Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэл гутрал, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөгийн нийгэмд санхүүгийн асуудал, гэр бүлийн үл ойлголцол, нэгэндээ хорссон атаа жөтөө зэргээс болж хүн бүхэн бухимдалтай, зарим нэг нь сэтгэл гутралд орчихсон явж байна. Тэгвэл сэтгэл гутрал нь хүний тархинд хэрхэн нөлөөлж, ямар өөрчлөлтийг авчирдаг болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

Сэтгэл гутрал, тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

1 Тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сэтгэл гутралд орсон үед хүний сэтгэхүйн үйл ажиллагаа саатдаг бөгөөд нэг ёсондоо тархи хэсэгтээ сэтгэж чадахгүй болох аж. Цаашлаад ой санамжинд нөлөөлж, аливааг амархан мартах нөхцөл байдлыг бүрдүүлдэг байна. 

Үүнээс гадна сэтгэл гутралд орсноор, уншиж, сонсож байгаа бүхэн таны санах ойн санд хадгалагдаж үлдэхгүй бөгөөд бүрэн анхаарал төвлөрөхгүй байх асуудал үүснэ. Жишээлбэл, нөхөр тань дэлгүүр яваад хэд хэдэн зүйл аваад ирээч гэхэд, та ихэнхийг нь мартаж, толгойгоо гашилгах болно. 

Тархинд хэрхэн нөлөөлдөг вэ?

2 Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ?

Бүтэхгүй ажил, санхүүгийн асуудлаас болж сэтгэл гутралд орсон үед, тухайн хүн хэзээ ч өөрийн тархиар сэтгэж, ухаалаг шийдвэр гаргаж чаддаггүй. Сэтгэл гутралыг эмчлэх хамгийн үр дүнтэй арга бол дасгал хөдөлгөөн юм. Та гадаа гарч, агаар амьсгалангаа дасгал хийх нь илүүтэй үр дүнг үзүүлж, сэтгэл санааг дэмжих болно.
Ямар нэгэн эм хэрэглэхгүйгээр серотонин дааврын хэмжээг нэмэгдүүлж, омега 3-аар баялаг хоол хүнс болох салмон загас, кокосын тос зэргийг хэрэглээрэй. Харин кафейны агууламжтай зүйлсийг хэрэглэхээс татгалзаарай. Энэ нь аз жаргалын даавар болох серотонины хэмжээг бууруулах нөлөөтэй байдаг. 

Сэтгэл гутралаас хэрхэн гарах вэ?

3 Юунаас болж сэтгэл гутралд ордог вэ?

Хүний биед фолийн хүчил дутагдсаны улмаас сэтгэл гутралын өвчтэй болдог байна. Сэтгэцийн эмгэг нь В9 буюу фолийн хүчлийн дутмагтай холбоотой байх бөгөөд "Альцгеймер", "Шизофрени" зэрэг өвчний гол шалтгаан болох нь бий. Иймд тус хүчлийг биедээ хуримтлуулж, нөхсөнөөр та сэтгэцийн өвчлөлүүдээс сэргийлж чадах юм. Мөн 2008 онд хийгдсэн нэгэн судалгаагаар, сэтгэл гутралын өвчтэй 3 хүн тутмын нэг нь фолийн хүчлийн дутмагийн улмаас өвчилсөн байжээ. 

Та фолийн хүчлийг төрөл бүрийн ногоо, жимснээс авч болно. Ихэвчлэн ногоон өнгийн ногоо, бууцай, байцаа зэрэгт фолийн хүчил ихээр агуулагддаг. 

100 гр бууцайнд 194 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 48.5 хувийг бүрдүүлнэ.

100 гр газрын самарт 240 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 60 хувийг бүрдүүлнэ. Гэхдээ энэ нь калори ихтэй тул жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжгүй.

100 гр үхрийн элэгт 290 микрограмм фолийн хүчил агуулагдах бөгөөд өдөрт авах ёстой хэмжээний 72.5 хувийг бүрдүүлнэ. 

Фолийн хүчлээр баялаг хүнсэнд байцаа, гадил, шош, туна, наранцэцгийн үр, ногоон өнгийн ногоонууд багтдаг. 

Юунаас болж сэтгэл гутралд ордог вэ?

13
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()
Facebook cэтгэгдэл