэсэг бол бугалга буюу гарын унжсан илүүдэл өөх байдаг билээ. Хэчнээн хичээсэн ч, бугалга илүүдэл махтай хэвээр үлдэж, арьс унжих нь бий. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж, бугалгаар турах тухай хэрэгтэй мэдээллийг зөвхөн танд зориулан хүргэж байна. 

Унжиж, суларсан гарын арьсаа хэрхэн чангалах вэ?

1 Зөвхөн бугалгандаа анхаарлаа хандуулах хэрэггүй

Мэдээж бид ганцхан хэсгээрээ онцгойлон турна гэдэг бүтэхгүй зүйл. Тиймээс зөвхөн бугалгаараа турчих юмсан гэж бодох хэрэггүй. Бүх биеэрээ турж байж л, таны бугалганы илүүдэл өөх ч, мөн арилах тул хэт сэтгэлээр унаж, турахгүй байна гэж бодох шаардлагагүй юм. Мөн та эхлээд зорилтот бус хэсгээрээ турж, цаашлаад бугалгаагаар турах тул хэт яарч үр дүнг хүсч хүлээх хэрэггүй. 

Зөвхөн бугалгандаа анхаарлаа хандуулах хэрэггүй

2 Гантил өргөх

Эмэгтэйчүүд хүнд жинтэй гантил өргөхөөс эмээж, хэт булчин суучихна хэмээн дургүйцдэг. Гэхдээ гантиль өргөлөө гээд бүсгүйчүүдийн булчин эрчүүдийнх шиг хөгжихгүй бөгөөд энэ нь тестостерон дааврын ялгаруулалттай холбоотой юм. Тиймээс бүсгүй та айж санаа зовох зүйлгүй гантил өргөж, бугалганы илүүдэл өөхнөөсөө салаарай. Ингэхдээ та өөрийн жинд таарсан хэмжээтэй гантилийг нэг удаа 8-15 удаа өргөх нь тохиромжтой. 

Гантил өргөх

3 Өдөрт 100-200 калор авах

Та өдөрт 100-200 калор авч, хооллолтондоо анхаараарай. Эхлээд хоол хүнснийхээ калорыг тооцоолж, өдөрт идэх хоолныхоо цэсийг гаргаж бэлтгэх хэрэгтэй. Ингэснээр та бага идэж, эрүүл хооллохын зэрэгцээ илүүдэл жингээсээ салж чадна. 

Өдөрт 100-200 калор авах

4 Өдөрт 25-35 гр уураг авах

Булчингийн массаа хадгалах, өөх тосыг шатаах үүрэгтэй термогенизацийг хурдасгах зорилгоор, өдөрт 25-35 гр уургийг биедээ хуримтлуулах шаардлагатай. 

Өдөрт 25-35 гр уураг авах

5 Суниах

Та илүү их суниаж, гартаа ачаалал өгснөөр, бугалга, гараараа турж, унжсан махаа чангалж болох юм. Энэ нь таныг бугалгаар турахаас гадна хэвлийн өөхийг чангалах болно. 

Суниах

6 Долоо хоногт 3 удаа дасгал хийнэ

Гүйх, харайх гэхчлэн хурд хүч шаардсан дасгал нь калорыг их хэмжээгээр шатааж, хурдан турахад тусалдаг. Та долоо хоногт 3 удаа хөлсөө гартал гүйж, илүүдэл өөхөө шатаагаарай. Тус төрлийн дасгалыг нэг удаа хийсэн байхад 24 цагийн турш бодисын солилцоог дэмжиж, биед эрч хүчийг хуримтлуулна.

Долоо хоногт 3 удаа дасгал хийнэ

33
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл